Monthly Archives: October 2018

October, 2018

  • 29 October

    Марафонч Г.Хишигсайхан Чэндугийн марафонд тэргүүлжээ

    БНХАУ-д Чэнду хотноо өнгөрсөн амралтын өдөр болсон “Chengdu Marathon” олон улсын эмэгтэйчүүдийн 42 км 195 метрийн бүтэн марафоны уралдаанд Олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан 2:39:40 секундын амжилтаар тэргүүн байр эзэлжээ. Мөн эрэгтэйчүүдийн 42 км 195 метрийн бүтэн марафоны уралдаанд гавьяат тамирчин Б.Сэр-Од гуравдугаар байр эзэлсэн бол ОУХМ Н.Мөнхбаяр шагналт тавдугаар байр эзэлжээ. Б.Сэр-Од 2:13:08 секундын амжилт үзүүлсэн бол Н.Мөнхбаяр 2:13:57 секундын амжилтаар Олон улсын хэмжээний мастерын цолны болзол хангасан …

  • 29 October

    Нийслэлийн 379 жилийн ойн барилдаанд арслан Э.Баасанжав түрүүлэв

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр /2018.10.28/боллоо. Хүчит бөхийн барилдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар оролцлоо. Хүчит бөхийн барилдааныг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ“Нийслэл хотын ойн босгон дээр Монголын үндэсний бөхийн барилдааныг …

  • 29 October

    Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нисдэг тэрэгний талбайтай боллоо

    Нийслэлийн удирдлагууд энэ сарын 27-нд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын  ажилтай танилцлаа. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 16000 ам метр талбайд асфалтан хучилт, нисдэг тэрэгний буух талбай, 150 гаруй авто машины зогсоол, явган хүний зам, 2500 ам метр талбайд ногоон байгууламж, 70 ширхэг гэрэлтүүлэг, хоёр байрлалд хүүхдийн тоглоомын талбай …

  • 29 October

    М.Уранцэцэг Абу Дабигийн Их дуулгын аварга боллоо

    Арабын нэгдсэн Эмират улсын “Абу Даби-2018” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 27-нд эхэлсэн. Тэмцээний эхний өдөр  гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медаль хүртэв. Баянхонгор аймгийн уугуул, “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч, Гавьяат тамирчин М.Уранцэцэг ийнхүү Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри …

  • 29 October

    “Амьдрал” уран сайхны кино шилдгээр шалгарлаа

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр /2018.10.28/ болж шилдгүүдээ тодрууллаа. Тус наадамд олон улсын кино наадмаас шагнал хүртсэн Австрали, Аргентин, Герман, Колумб, Исланд, Монгол, …

  • 29 October

    У.Баярсайхан: Би өөрийгөө гололгүйгээр мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтрахыг зорьдог

    Их л холын амраг”, “Монголын өглөө” гээд ард олныхоо зүрх сэтгэлд олон сайхан дууг эгшиглүүлсэн залуу яруу найрагч Ундраагийн Баярсайхантай уран бүтээл болон удахгүй болох тоглолтынх нь талаар хөөрөлдлөө. -“Монголын өглөө” тоглолтоо түмэн олноо өргөн барихаар завгүй яваа бололтой. Гэхдээ шууд тоглолтын тухай ярихаас зайлсхийж, аливаа яруу найрагчтай уулзахад шүлэг анх хэрхэн бичиж эхлэв гэдэг сонин байдаг даа? -Найрагчдын түүх …

  • 29 October

    Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан шалтгааныг шалгаж байна

    “Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн талаар бид мэдээлсэн. Хэрэг явдлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад”2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 хороонд барилга дээрээс хүн унасан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд тус өдрийн 17:25 цагт ирсэн. Үүний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийж …

  • 29 October

    Нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 20. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Мод Билгийн тооллын 20, Хэрцгий охин одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 7 цаг 32 минутад …

  • 29 October

    Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 10 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс …

  • 27 October

    “Mongolia’s next top model-2” -ын оролцогч Ч.Чамин-Эрдэнэ таалал төгсчээ

    “Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнийг таалал төгссөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархах болсон. Тэгвэл өнөөдөр /2018.10.27/ Боловсрол суваг телевизийн цахим хуудаснаа энэ талаар албан ёсоор эмгэнэл илэрийлжээ. Уг эмгэнэлд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ нь зуурдаар таалал төгсч бидэнд хүнд гарз тохиолоо. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд …

  • 27 October

    Холестерин бууруулах үйлчилгээтэй хоол хүнс

    Холестерин бол судас хатуурал үүсгэх чухал эрсдэлт хүчин зүйлийн нэг. Судас хатуурал үүссэнээр судас нарийсч, улмаар тухайн эд эрхтэнд очих цусан хангамж буурдаг. Тухайлбал, титэм судас хатуурч нарийсахад зүрхний ишеми өвчин, зүрхний цочмог шигдээс үүснэ. Тиймд, холестерины хэмжээг хэвийн түвшинд хянах шаардлагатай. Цусанд агуулагдах холестерины хэмжээ өндөр бол хоол хүнсээр бууруулах боломжтой. Жишээ нь, эслэг агуулсан талх, жигнэмэг зэргийг хоол …

  • 27 October

    Тархинд цус харвах эмгэгээс урьдчилан сэргийлэх долоон арга

    Артерийн даралт ихсэх өвчний гол хүндрэл бол тархинд цус харвах эмгэг (цус харвалт) юм. Дэлхийн улс орнуудаас уг эмгэгээр МОНГОЛ УЛС 1 байранд ордог. Та бүхэнд энэхүү эмгэгээс хэрхэн сэргийлэх талаар хүргэж байна. Тус нийтлэлийг Харвардын эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллээс бэлтгэсэн болно. Та бидний аав ээж, хамаатан садан ахимаг настай л бол цус харвах эмгэгт өртөмтгий хүмүүсийн тоонд ордог. …

  • 27 October

    Төрийн өмчийн 15 сургууль, 17 цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” хэмээн заасан. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг баталсан юм. Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан …

  • 27 October

    Цамбагаравын “балгас”-ыг албадан буулгаж байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн зам, явган хүний гарц хааж барилга барьсан аж ахуйн нэгж, байгууллагуудад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх арга хэмжээ авч байгаа билээ. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ард байрлах хүмүүсийн хэлж заншиснаар “Цамбагаравын балгас”-ыг нийслэл, дүүргийн Газрын алба албадан буулгаж, газрыг чөлөөлж байна. Тус барилга нь иргэн Н.Төмөр-Очирын эзэмшилд …

  • 27 October

    Чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдсөн  бөхчүүд эх орондоо  ирлээ

    “Будапешт-2018” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн Монголын баг тамирчид өнөөдөр /2018.10.27/ Будапешт-Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирлээ. Монголын баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгө, эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Б.Шоовдор хүрэл медаль хүртсэн билээ.