Monthly Archives: July 2018

July, 2018

  • 27 July

    Дональд Трампын алдрын одыг сүйтгэжээ

    Холливудын алдрын гудамжин дахь Дональд Трампын одыг олон жижиг хэсэг болгон буталж, сүйтгэсэн байна.Энэхүү хэргийг 20 гаруй насны залуу үйлдсэн болохыг цагдаа нар олж, илрүүлэн баривчилжээ. Холливудын худалдааны танхим жил бүр хөгжим, кино урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг тодруулан тэдэнд алдрын гудамжинд од өгч, нэрийг нь мөнхөлдөг билээ. Одоогийн байдлаар алдрын гудамжинд 2000 гаруй од байгаа аж. Харин …

  • 27 July

    Нийгмийн даатгалын ерөнхий газар  харааны бэрхшээлтэй хоёр иргэнийг ажлын байраар хангажээ

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрлөх хүсэл зорилгыг нь дэмжих, байнгын ажлын байр бий болгох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар  харааны бэрхшээлтэй хоёр иргэнийг ажлын байраар хангаж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна. Харааны бэрхшээлтэй хоёр ажилтан нийгмийн даатгалтай холбоотой бүхий л хууль журмыг …

  • 27 July

    МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр тохиож байна

    “Х түц” продакшны жүжигчин, алаг нүдэн МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр /2018.07.27/  тохиож байна. Түүний нөхөр Т.Бархүү “Энэ биеийн минь тал болсон хайрт хань, гэргий, ээж, зөвлөгч Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Өнгөрсөн зургадугаар сард  БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан олон улсын анхдугаар кино наадамд “Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид амжилттай оролцож “Солиот эх”  киног Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан …

  • 27 July

    Б.Чингис: Будаг гүйцэд хатаагүй байсан

    “Шөнийн гудамж”-ны гудамжны замыг энэ долоо хоногт шатрын хөлөгний хэлбэртэй будсан нь цахим сүлжээнд  шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө орсон борооны улмаас тус замын будаг урсаж арилжээ. Энэ асуудалтай холбоотойгоор “Шөнийн гудамж”-ны замыг будсан Жоби” компаниас мэдээлэл хийлээ. “Жоби”  компанийн Ерөнхий менежер Б.Чингис “Бидний зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлан улсаас, нийслэлээс ямар ч зардал гаргахгүйгээр Гэрэлт гудамжны менежментийн баг, Замын …

  • 27 July

    Нийслэл рүү орох замуудад 24 цагаар ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна

    Архангай, Өвөрхангай аймгийн 10 суманд гарсан малын гоц халдварт өвчин гараад буй. Тиймээс нийслэл хотод халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн: Багануур, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн …

  • 27 July

    Нууц үгээ хэрхэн хамгаалах вэ?

    Сошиал медиа, гар утас, интернет банк, төлбөрийн карт гээд бидний өдөр тутамд технологитой холбогдох хэрэглээ ихсэхийн хэрээр эдгээрийн аюулгүй байдал нэн чухал болжээ. Ялангуяа манай улс мэдээллийн аюулгүй байдалд төдийлөн анхаардаггүй учир хэрэглэгч та өөрөө интернет, технологийн орчинд аюулгүй байж, хувийн мэдээллээ алдахгүй байх талаар мэдээллэтэй байх нь зүйтэй. Иймд нууц үгээ хэрхэн хамгаалах талаар дараах дөрвөн зөвлөгөөг танд хүргэе. Залилангийн …

  • 27 July

    Хэлний өнгө юу илэрхийлдэг вэ

    Амны хөндийн эрүүл мэндэд шүдний цоорлоос гадна хэлний ариун цэврийг сахих нь нэн чухал юм. Тиймээс хэлний ариун цэврийн талаарх зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна. Хэл ба хэлний өнгөр Хэл нь булчинлаг эрхтэн бөгөөд олон давхаргат хучуур эдээр бүрхэгдэнэ. Хэлний доод тал салстаар хучигдсан байх ба голд нь хэлний хөвч бэхлэгддэг. Хэл нь олон хэлбэрийн хөхлөгүүдтэй /шигтгээ хөхлөг, …

