Monthly Archives: October 2018

October, 2018

  • 23 October

    С.Чинзориг:  2019 онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав. …

  • 23 October

    Монголын оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээн эхэллээ

    Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлж, бие бялдар, оюуны хөгжлийг нь дэмжих зорилгоор Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ ажлын хүрээнд Оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээнийг хамтран зохион байгуулж, өчигдөр нээлээ. Монголын оюутны сагсан бөмбөгийн тэмцээний нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлснийг Нийслэлийн ИТХ-ын …

  • 23 October

    Мисс А.Бөртэ-Үжин “Miss Grand International” тэмцээнд оролцож байна

    Дэлхийн гоо сайхны гурван том тэмцээний нэг болох “Miss Grand International” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 20 настай мисс А. Бөртэ-Үжин оролцож байна. Тэрбээр 2017 оны аравдугаар сард БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Miss Supertalent of the world” буюу “Дэлхийн Авьяаслаг миссийн тэмцээн”-д эх орноо төлөөлөн оролцож нэгдүгээр байр эзэлж байсан юм.Тус тэмцээний финалын шалгаруулалт өнөөдөр  Мьянмарт зохион байгуулагдана. “Miss Grand …

  • 23 October

    “Лотте” корпораци 70 мянган ажлын байр шинээр бий болгоно

     Өмнөд Солонгосын “Лотте” корпораци ирэх таван жилийн хугацаанд 50 их наяд вон буюу 44 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 70 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж компанийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлэв.

  • 23 October

    Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон тамирчдаа хүлээж авч уулзлаа

    Гүрж улсын Батуми хотноо болсон Дэлхийн шатрын 43 дугаар олимпиадад манай улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод иржээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар тамирчдаа хүлээн авч уулзлаа. Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранбаатар:Манай шатарчид олимпиаддаа амжилттай оролцлоо. Ялангуяа, эрэгтэй багийнхан манай шатрын түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж, 185 орноос 22 дугаар байрт …

  • 23 October

    Дуучин Ж.Алтанцэцэг тоглолтынхоо орлогыг “Нарны охид” төсөлд хандивлав

    Монгол Улсын гавьяат жүжигчин поп дива Ж.Алтанцэцэг “Fashion & cocktail night” шоу тоглолтоо энэ сарын 19-нд “Их тэнгэр” клубт хийлээ. Тэрээр шоуны орлогыг өсвөр насны охидын хөгжил боловсролд анхаарал хандуулж буй “Нарны охид” төсөлд хандивлав. Шоу тоглолтыг “Дэлхийн Монгол угсаатан эх үрийн нийгэмлэг”, “Miss & Gentleman” академи хамтарч зохион байгуулсан юм. “Fashion & cocktail night” тоглолт дээр “Miss & Gentleman” …

  • 23 October

    Нийслэлийн хэмжээний “Хамтдаа Инээмсэглэе” урлагийн Анхдугаар тоглолт болно

    “Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аянаас 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зургаан  тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе” урлагийн тоглолтыг зохион байгуулсан байна. Харин энэ удаад тэд шилдэг үзүүлбэрүүдээрээ анх удаагаа “Хамтдаа инээмсэглэе” урлагийн анхдугаар тоглолтыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар чуулганы танхимд зохион байгуулах гэж байна. “Хамтдаа инээмсэглэе” урлагийн тоглолт …

  • 23 October

    Өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө суллалаа

    “Хүүхдийн хорих” гэх тодотголтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүсийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллалаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуулын даргалсан хуралдааны шийдвэрээр тэдгээр хүүхдүүдийг сулласан юм. Ял эдлэх хугацаанаасаа өмнө суллагдсан хүүхдүүд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлж, дахин алдахгүй гэдэг амлалтыг өгч байсан юм. Эцэг, …

  • 23 October

    Гэрээсээ төөрсөн хүүг эсэн мэнд оллоо

    Хөгжлийн бэрхшээлтэй хүү гэрээсээ гараад төөрсөн байсныг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Бага мухарт гэх газарт малчин Н-ийн 12 настай хүү өчигдөр /2018.10.22/ 19.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байсан аж. Хүү алга болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр 23.23 цагт ирсэн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум …

  • 23 October

    Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, Мөн хүчтэй цасан шуурганы үеэр …

  • 23 October

    Монголчуудын бүтээсэн цахилгаан машин Олон улсын үзэсгэлэнд тэргүүлжээ

    БНХАУ-ын Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи” Олон улсын үзэсгэлэн энэ сарын 18-21-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн “Билиг” Дээд сургуулийн дэргэдэх “Билиг” эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон үзэсгэлэнд өөрсдийн зохион бүтээсэн “SALVO буюу аянган мотор” нэртэй цахилгаан автомашинаараа анх удаа оролцож, “Шилдэг цахилгаан мотор” гэсэн номинацад тэргүүн …

  • 23 October

    Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдана

    Унгарын Будапешт хотноо  болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдрийн барилдаан Улаанбаатар хотын цагаар 16:00-с эхэлнэ. Монгол Улсын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Азийн АШТ-ийн мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медалийн төлөө барилдана. Тэрбээр АНУ, Энэтхэгийг бөхчүүдийн ялж, шөвгийн наймд үлдсэн ч хагас шигшээд 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын …

  • 23 October

    “Сүлд алдар” клубын тамирчид 10 алтан медаль хүртжээ

    Ховд аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх З.Баянмөнх багштай “Сүлд-Алдар” таеквондогийн клубын шигшээ багийн тамирчид 10 дугаар сарын 20-21-нд Улаанбаатарт болсон “Мongolia Open 2018” Олон улсын тэмцээнд амжилттай оролцож дөрвөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. “Мongolia Open 2018” тэмцээнд Жаргалант сумын нэгдүгээр сургуулийн И.Хүрэлбаатар, “Прогресс” сургуулийн Б.Мишээлт, зургадугаар сургуулийн О.Очмаа, хоёрдугаар сургуулийн Д.Буяннэмэх нар ээлж дараалан ялалт байгуулж алтан медаль хүртлээ. Прогресс сургуулийн П.Болортуяа, нэгдүгээр …

  • 23 October

    Дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүр өнөөдөр нээлтээ хийнэ

    Хятадын өмнөд эрэгт баригдсан Хонг Конг Макаог холбосон 55 км урттай гүүрний нээлтийн ажиллагаа өнөөдөр болно. Есөн жил үргэлжилсэн гүүр нь далай дээгүүр барьсан дэлхийн хамгийн урт гүүр болж байгаа юм байна. Макаогоос Гуандун мужийн Жухай хотыг дамнан Хонг Конг хүрэх тус гүүр нь бүс нутгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр авчрах болно гэж албаныхан мэдээлжээ. Одоогийн байдлаар Хонг …

  • 23 October

    “Ц.Дамдинсүрэнгийн амьдрал, уран бүтээл” сэдэвт дугуй ширээний ярилцлага болов

    Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ойд зориулж Залуу монголч эрдэмтэн, судлаачдын “Ц.Дамдинсүрэнгийн амьдрал, уран бүтээл” сэдэвт дугуй ширээний ярилцлага Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болов. Уулзалтыг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа хэлсэн үгэндээ  “ …Монголын шинэ үеийн утга зохиолын томоохон төлөөлөгч, орчин цагийн монгол …