Monthly Archives: October 2018

October, 2018

  • 27 October

    “Mongolia’s next top model-2” шоу Ням гариг бүр үзэгчдийн хүртээл болно

    Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэлэг дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирал аравдугаар сарын 6-наас Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. АНУ-ын “CBS international” студийн албан ёсны эрхийн дагуу хийгдэж буй энэхүү нэвтрүүлэг Боловсрол телевизээр бямба гариг бүрд хүрч байсан бол дөрөв дэх дугаараас эхлэн ням гариг бүрийн 21.00 цагаас гарахаар болсныг дуулгая. “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн багийнхан …

  • 27 October

    Сураггүй алга болсон малчинг эсэн мэнд олжээ

    Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн малчин 53 настай Ө энэ сарын 25-нд  цасан шуурганаар  300 толгой бог мал  тууж яваад сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь тухайн өдрийн 21.15 цагт аймгийн Онцгой байдлын газарт хандаж нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Тэгвэл өчигдөр  03.00 цагт  Баянбулаг багийн Ганцын даваа гэдэг газар түүнийг  малтайгаа эсэн мэнд байхад  нь …

  • 27 October

    “Нарантуул” худалдааны төвийн зорчигч тээвэрлэлтийг Драгон руу шилжүүлнэ

    “Нарантуул”  олон улсын худалдааны төвөөс  өдөртөө 14 аймгийн 31 чиглэлд 1000 орчим иргэн зохих зөвшөөрөлгүй шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж байна гэсэн судалгаа байдаг. Хууль бусаар тээвэрлэлт хийж байгаа эдгээр тээврийн хэрэгслүүд нь өндөр насжилттай, стандартын дагуу зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд байдаг байна. Тэгвэл “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс хөдөө орон нутаг руу …

  • 27 October

    Монгол Улсын хаягийн бичвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө

    Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвөөс хаягийн бичвэрийг хөгжүүлэх зорилгоор S42 стандартыг гишүүн улс орнууддаа мөрдүүлдэг. Монгол Улсын хаягийн бичвэр нь тус стандартын шаардлагад бүрэн нийцэж буйг тодорхойлж, аравдугаар сарын 18-ны өдөр Швейцарь улсын Берн хотноо зохион байгуулагдсан ДШХ-ны Ашиглалтын зөвлөлийн хуралдааны үеэр батламжийг ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэннямд Дэлхийн шуудан холбооны дэд Ерөнхийлөгч Паскаль Сливаз, Ашиглалтын зөвлөлийн …

  • 27 October

    Ирэх сард ажлын өдөр хоёр удаа амарна

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх арваннэгдүгээр сарын 08 болон 26-ны өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглээд тав дахь жилийг үдээд байна. Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу …

  • 27 October

    KING TUG буюу Н.Төгсцогт Лас-Вегаст тулалдана 

    Монгол Улсын гавьяат тамирчин, Лондон 2012 олимпийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт ээлжит тулааныхаа гэрээг үзэглэжээ. Тэрбээр “Лас-Вегаст тулалдах гэрээгээ хийлээ. Миний хувьд их хүлээсэн чухал тулаан. Ялагч нь албан ёсоор WBC холбооны аваргатай тулалдана. Хоёр жилд гурван тулаан гэдэг зарим хүнд хангалтгүй санагдаж магадгүй. Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна. Одоо л бүх зүйл эхэлж байна” гэж сэтгэгдлээ …

  • 27 October

    Жүдоч М.Уранцэцэг өнөөдөр барилдана

    Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 62 улсын 348 жүдоч /эрэгтэй-215, эмэгтэй-133/ хүч , ур чадвараа сорин оролцох юм. Монгол Улсыг төлөөлөн эрэгтэй гурван жин, эмэгтэй нэг жинд манай шилдэг дөрвөн тамирчин хүч хүчнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг жинд Г. Одбаяр, 81 кг жинд Н. Дагвасүрэн, +100 кг жинд Б. …

  • 27 October

    Оросын жүжигчин Николай Караченцов таалал төгсчээ

    Оросын жүжигчин Николай Караченцов Москва хотод баасан гарагт 74 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ тухай түүний хүү Андрей Караченцов ТАСС агентлагт мэдээлсэн байна. Тэрбээр Москва хотын 62 дугаар эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт өглөө нас баржээ. Николай Караченцов “Том хүү”, “Капуцины цэцэрлэгт гудамжнаас ирсэн хүн”, “Цагаан шүүдэр”, “Электрон жаалын адал явдал” зэрэг олон арван кинонд дүр бүтээсэн билээ.  2005 оны хоёрдугаар …

  • 27 October

    Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гараагүй

    Сүүлийн үед Улаанбаатар хотын хэмжээнд түгээлтийн үйлчилгээ явуулж буй авто машинуудыг цагийн хязгаарлалтад оруулж явуулах шийдвэр гарсан гэх ташаа мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Энэ талаар өчигдөр  нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн Улаанбаатар хотын …

  • 27 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 27. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 18. Санчир гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Ус Өдрийн наран 7 цаг 29 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг …

  • 27 October

    Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

    2018 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын …

  • 26 October

    “CITY CUP 2018” боулингийн тэмцээн маргааш болно

    Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой, Биг Боулинг төв байгуулагдсаны 10 жилийн ой, “City Cup” тэмцээний 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах “CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-28-нд “Big bowling” төвд болох гэж байна. Тэмцээнд хамт олон, байгууллага, найз нөхдөөрөө 5 хүний бүрэлдэхүүнтэй баг …

  • 26 October

    Д.Эрдэнэбатын “хулгай” илчлэгдлээ

    Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө эрх мэдэлтнүүдийн гараар ордог байсан баримт дэлгэгдээд байна.  2018 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  УИХ-ын МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд зээл авсан мэдээлэл ил болсон. Тэгвэл Ардчилсан намын гишүүд ч цэвэр ариун хүмүүс биш гэдгийг нотлох баримт мөн дэлгэгдлээ.  Тодруулбал, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2015 онд Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮ-ийн сангаас нэр бүхий дөрвөн …

  • 26 October

    У.Хүрэлсүх: Усны асуудал хариуцсан агентлаг байгуулна

    Монгол Улсад усны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Тус салбарын баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, амьдралын эх булаг усаа хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах их үйлсэд сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн усны салбарын үе үеийн эрдэмтэн судлаачид, нийт ажилтан, алба хаагчдад түүхт 80 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүллээ. Монгол Улс түүхэндээ хоёр …

  • 26 October

    Төв шуудангийн хойд тал буюу Монтел орчмыг цэгцлэхээр болжээ

    Нийслэлийн газрын албанаас явган хүний замыг хааж, нийтийн эзэмшлийн талбайд барьсан зөвшөөрөлгүй барилгуудыг чөлөөлөх, албадан буулгах ажлыг хийж байгаа. Энэ удаад бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн хойд тал буюу Монтел орчмын барилгыг цэгцлэхээр болж, Монголын цахилгаан холбоо ХК-д мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж, “Монголын цахилгаан Холбоо” ХК-ний барилгын зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийг буулгаж нийтийн эзэмшлийн гудамж талбай явган …