Monthly Archives: October 2018

October, 2018

  • 24 October

    Эрчим хүчний систем доголдох аюул ойрхон

    Багануурын ордыг улсын нөөцөд авсан ч  лицензийн маргааныг таслаагүйгээс болж Багануурын ордын асуудал одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл Багануурын орд ард түмэнд үлдэх, Алтайн гянтад очих эсэх нь тодорхойгүй байсаар.  Багануур ХК  Захиргааны хэргийн бүх шатны шүүхэд ялсан ч Алтайн гянтынхан  Дээд шүүхэд хандаж хэд хэдэн удаагийн шүүх хурлаар хойшилж явсаар одоо анхан шатны шүүхэд шилжсэн байдалтай байна. …

  • 24 October

    Б. Анхболдын мөрөөдөл өнөөдөр биелнэ

      Өнөөдөр намрын дунд сарын шинийн 15-ний билэгт сайн өдөр тохиож байна. Энэ өдөр Б.Анхболд, М.Түмэнжаргал нарын хуримын ёслол Баянгол дүүргийн Гэр бүл, Ёслолын ордонд болох юм. Zaluu.сom сайтад энэ сарын 12-ны өдөр аав хүү хоёрын талаарх сурвалжлага гарч, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын группын гишүүд Б.Анхболдод туслах аян эхлүүлсэний үр дүнд өнөөдөр Б. Анхболдын мөрөөдөл биелж гэргий М.Түмэнжаргалтайгаа хуримаа …

  • 24 October

    Өргөдлийн байнгын хороо “Цэвэр агаар сан”-д хийсэн аудитын тайланг сонсоно

    УИХ-ын нэг дэд хороо, хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Тухайлбал, 09.00 цагт Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. Харин 11.00 цагт болох Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас “Цэвэр агаар сан”-д хийсэн …

  • 24 October

    Засгийн газраас талийгаач Д.Батсайханы ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа

    Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы ар гэрт нь орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц. Ганзориг мэдээллээ. Төрийн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хүн бүрт Төр хүндэтгэлтэй хандах дүрэм журмыг боловсронгуй болгох үүргийг ХЗДХ-ийн дэд …

  • 24 October

    Б.Шоовдор ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Пан-Америкийн аварга Мексикийн бөх Алехандра Ромеро Бонилла 4:2-аар ялж, дэлхийн медальтан боллоо. Түүний хувьд өнгөрсөн жил Шведийн Маттссонд ялагдан медальгүй буцаж байсан бол энэ жил Мексикийн …

  • 24 October

    Топ модель О.Уянга UBS телевизэд хөтлөгчөөр ажиллах болжээ

      “Гоёл-2016” наадмын топ модель О.Уянга загварын тайзнаас олонд танил болсон ч түүний эзэмшсэн мэргэжил сэтгүүлч юм. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүлчийн анги төгссөн тэрбээр мэргэжлээрээ тэр бүр ажиллаагүй ч мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг байжээ. Тэгвэл түүний мөрөөдөл биелэж энэ сарын 22-ний өдрөөс эхлэн UBS телевизэд хөтлөгчөөр ажиллах болжээ. Энэ талаар “Мэргэжлээрээ ажиллана гэж бодож явсаар арван жил өнгөрчээ. …

  • 24 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 15. Буд гараг. Шийдэм одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Шороо Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 24 October

    Улаанбаатарт 8-10 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга …

  • 23 October

    Улаанбаатар, Бээжин хотууд агаарын чанарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 10 дугаар сарын 22-ны өдөр Бээжин хотын дарга Чэнь Жининтэй албан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “БНХАУ-тай бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Хятад Улс нь Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч бөгөөд …

  • 23 October

    Нагояагийн их сургуульд зургаан оюутан докторын тэтгэлгээр суралцахаар боллоо

    Японы Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтийн докторын хөтөлбөрийн 2018 оны элсэлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэ хичээлийн жилээс манай улсаас боловсрол, анагаах ухаан, байгаль орчин, хуулийн салбарын 6 мэргэжилтэн төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Тэд ажлаа хийнгээ Нагояагийн их сургуулийн шилдэг профессоруудын удирдлага доор дэлхийн түвшний судалгаа хийж докторын зэрэг хамгаална. Боловсрол, …

  • 23 October

    “Нийслэлийн тэргүүний есөн өрх”-ийг тодруулав

    Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан НИТХ, НЗДТГ, нийслэлийн Ахмадын хороо хамтран 23 дахь жилдээ нийслэлийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг есөн өрхийг шалгаруулж, “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр өргөмжилж, дурсгалын зүйл гардуулав. Шагналыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар гардуулан өглөө. Эдгээр есөн …

  • 23 October

    Э.Бөхбат: Ирэх сараас цэцэрлэгийн цагдаа аян хэрэгжинэ

    Ирэх сараас цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэх талаар Тээврийн цагдаагийн албаны УСХ—ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа. – “Цэцэрлэгийн эргүүл” аяны талаар мэдээлэл өгнө үү? – Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоотойгоор хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс сэргйлэх, энэ төрлийн зам тээврийн ослыг тэглэх зорилгоор ирэх сараас “Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхлэх гэж байна. Нийслэлийн төрийн өмчит …

  • 23 October

    Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж

    Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг. Иймд уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна. Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол …

  • 23 October

    MУГЖ Т. Ариунаа “Вайжнава Жана Тө” залбирлыг Энэтхэг хэлээр дуулжээ

    Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний дурсгалд зориулан Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа “Вайжнава Жана Тө” залбирлын дууг үндэсний язгуур урлагийн “Жонон” хамтлагтай хамтран Энэтхэг хэлээр дуулж, дүрсжүүлжээ. Тус уран бүтээлийг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 21-нд твиттер хуудаснаа жиргэж ,клипийг Youtube дахь …

  • 23 October

    Ерөнхийлөгч Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы нээлтэд оролцлоо

    НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган энэ жил 10 дахь удаагаа Швейцарын холбооны улсын Женев хотноо өчигдөр албан ёсоор эхлэв. Энэ удаагийн чуулганд төр, засгийн тэргүүнүүд, сайдууд, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, тэр дундаа гүйцэтгэх захирлууд, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын төлөөллүүд …