Monthly Archives: December 2018

December, 2018

  • 17 December

    “Авьяаслаг монголчууд-3” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо

     “Авьяаслаг Монголчууд-3″ шоуны финалын шалгаруулалт өчигдөр болж ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо. Шоуны хоёрдугаар байранд Буриад улсаас ирж оролцсон циркийн жүжигчин Дулма, Паша нар орсон юм. Харин гуравдугаар байранд 116 хамтлаг шалгарсан юм. С.Билэгт “Хожсон мөнгөө сайн үйл хийхэд зарцуулах болно. Тэгэхдээ бүгдийг нь ил тод хийх болно.” хэмээгээд төрүүлж өсгөсөн ээж аавдаа талархлаа илэрхийллээ.    

  • 17 December

    “Бөртэ чоно-2018” санал хураалт эхэллээ

    Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 21-нд Соёлын төв өргөөнд болно. Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулах энэхүү шагнал гардуулах ёслолын “Оны шилдэг тамирчин”, “Спорт тоглоомын баг”-ийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. Спортын шилдэг баг, тамирчдыг тодруулах санал асуулга өчигдөр /2018.12.16/ 22.00 цагаас эхлэн нээгдсэнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо …

  • 17 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 10. Сумъяа гараг.  Дэлгэрүүлэгч одтой, Зургаан цагаан мэнгэтэй, харагчин хонь өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Хий Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. …

  • 17 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сулавтар байна. 2018 оны 12 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 20-25 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс …

  • 15 December

    С.Амарсайхан: Нийслэлийн хөгжлийг шийдвэрлэхэд ИННОВАЦИ чухал үүрэгтэй

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Улаанбаатар хотын Инновацийн төвд ажиллаж, гарааны бизнесээ эхлүүлж байгаа компанийн залуустай уулзаж санал солилцлоо. Тус төв нь 2016 онд Монгол Улсын Засгийн газрын дагуу 2018 оны 6 сард шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод инновацийн экосистемийг бүрдүүлэх, шинэ санааг хөгжүүлж, инновацид суурилсан гарааны бизнесийг дэмжих, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцэхүйц өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг …

  • 15 December

    “Хүрэн морь” найраглал дэлгэцийн бүтээл боллоо

    Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн Монголын уран сайхны шинэ кино дэлгэцэнд гарахад бэлэн болжээ.“Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон найруулагч Г.Эрдэнэбилэг “Хүрэн морь” найраглалаар “Хийморь” нэртэй кино бүтээсэн байна. “Хийморь” кино энэ сарын 28-наас театруудаар гарна. Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, …

  • 15 December

    81 настай эмээ их сургуулиа төгслөө

    БНХАУ-ын Тяньжин хотын их сургуульд 81 настай эмээ бакалаврын зэрэг хамгаалсан байна. Тодруулбал, энэ сарын 4-нд тус сургуулийн Орчин үеийн алсын зайн сургалтын 2018 оны төгсөлтийн баяр болжээ. Энэ үеэр Шүе Миньшю хэмээх эмээ бакалаврын дипломоо гардан авсан аж. Тэрбээр 1936 оны арванхоёрдугаар сард төрсөн бөгөөд 2014 оны гуравдугаар сараас Тяньжиний их сургуулийн Орчин үеийн алсын зайн сургалтад цахим худалдааны …

  • 15 December

    Японд монгол малчин 4.3 сая төгрөгийн цалин авч байна

    Япон улсад 27 жил амьдарч буй малын эмч явсан А.Аварзэд Хоккайдод хамгийн том газартай, 4000 үхэртэй, мөн хонь, морьдтой гээд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж чаджээ.  Японы зах зээлд маш өндөр үнэтэй мах, сүү борлуулахаас гадна Япон иргэд малын төлтэй харьцах, хооллох гэх мэтээр эднийхээр их үйлчилүүлдэг болжээ. А.Аварзэд гуай 50 гаруй хүнийг зөвхөн ферм дээрээ ажлын байраар хангадаг. Өвөрхангай …

  • 15 December

    Маршал Ю.Цэдэнбалын хөшөө Орхон аймагт сүндэрлэлээ

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эхний ээлж ашиглалтад орсон энэхүү түүхэн өдөр Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрын өмнө босголоо. “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэт хотыг цогцоор нь барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан түүний энэ гавъяаг хүндэтгэн тус үйлдвэр, Ю.Цэдэнбал академи, Увс нутгийн зөвлөлтэй хамтран уг хөшөөг бүтээжээ. Хөшөөний нээлтэд “Эрдэнэт …

  • 15 December

    АНУ болон Грек анх удаа стратегийн яриа хэлэлцээ хийв

    АНУ болон Грек стратегийн түншлэлийн асуудлаар анхны яриа хэлцээг пүрэв гарагт хийлээ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео сэтгүүлчдэд мэдэгдэв.   Тэрбээр мөн Адриатын тэнгис дамнасан хийн хоолой тавих зэрэг “эрчим хүчний урсгалыг төрөлжүүлэхэд” гаргаж буй Грекийн эрх баригчдын хүчин чармайлтыг сайшаасан байна. “Уг төсөл нь Болгар зэрэг орнуудад Оросоос эрчим хүчний хувьд хараат байдлыг багасгах боломж олгоно” …

  • 15 December

    Саудын Арабын хунтайжид хариуцлага хүлээлгэжээ

    Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэг гарсны хариуцлагыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудад хүлээлгэсэн тогтоолыг АНУ-ын Конгрессын Сенатын танхим өнгөрсөн пүрэв гарагт баталжээ.

  • 15 December

    Хоёр Солонгос ойн аж ахуйн салбарт хамтран ажиллана

    БНСУ болон БНАСАУ-ын шинжээчид ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдээлсэн байна.

  • 15 December

    АНУ, ОХУ терроризмтой хамтран тэмцэх асуудлаар хэлэлцэнэ

    АНУ болон ОХУ-ын төлөөлөгчид терроризмтой тэмцэх асуудлаар уулзалт хийх төлөвтэй байна гэж Вена хотод өнгөрсөн пүрэв гарагт болсон терроризмтой тэмцэх асуудлаархи Орос, Америкийн зөвлөлдөх уулзалтын дараа Төрийн Департаментын хэвлэлийн алба мэдэгджээ.

  • 15 December

    Төмөр замын төслөөс мөнгө завшсан Лий Жонг Ёлд 40 сая төгрөгийн торгууль ногдууллаа

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл, Гу Дун Хён нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэргийг 2018 оны …

  • 15 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 8. Санчир гараг.  Шувуун хушуут одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Уул Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …