Monthly Archives: December 2018

December, 2018

  • 14 December

    Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

    Арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нэмэгджээ. Харин нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр …

  • 14 December

    Өмнөд Солонгосын Twice хамтлаг Монголд клипнийхээ зураг авалтыг хийжээ

    Өмнөд Солонгосын”Twice” охидын хамтлаг энэ сарын 12-нд “The Best Thing I Ever Did(올해 제일 잘한 일)” нэртэй шинэ дууныхаа клипийг цацлаа. Тэд шинэ жилд зориулсан “The Best Thing I Ever Did(올해 제일 잘한 일)” нэртэй дууныхаа клипний зарим хэсгийн зураг авалтыг Монголд ирж хийжээ. “Twice” охидын хамтлаг 2015 онд байгуулагдсан бөгөөд Өмнөд Солонгосын хамгийн том хөгжмийн компани болох “JYP“ энтертайнмент …

  • 14 December

    Хишиг даллага дуудуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 7. Сугар гараг.  Чөдөр одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан луу өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Ус Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 14 December

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, …

  • 13 December

    Монгол, Япон улсын Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэл гаргалаа

    Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнөөдөр  Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав. 1. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд Ш.Абэ эрх чөлөө, ардчилал, хүний …

  • 13 December

    Дөрвөн сая ам.долларын АВЛИГЫН ХЭРГИЙГ нуусан С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар эрүүгийн хариуцлага хүлээх үү?

    Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд тухайн үед Хуульзүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин өөрийн твиттер хаягаараа дамжуулан дөрвөн сая ам.доллар “Голомт” банкаар дамжуулан нэр бүхий албан тушаалтанд авлига өгсөн гэх баримтыг олон нийтэд дэлгэсэн байдаг. Тухайн үед дээрх мөнгөний гүйлгээ “NRI LLC” компанийн данс руу хийгдсэн байдаг ба энэ мөнгийг хэн гэдэг албан тушаалтанд өгсөн талаар олон нийтийн дунд …

  • 13 December

    Шангри-Ла зочид буудалд АНУ-ын иргэн нас баржээ

    Шангри-Ла зочид буудалд өчигдөр  АНУ-ын иргэн нас барсан байжээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага 10.30 цагийн орчимд ирсэн аж. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж, шалгалт хийхэд тус зочид буудлын ѳрѳѳнд АНУ иргэн 34 настай эрэгтэй М нь ѳмдний тэлээгээр ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай, амиа алдсан байжээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газраас архины шил болон бусад эд зүйлсийг …

  • 13 December

    Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргыг огцруулсны дараа 60 тэрбумын хэлэлцүүлгийг хийх хэрэгтэй

    УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт өөртэй нь холбоотой 60 тэрбумын хэргээр хэлэлцүүлэг зохион байгуулах үүргийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад өгсөн билээ. Гэвч өнөөдрийг хүртэл УИХ-ын даргын нэр холбогдсон 60 тэрбумын хэргээр хэлэлцүүлэг зохион байгуулах нь битгий хэл хэзээ зохион байгуулах нь ч тодорхойгүй байна. Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр 60 тэрбумын хэлэлцүүлэг хийх эсэхийг эхлээд УИХ-ын даргын …

  • 13 December

    МАН М.Энхболдыг явуулах нь, одоо АН С.Эрдэнийг явуулахгүй бол нар өөдөө харахгүй

    Халуун намраар хөллөсөн улс төрийн үйл явдал хөхөө өвлийн хүйтнийг үл ажран дүрэлзэж байна. “МАНАН-гийн” хэмээн цоллуулж байсан 27 гишүүнээс тав нь нүүр буруулж, шударга ёсны талд зогссон нь олны талархалд морилов. Нөгөө талаас УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар 39 гишүүн гарын үсэг зурж нэгдсэн нь сонгогч олны дунд нэгэн гэрэл гэгээг асаалаа. Алдарт “60 тэрбум”-ын хэргийг эвлүүлэг хэмээн хоёр жилийн …

  • 13 December

    УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах нөхцөл бүрдлээ

    УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулахаар нэр бүхий 40 гишүүн нэгдэж, гарын үсэг зурлаа. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн, 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон зэрэг хэд, хэдэн үндэслэл тавьж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх 60 тэрбумын хэргээр нь Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгтөл дээрх нэр бүхий 40 гишүүн байнгын …

  • 13 December

    Гурван ихэр охинтой болсон Э.Одхүүгийн гэр бүлд гурван өрөө байр бэлэглэлээ

    “Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан энэ оны тавдугаар сард гурван ихэр охинтой болсон Э.Одхүүгийн гэр бүлд орон нутгийн удирдлагууд  нь “Евро Эко” хороололд гурван өрөө байр бэлэглэлээ. 2018 оны 5 дугаар сарын 1-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их-Залуу багийн иргэн Э.Одхүүгийн гэргий Б.Цэрэннадмид БОЭТ-ийн Төрөх тасагт гурван ихэр охин төрүүлж, тэд охиддоо О.Номин-Эрдэнэ, О.Амин-Эрдэнэ, О.Нандин-Эрдэнэ хэмээн нэр хайрлажээ.

  • 13 December

    Утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аяныг эхлүүллээ

    Эрүүл мэндийн яамнаас утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аяныг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааг НЭМҮТ болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн байна. Энэхүү судалгаанаас харахад уушгины хатгалгаа өвчин бага насны хүүхдийн дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Тийм ч …

  • 13 December

    Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээсэн хүнийг олуулахаар цагдаагийн байгууллагад хандсан

    Өнгөрсөн мягмар гарагийн орой фэйсбүүк дэх “Medee.mn” хэмээх нэр бүхий хуудаст “Хотын дарга нар албан өрөөндөө зодоон хийж нэгнээ алах шахжээ” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Отгонбаяр, Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Өлзийбаяр нар тайлбар өглөө. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд …

  • 13 December

    Стивен Сигал эхнэрийн хамт Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ

    Азербайжаны нэрт дуучин Эмин Агаларовын 39 насны төрсөн өдөр өчигдөр /2018.12.12/ тохиожээ. Тэрбээр төрсөн өдрөө ОХУ-ын урлаг соёлын алдартнуудын хамт тэмдэглэжээ. Дуучны төрсөн өдөрт Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал эхнэр Б.Эрдэнэтуяатайгаа хамт уригдан иржээ. Мөн ОХУ-ын алдарт дуучин Филипп Киркоров, Григорий Лепс, Рита Дакота, Ани Лорак, Стас Михайлов, Светлана Бондарчук нарын алдартан ирсэн байна.  

  • 13 December

    Хойд туйлд аялах эрхийн төлөө Э. Энхсаруул өрсөлдөж байна

    Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг Хойд туйлд  нохойтой чаргаар аялах “Fjallraven 2019” эрхийн төлөө дэлхий дахинд Монгол дээл хувцастайгаа аялж, үндэсний өв соёлоо сурталчилдаг Энхсайханы Энхсаруул өрсөлдөж байна. Э.Энхсаруул ялагч болоход тун ойрхон байгаад бөгөөд өрсөлдөгч нь 1.3 сая хүнтэй  Эстон улсын оролцогч бүсгүй юм. Саналын зөрүү ердөө гурван мянга гаруй л байна. Санал хураалт өнөөдөр 17 цагаас дуусах тул  хүн бүр  …