Египетийн шигшээ баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэлцэн ирэхдээ Мохамед Салахад өндөр найдлага тавьж байсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.
Monthly Archives: June 2018
June, 2018
-
21 June
Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өнгөрсөн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгох иргэдийн хүсэлтийг УИХ-ын даргад уламжилсан. Уг хүсэлтийг шуурхай шийдвэрлэх үүргийг УИХ-ын дарга УИХ-ын Тамгын газарт өгсөн юм.Энэ дагуу холбогдох арга хэмжээг шуурхай авч, Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгожээ. Ингэснээр иргэд долоо хоногийн турш 06:00-21:00 цагийн хооронд тус цэцэрлэгт чөлөөтэй нэвтэрч, зорчих боломжтой боллоо. …
-
21 June
Цахим тоглоомын газарт 14 настай хүүхдийг хоногоор тоглуулж байжээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хамтарсан баг”-аар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, БЗД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Лан” цахим тоглоомын үйл ажиллагааг шалгахад 14 настай “ Г”-г шөнийн цагаар хонуулан тоглуулж байжээ. Тухайн хүүхдийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.Мөн тус хорооны нутаг дэвсгэрт Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр …
-
21 June
Сураггүй болсон охиныг хайж байна
Алтангэрэлийн Ивээл нь 14 настай бөгөөд 2018 оны зургадугаар сарын 13-ны 20.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.Тодруулбал, охин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт харьяалагдах Тахилтын дөрөвдүгээр буудалд байрлах гэрээсээ дэлгүүр орно гэж гараад одоог хүртэл сураггүй байна. Охин гэрээсээ гарахдаа саарал өнгийн биеийн тамирын хослол, цагаан кет, хар савхин хүрэмтэй гарсан байна. Хэрэв охиныг харсан хүн байвал 102, 86000804, 96012476 дугаараар холбогдоно уу.
-
21 June
Жүжигчин Б.Амарсайхан холливудад бүтээж буй “The Mongolian Connection” кинонд тогложээ
Холливудад данстай дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн хамтын бүтээл “The Mongolian Connection” уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ. АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг найман улсын уран бүтээлчид оролцсон тус киноны гол дүрд IFI /Ай-Фай/ продакшний ерөнхий продюсер, жүжигчин Б.Амарсайхан тоглосон байна. Саяхныг хүртэл монгол кино уран бүтээлчдэд Холливуд хэмээх их газар “мөрөөдөл” төдийхөн байсан …
-
21 June
“Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэгт жүжигчин О. Тэмүүжин эхнэрийн хамт оролцжээ
NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” шоуны хоёр дахь цувралын арав дахь дугаар ням гаригт үзэгчдийн хүртээл болно. Тус дугаарт “Эмоци” продакшины жүжигчин О. Тэмүүжин Г.Нарансолонго нар оролцжээ. Улаан багын ахлах тогооч Б.Ариунбилэг, туслах тогооч Г.Нарансолонго, Цэнхэр багын ахлах тогооч Б.Одбаяр, туслах тогооч О. Тэмүүжин нарын багуудын хэний баг нь ялагчаар тодрохыг 6 сарын 24-ний ням гарагийн 17:50 цагаас харах л …
-
21 June
Хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт гарын үсэг зуржээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт гарын үсэг зуржээ. Энэхүү зарлиг нь цагаачдын гэр бүлийг хамтад нь байлгах боломжийг олгож байгаа хэдий ч “тэвчихгүй” бодлого хэвээр үлдэх аж. Түүнчлэн уг зарлигт бага насны хүүхдэд эрсдэл учирч болзошгүй гэж болгоомжилж байгаа тохиолдолд гэр бүлүүдийг хууль сахиулах байгууллагынхан баривчлан саатуулахгүй байхыг заасан байна. …
-
21 June
Өвөрхангай аймагт тариалалт 80 хувьтай байна
Энэ онд Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 10496 га талбайд тариалалт хийхээс 6 дугаар сарын 19-ний байдлаар 8406.3 га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс улаан буудай 5818 га, бусад үр тариа 75.5 га, тосны ургамал 1394 га, малын тэжээл 571 га, төмс 351 га, хүнсний ногоо 196.8 га-д тус тус тариалж, улаан буудайн тариалалт 72.3 хувь, төмс 86.2 хувь, хүнсний ногоо …
-
21 June
Виз олгохоос татгалзсан хариу авсан бол 30 хоногийн дараа дахин хүсэлт гаргах боломжтой
Монгол Улсын Засгийн Газраас “Монгол Улсын виз олгох журам” –ыг шинэчлэн баталсан бөгөөд уг журам ирэх сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан, Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б. Саранцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа. -Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол Улсын виз олгох журам” –ыг шинэчлэн баталжээ. Энэхүү журамд ямар өөрчлөлтүүд орж өмнөх журмаасаа юугаараа ялгаатай болсон …
-
21 June
Нийтийн их цэвэрлэгээгээр 70 шахам мянган малын сэг зэмийг устгажээ
Завхан аймагт цэвэр орчин уриан дор бүх нийтийн их цэвэрлэгээг хоёр сарын турш зохион байгуулж 2851,3 га талбайгаас 1004,3 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Энэ их цэвэрлэгээний ажилд 3300 орчим айл өрх, 343 албан байгууллагын 4000 шахам албан хаагч оролцсон байна. Их цэвэрлэгээгээр 70940 малын сэг зэм, 1012 бүртгэлгүй буюу золбин нохой, муурыг устгаж, эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. …
-
21 June
Машиндаа ч гологдсон бензин
Танил маань шинэ “Лексус-570” Европоос авчээ. А-92 бензин хийхээр л “хөдөлгүүрээ шалга” гээд шар гэрэл асах юм. Засварт очоод оношлуулаад бензин цацагчаа цэвэрлүүлдэг ч хэсэг хугацаанд яваад дахин асдаг, тэр Euro бензин гэдгийг нь хийхээр зүгээр, хүчтэй, сайхан жигд явдаг, бага ч идэх юм. Даанч Euro нь хотод цөөхөн цэгт байдаг, хөдөөд А-95 нь хүртэл олддоггүй гэж үглэв. Учрыг нь мушгивал …
-
21 June
Эмч, сувилагч нар суулт зарлалаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байрны гадаа эмч, сувилагч нар суулт хийж байна.Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэх аж. Шаардлагад: -Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг сайжруулж, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг асуудлаар салбар дотроо тохиролцон шийдвэрлэх боломжтой гэж үзэн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан “Эрүүл мэндийн …
-
21 June
АНУ-д итгэх итгэл буурчээ
Австралийн эрдэм шинжилгээний “Лови” хүрээлэнгээс тус улсын иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад тэдний АНУ-д итгэх итгэл түүхэн дэх хамгийн доод түвшинд хүртэл буурсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
-
21 June
Б.Дашзэвэгт оногдуулсан хорих ялыг гурван жил болгож өөрчиллөө
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Дашзэвэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Дашзэвэгийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих …
-
21 June
Роботууд хүргэлт хийж байна
Хятадын нийслэл Бээжин хотын Хайдянь дүүрэгт автомат жолоодлоготой роботууд хэрэглэгчдийн захиалгыг хүргэж өгч байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл