Monthly Archives: October 2018

October, 2018

  • 30 October

    Есөн улаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 30. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 21. Ангараг гараг. Өглөгт охин одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Хий Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай …

  • 30 October

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 10 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон …

  • 29 October

    Нийслэлийн 379 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болж байна

    Нийслэлийн 379 жилийн түүхт ойн өдөрт зориулсан хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүндэтгэлийн тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл үүсэн байгуулагдсаны ойн өдөр бол нийт Улаанбаатарчууд бидний баярын өдөр. Нийслэлийн удирдлагууд баярын өдрөөрөө хийж, бүтээсэн ажлуудаа иргэдийнхээ өмнө тайлагнаж, ирэх оны бодлого төлөвлөлтөө танилцуулдаг уламжлалтай. Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах …

  • 29 October

    Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, малчин өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэхэд анхаарахыг сануулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, Монгол Улсын 2019 оны төсвийн асуудлаар байр, сууриа илэрхийлэв. Төсөв эцэслэн батлагдаж дуусаагүй байгаа учраас 10-15 хувийн хэмнэлт хийж 80 сая малынхаа түүхий эдийг боловсруулах үйлдвэр барихад зарцуулах нь 165 мянган малчин өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн чухал болохыг дахин дахин анхааруулаад гарсан юм. Өмнө нь уг асуудлаар Монгол Улсын …

  • 29 October

    Алга болсон зургаан настай хүүг эрэн хайж байна

    Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн өрхийн эмнэлгийн ард байрлах тоглоомын талбай дээр тоглож байсан зургаан настай хүү энэ сарын 27-нд алга болжээ.  Хүү 14.00 цагт алга болсон бөгөөд  алга болох үедээ хар ноосон өмдтэй бор алаг ноосон цамцтай цэнхэр өнгийн гуталтай гадуур хувцасгүй явж байжээ.

  • 29 October

    Зуслангийн бүсэд зэрлэгшсэн нохой устгалын ажил явагдлаа

    Нийслэлийн ногоон бүс болон зусланд зэрлэгшсэн ноход ихээр нэмэгдэж, тарвага зурам, бор гөрөөс зэрэг амьтдын тоо толгой цөөрөх гол шалтгаан болж байна. Иймд зуслангийн бүсэд оршин суугч иргэд, зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19,20, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн зуслангийн бүсэд “Базалт нэгдэл” ХХК,  “Мөнхбуян оргилт” ХХК  золбин нохой устгалын ажлыг 2018 оны 10 …

  • 29 October

    Явган хүний зам, гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Явган хүний зам, орц гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлж ажиллах хэрэгтэй. Ирэх онд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж зөвхөн хотын төвд орц гарц нээж чөлөөлөх бус гэр хорооллын гудамж зам, орц гарцыг чөлөөлөхөд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Нийслэлийн Газрын албанаас аж ахуйн нэгж …

  • 29 October

    “Халтар царайт” киноны Стрелитагийн дүрд тоглосон жүжигчин Соня Элеонора Смит

    Телевизийн олон ангит “Халтар царайт” киног 1992 онд Венесуэлийн Venevision кино компани бүтээсэн бөгөөд тухайн үедээ маш их шуугиан тарьж, дэлхийн олон оронд гарсан юм. Тус олон ангит киног АНУ, Испани, Монгол, Филлиппинь, Венесуэл, Аргентин, Парагуай, Индонез гэх мэт найман орны үзэгчдэд хүргэсэн байна. Киног Англи, Орос, Монгол, Филлипинь хэлээр орчуулсан байна. Тус киноны гол дүр Стрелитагийн дүрд тоглосон жүжигчин …

  • 29 October

    А.Хүрэлмаа: НӨАТ-ын сугалааны азтан болсноор ажлын 20 хоногт багтаж, хонжворын мөнгө дансанд ордог

    Нийслэлийн татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа. НӨАТ-ын хууль хэрэгжээд 3 дахь жилдээ болж байна. Далд эдийн засгийг ил болгож, улсын төсөвт бодит үр өгөөжөө өгсөн хууль гэж үзэж байгаа. Энэ хугацаанд татварын орлого хэр хэмжээгээр нэмэгдсэн бэ? -НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд 3 дахь жилдээ явж байна. Энэ хуулийн хэрэгжилтийн үр дүнд татварын орлогын бааз …

  • 29 October

    Согтуурсан үедээ жолоо барьсан 140 зөрчил илрүүлжээ

    Тээврийн цагдаагийн албанд энэ сарын 25-29-ны өдрүүдэд зам тээврийн осолтой холбоотой 1351 дуудлага иржээ. Үүнээс 764 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байна. Нийт бүртгэгдсэн ослын улмаас орон нутагт хоёр, нийслэлд нэг хүний амь нас хохирчээ. Мөн нийслэлийн хэмжээнд ослын улмаас 52 хүн хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтсэн бөгөөд нийт ослын 36 нь явган зорчигчийг мөргөж гэмтээх, 11 нь мөргөлдөх хэлбэрээр …

  • 29 October

    Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд анхны шав тавьсан  “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 379 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан …

  • 29 October

    “Гоожингийн өндөр”-ийг Нийслэлийн өмчид авч, сэргээн засахаар боллоо

    Хотын дарга С.Батболд Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914-1919 онд амьдарч байсан хоёр давхар барилгыг 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор Нийслэлийн өмчид авах тухай захирамж өнөөдөр гаргажээ. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамжид: Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан хоёр …

  • 29 October

    Б.Оюунгэрэл: “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх” олон нийтийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна

    Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ийг өрнүүлж эхэлжээ. “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ийн талаар өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон …

  • 29 October

    Н.Учрал: Миний аавын Хүннү ХХК төслөө зогсоож зээлийг хүүтэй нь хугацаанаас нь өмнө буцаан төлнө

    Жилийн гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслөөс олгодог зээлийг УИХ-ын хэд хэдэн гишүүн авсан гэх мэдээлэл гараад буй. Үүний дунд УИХ-ын гишүүн Н.Учралын аавынх нь 100 хувь эзэмшдэг “Хүннү” ХХК 2017 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас “Чацарганы эфирийн тос гаргаж авах үндэсний үйлдвэрлэлийн төсөл”-өөр  дөрвөн жилийн хугацаатай  950 сая төгрөгийн  зээл авчээ. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын Н.Учрал өчигдөр өөрийн цахим …

  • 29 October

    “Ахлах тогоочийн заавраар” шоунд Н.Энхбаяр, Ч. Уранхолбоо нар өрсөлдөнө

    NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар”шоуны гурав дахь цуврал ирэх сарын 4-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэг бол хоёр ахлах тогооч, хоёр туслах тогоочийн хооронд өрнөдөг өрсөлдөөнт шоу нэвтрүүлэг юм. Тэмцээнд уригдсан ахлах тогооч нар зориулалтын бүхээг дотроос дэлгэц, микрофон ашиглан мэргэжлийн гал тогоонд, хоолны бүх материалаа аван хүлээж байгаа хоёр туслахдаа хоол хийхийг чихэвчээр дамжуулж …