Monthly Archives: October 2018

October, 2018

  • 26 October

    Хоёр Солонгос Аюулгүй байдлын нэгдсэн бүсээс зэвсэг, цэргүүдийг буцаан татжээ

    Солонгосын хойгийг хоёр хуваасан Цэрэггүй бүс дэх Аюулгүй байдлын нэгдсэн бүсээс цэрэг, зэвсгийг буцаан татах ажиллагааг хоёр Солонгос бүрэн хийж дуусгалаа гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. БНСУ, БНАСАУ-ын цэргийн эрх баригчид болон НҮБ-ын командын төлөөлөгчид Аюулгүй байдлын нэгдсэн бүсээс зэвсэг, цэрэг, хамгаалалтын цэгүүдийг бүрэн татаж дуусгалаа гэж мэдэгдэв. Гэвч хоёр Солонгос тус бүрийн 35 цэрэг уг бүсэд байрлах бөгөөд …

  • 26 October

    Томуу, томуу төст өвчний үед дур мэдэн антибиотик хэрэглэхээс татгалзаарай

    Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус  гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг ямар үед авах, эмчилгээний аль төрлийг сонгох боломжтой талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уг зөвлөмжийг олон нийтэд …

  • 26 October

    “Замын цагдаагийн цаг” нэвтрүүлэгт ирүүлсэн иргэдийн саналыг хэрэгжүүлжээ

    Авто радио FM96.3-аар өдөр бүрийн 16.00-17.00 цагийн хооронд “Замын цагдаагийн цаг” нэвтрүүлгийг явуулж байна. Нэвтрүүлгийн үеэр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаа аж. Тухайлбал, иргэдээс ирүүлсэн саналын дагуу Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс Их тойруугийн замд буюу Гэсэр сүмийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлийн замд шинээр явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээг байрлуулжээ. Мөн тухайн замын ойр орчимд үйл ажиллагаа …

  • 26 October

    Д.Сүхболд: Гар утас хулгайлаад, цааш нь зарахыг ч мөнгө угаасан гэж үзнэ

    Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сүхболдоос зарим зүйлийг тодрууллаа. -Албан ёсны мэдээ баримтыг харахад мөнгө угаах гэмт хэрэг нэмэгдсэн харагдаж байна. Үүний шалтгаан юу вэ? -Хэд хэдэн хүчин зүйл бий. Том зургаар нь харвал, улс орны нийгэм, эдийн засгийн хүчин зүйл нөлөөлж байна. Мөн хууль эрх …

  • 26 October

    Уурхайн гүнд нурангийн цаана тусгаарлагдсан гурван иргэний амийг аварлаа

    Налайх дүүрэгт “Билгүүн сар” нөхөрлөлийн эзэмшлийн уурхайн ам цооногт модон хийцтэй бэхэлгээний хөлийг нүүрс тээвэрлэх зориулалтын ковш дайрч унагасны улмаас нуралт үүсч, 3 иргэн нурангийн цаад талд байна гэсэн дуудлагаар 2018.10.25-ны 18:15 цагаас эхлэн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллалаа. Ослын голомтод очиход 40 градусын налуутай, улнаас тааз хүртэл 1.6 метр өндөртэй, амнаас ажлын …

  • 26 October

    Морин хуурын чуулга Япон улсын гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэнэ

    Япон улсын Элчин сайдын өргөөнд 2018 оны Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 1-нд  болно. Энэхүү өргөмжлөлийг жил бүр Япон улс, Монгол улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог бөгөөд энэ жил Морин хуурын чуулгад гардуулахаар боллоо. Морин хуурын чуулга 1996 оноос хойш хоёр улсаас санаачлан зохион …

  • 26 October

    Этиоп улсын ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо

     Этиоп улсын парламент пүрэв гарагт хуралдаж, тус улсын шинэ ерөнхийлөгчөөр Сахле-Ворк Зевдег томилсон бөгөөд тэрбээр Этиоп улсын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болжээ.

  • 26 October

    ОБЕГ: Онгоц унасан нь ташаа мэдээлэл болно

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд онгоц уналаа гэсэн бичлэг бүхий мэдээлэл сошиал орчинд тараад байна. Тэгвэл энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд тухайн газарт хогийн цэгийн ойролцоо автомашины дугуй шатаж байсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

  • 26 October

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дэлхийн манлайллын нэгдэл Мадрид клубын гишүүн болжээ

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Дэлхийн Манлайллын Нэгдэл-Мадридын Клуб (World Leadership Alliance-Club de Madrid)-ын албан ёсны гишүүнээр элсэх саналыг тус клубын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Мариа Элена Агүэро өнгөрсөн тавдугаар сард тавьж 2018 оны аравдугаар сарын 15-17-ны хооронд Португалийн Лисбон хотноо болсон Ерөнхий Чуулганы үеэрээ албан ёсны гишүүнээр элссэнийг баталсан байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэр Мадридын клубээс зохион байгуулсан Хүртээмжтэй …

  • 26 October

    Мисс А.Баярцэцэг “Хөх тавилан” уран сайхны кинонд тоглоно

    Дэлхийн мисс 2016 тэмцээнд шилдэг 11 миссүүдийн тоонд багтсан загвар өмсөгч А.Баярцэцэг найруулагч Т.Алтантуяагийн Төрийн шагналт Д.Норовын зохиолоос сэдэвлэсэн “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд тоглож байгаа аж. Киноны баг хамт олон Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт зураг авалтаа эхлүүлжээ. Энэ тухай загвар өмсөгч А.Баярцэцэг “Найруулагч Т.Алтантуяагийн бүтээл, Төрийн шагналт зохиолч Д.Норовын зохиол “Хөх тавилан”киноны гол дүрд тоглохоор боллоо. …

  • 26 October

    “Мандухай сэцэн хатан” киноны 30 жилийн ойг тэмдэглэнэ

    “Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр” өнөөдөр /2018.10.26/ тохиож байна.Энэ хүрээнд Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг болох “Мандухай сэцэн хатан” түүхэн уран сайхны киноны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээг зохион байгуулах юм. Кинотой холбоотой архивын баримт бичиг, гэрэл зураг, эд хэрэглэл, уран бүтээлчдийн гар бичмэл, гар зургийн үзэсгэлэн, уран бүтээлчдийн уулзалт ярилцлагыг …

  • 26 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 17. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаагчин туулай өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Огторгуй Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай …

  • 26 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 27-28-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. …

  • 25 October

    Зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол гарч буйг анхааруулав

    Нийслэл хотод цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурд удаашран хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, зам тээврийн ослын дуудлага ч нэмэгдэв. Өнөөдрийн 14 цагийн байдлаар ТЦА-нд 177 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 155-ыг шалгаж байна. Тэдгээрийн дийлэнх нь мөргөлдөх хэлбэрийн осол байх бөгөөд тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсноос болжээ. Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх …

  • 25 October

    Ким Лим Сонгинохайрхан дүүргийн 14 өрхөд гэр бэлэглэжээ

    Сингапурын тэрбумтан Петер Лимын охин өв залгамжлагч Ким Лим манай улсын амьжиргааны түвшин доогуур орон гэргүй хүмүүс болон өнчин хүүхдүүдэд туслахаар энэ сарын 22-нд хүрэлцэн ирсэн билээ.Тэрбээр энэ удаад ирэхдээ Эрдэмт төв асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 14 өрхөд иж бүрэн гэр бэлэглэжээ. Сингапурын баячуудын нэг Билли Лим түүнийг Монголчуудад туслахыг санал болгосон байна.Мөн …