  • 27 July

    “Тал нутгийн Монгол” олон улсын марафон наймдугаар сард болно

    Анх 1996 онд Япон улсын иргэн Фүживара болон Кон Аяа нар анхлан санаачилж байсан түүхтэй “Тал нутгийн Монгол” олон улсын марафоныг энэ жил наймдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулна. Тус тэмцээнд 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог. Энэ жилийн тэмцээний үеэр тал нутгийн 3, 5, 10, 21 километрээс гадна “Богдхан уулын ултра трайл” …

  • 27 July

    Улсын харцага Н.Золбоо цолны хишиг болгон 90 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэжээ

    Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо харцага цолны хишиг түгээх сайн үйлсийн аян зохион байгуулжээ. Тэрээр Баянхонгор сумын 9 багийн 90 хүүхдэд цүнх, дэвтэр ном, дүрэмт хувцас гээд хичээлийн иж бүрэн хэрэгсэл олгосон байна. Энэ жил нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийг судалж, тэднээс нэн шаардлагатайд нь Н.Золбоо бэлгээ гардуулжээ. Н.Золбоогоос сэтгүүлч …

  • 27 July

    Дуучин Деми Ловато мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж, эмнэлэгт хүргэгджээ

    АНУ-ын хэвлэлийн мэдээлснээр 25 настай поп дуучин Деми Ловато мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж, одоо Лос Анжелес-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр  мягмар гарагт “Naloxone” хэмээх мансууруулах бодис хэрэглэж, гэртээ ухаангүй хэвтэж байсан юм. Деми Ловатогийн төлөөлөгч “Деми сэрсэн, гэр бүлийнхэнтэйгээ байгаа. Тэр түүний төлөө залбирсан хүмүүст баярласан талархсанаа илэрхийлсэн” гэжээ. Деми Ловато анх 17 насандаа кокаин хэрэглэж үзсэн бөгөөд 2010 онд нөхөн сэргээх эмчилгээнд явж байжээ. Тэр хэвлэлээр архинд донтсон, кокаин хэрэглэсэн, эрүүл мэндийн асуудалтай байсан талаараа чөлөөтэй ярьдаг …

  • 27 July

    Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут сумдын цахилгааныг хэвийн ажиллагаанд оруулжээ

    Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км/ 07.25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан. Дээрх гэмтлийн …

  • 27 July

    В, С вирүсийн илрүүлэг шинжилгээг Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй хийнэ

    “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны хүрээнд 15-39 насны хүн амыг хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулж байгаа.Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ 2018 оны есдүгээр сарын 25 хүртэл явагдана. Мөн Дэлхийн Хепатитын өдөр энэ сарын 27 буюу өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Д.Сүхбаатарын талбайд 12:00-17:30 цагт элэгний B, С вирүс илрүүлэх түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй …

  • 27 July

    Хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 22-р хороо 128-р цэцэрлэг, МЦХ АТС-83, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, СӨХ, ШУТИС-МХТС, Оюутны байр, Цагдаагийн ажилчдын орон сууцны барилга, Зүтгэл найдвар ЗБН, Монтс, Алаг адуут, Таманука, Нью жуулчин турс, Батхангай өргөө, Мөнгөн сав тоног, …

  • 27 July

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Танд төлбөрийн тооцоо ирж магад. Хэрвээ санхүү тань тогтворгүй байгаа бол бүх өр зээлээ нэгтгэж, сарын төлбөрөө бууруул. Үнэт цаас бондын тухай сурах сонирхолтой хүмүүс сургалт, дамжаанд сууж өөрийн өмч хөрөнгөө нэмэгдүүлэх тухай бодох болно. Өмч хөрөнгө зарах, худалдаж авах бол гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаа хойшлуулах нь дээр. ҮХЭР (4/20-5/20) Ердийнхөөсөө илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй байна. Өөрийгөө илэрхийлэхдээ …

  • 27 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 15.  Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, таван шар мэнгэтэй цагаан бич өдөр.                           Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Сансар Суудал: Гал Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ …