Monthly Archives: October 2018

October, 2018

  • 26 October

    Зөвшөөрөлгүй гоо сайхны газарт “Filler” тариулсан иргэд эрүүл мэндээрээ хохирчээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Н, А нарын ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 15-р хороо 71 байранд байрлах “Diva Beauty Lounge” фэйсбүүк цахим хаягтай “Aurora Beauty Clinic” гэх нэртэй гоёлын гоо заслын газарт шалгалт хийжээ. Шалгалтын явцад “Aurora Beauty Clinic” нэртэй гоо сайхны газар нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, нэг дүүргээс нөгөө дүүрэг дамжин байршил, …

  • 26 October

    Амралтын өдрүүдэд хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр  ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 27, 28-нд  зүүн  аймгуудын нутгийн зарим газраар  хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, Мөн холын замд гарахдаа аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг …

  • 26 October

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Эрхүүгийн Их сургуулийн 100 жилийн ойд оролцож байна

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 24-26-ны өдөр Эрхүү хотод ажлын айлчлал хийж байна. Төлөөлөгчид энэ өдрүүдэд ОХУ-ын Эрхүүгийн УИС-ийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохын зэрэгцээ тус мужийн Засгийн газрын тэргүүний 1 дүгээр орлогч дарга В.Ю. Дорофеев, Боловсролын сайд В.В. Перегудова нартай уулзав. Уулзалтаар талууд Эрхүү мужийн их, дээд сургуулиуд Монголын их, дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг цаашид …

  • 26 October

    Фэйсбүүкт З.Энхболд, Н.Тэгшбаяр, С.Ганбаатар нарын улс төрчид трэнд болж байна

    Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэж, хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой мэдээ мэдээлэл, зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж байна вэ. Цахим сүлжээнд хэн трэнд болж буйг уншигчиддаа хүргэе. Урлаг соёл, улс төрийн хүрээнийхэн цахим орчинд хэрэглэгчдийн хандалтыг илүү авч байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шазруун бөгөөд ёжтой үг хэллэгээрээ олны анхаарлын төвд байгаа бол УИХ-ын гишүүн …

  • 26 October

    Х.Цагаанбаатар: Монголын жүдо бөхийн холбооноос дасгалжуулагчаас хасах шийдвэр гарсан байна

    Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн ДЭЛХИЙН АВАРГА, олимпийн наадмын хүрэл медальт, жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Х.Цагаанбаатар дөнгөж сая цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ. Түүний цахим хуудсандаа бичсэн тайлбарыг хүргэе. Х.Цагаанбаатар миний биеийг жүдо бөхийн дасгалжуулагчаас ХАСАХ ШИЙДВЭР гарсан байна. Ойлгосонгүй бас итгэсэнгүй. Бодит байдал Одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 25-ний …

  • 26 October

    Монголын Маркетерууд зургаа дахь жилдээ чуулна

    Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” (МҮМХ) ТББ- аас жил бүрийн 10 сарын 20-ны өдрийг “Монголын Маркетеруудын өдөр” болгон зарлаж, зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээгээр салбарын ололт амжилт, шинэ туршлага, чиг хандлага, бизнесийн бодит кэйс хуваалцах, мэргэжил нэгт нөхөдтэйгөө харилцаа холбоо тогтоох, нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх, ажил мэргэжлээ сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулдаг. Энэ жилийн маркетеруудын өдрийн онцлог нь Монгол Улсын Засгийн Газраас …

  • 26 October

    Арваннэгдүгээр сарын 8-нд хилийн боомтууд амарна

    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  2018 оны 11 дугаар сарын 8 -ны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 мөн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тус тус тохиож …

  • 26 October

    Ханиад томуугаас хамтдаа сэргийлье

    Томуу, томуу төст өвчний вирүс нь ханиах, найтаах үед агаар дуслын замаар дамждаг тул гараа тогтмол угааж, амны хаалт зүүж хэвших нь чухал юм. Хэрэв хүүхэд тань ханиад хүрсэн бол дур мэдэн антибиотик өгөхгүй байх, харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахад анхаарна уу. Өвчний үед хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байхаас гадна олон нийтийн газраар дагуулж …

  • 26 October

    Польш Улсад амьдарч буй монголчуудын нийгмийн баталгааг хангана

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. ГХЯ-ны Консулын газраас Польш улсад Монголын 939 иргэн байгаа гэсэн судалгааг гаргажээ. Үүнээс 200 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж, 149 иргэн суралцаж байгаа бөгөөд дийлэнх нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань зэрэг хотод амьдарч байна. Тус улсад ажиллаж буй иргэд богино хугацааны даатгалд …

  • 26 October

    Гадаад харилцааны сайд НҮБ-ын өдрийг тохиолдуулан үг хэллээ

    Жил бүрийн 10 дугаар сарын 24-ний өдрийг НҮБ-ын өдөр буюу НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр болсон өдөр хэмээн тэмдэглэдэг. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын 73 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан НҮБ-ын байранд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, үг хэллээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ нөр их хүч, хөдөлмөрийн үр дүнд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж өөрийн улсын  тусгаар …

  • 26 October

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Эрхүүгийн улсын их сургуулийн Хүндэт профессор боллоо

    Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд салбарын сайд болон төгсөгчийн хувиар уригдан оролцож буй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр Эрхүүгийн улсын их сургуулийн Хүндэт профессор цолоор шагнагдлаа. Тэрээр 1986-1992 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн түүхийн факультетэд суралцаж байсан бөгөөд өдгөө тус сургууль нь Эрхүүгийн улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болжээ. Тиймээс тус сургуулийн Эрдмийн …

  • 26 October

    Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид багаараа тавдугаар байрт орлоо

    Бөхийн төрлүүдийн 2018 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл аравдугаар сарын 22-25-нд Унгарын нийслэл Будапештийн 12500 хүний суудалтай “Ласло Папп арена”-д боллоо. Эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд 52 орны 234 тамирчин 10 жинд өрсөлдөв. Манай улсаас багаараа оролцсоноос гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 72 кг-д мөнгө, ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, долоон тамирчин шагналт байрт орж, …

  • 26 October

    Ардчилсан намын бүлгээс Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан гишүүдийг зарлалаа

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.10.26/ ээлжит бусаар хуралдаж, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар цаг үеийн асуудалаар мэдээлэл хийлээ. АН-ын бүлгээс Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгосон нэн хөнгөлөлттэй зээлийг ашиг сонирхлыг зөрчилтэй олгосон гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тиймээс холбогдох албан тушаалтнуудад зохих арга хэмжээ авахыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараас хүсч, шаардлага хүргүүлжээ. Энэ …

  • 26 October

    Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нэгийнхээ аминд хүрчээ

    Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр /2018.10.25/ архидан согтуурсны улмаас нэгнийнхээ амь насыг бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт оройн 20.00 цагийн орчимд 37 настай Б нь цээжин тус газраа хутгалуулж амиа алдсан  гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу хэргийн газар тус дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид ажиллажээ. Одоогоор уг хэргийг үйлдсэн байж болзошгүй Т …

  • 26 October

    Б.Буяндэлгэр нарын этгээдүүдэд залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

    Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид 2018 оны нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сарын 20-нийг хүртэл бусдыг 150 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан Батболдын Буяндэлгэр нарын этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна. Тухайн гэмт этгээдүүдэд залилуулсан иргэдээс 16 иргэн нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гарган бусад 130 орчим иргэн нь цагдаагийн …