“Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн фестиваль УДЭТ-ын тайзнаа энэ сарын 26-нд Ч.Найдандоржийн бүтээл “Чөлөөт хос” жүжгээр нээлтээ хийлээ. Тус фестивальд Монгол, АНУ, Солонгос, Якут, Тува, Болгар улсын уран бүтээлчид өрсөлдөж байна. Тэдний моно жүжгийн тоглолт ирэх сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Есдүгээр сарын 28-нд 11:00 цагт Тува “Инстадрама” /Улсын хүүхэлдэйн театрт/ Жүжигчин: Айзаана Чулбак-оол, Найруулагч: Сузаана Ооржак Есдүгээр сарын 29-нд …
Yearly Archives: 2018
September, 2018
-
28 September
Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь …
-
28 September
Кино урлагийн шилдгүүд өнөөдөр тодорно
Монголын Үндэсний кино урлагийн акедемиас зохион байгуулдаг“Академи авардс-2018″ наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр “Зайсан Хилл” цогцолборт 7дахь жилдээ болж шилдгүүдээ тодруулна. “Академи авардс-2018″ кино наадам нь уран сайхны, богино хэмжээний, баримтат кино гэсэн нийт 18 номинацид шилдгүүдийг тодруулан Академийн дээд шагналыг гардуулдаг. Энэ жилийн наадмын хувьд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээлүүд өрсөлдөн тус наадмын шилдгээр тодрох юм. Энэ удаагийн “Академи авардс” кино наадамд нэр …
-
28 September
Ц.Цогзолмаа: Сайн багшаас сайн шавь төрнө
БСШУСЯ, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Ахмад багш нарын холбоотой хамтран ахмад багш нарт хүндэтгэл үзүүлэх дурсамж, уулзалтыг Олон улсын багш нарын болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Төрийн ордонд зохион байгууллаа. Тав дахь жилдээ болсон уг арга хэмжээнд манай улсын аймаг, сум бүрээс төлөөлөн болон 1000 багш хүрэлцэн ирсэн бөгөөд дурсамж уулзалтын нээлтэнд …
-
28 September
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр тус улсын Баку хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны талаар Ерөнхийлөгч нар санал солилцож, энэ сарын 11-13-нд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр уулзахдаа ярилцсан хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих асуудлаар …
-
28 September
“21-р зууны нүүдэлчин Монгол” гэрэл зурагт
АНУ-ын гэрэл зурагчин Фредерик Лэгрэнж “21-р зууны нүүдэлчин Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргажээ. Түүний 2001 оноос хойш 17 жилийн турш Монголд 13 удаа ирж авсан гэрэл зургуудыг сонирхуулъя. “Монгол бол маш амар амгалан, анир чимээгүй байдал нь миний сэтгэлийг татсан. Яг л бясалгал шиг тийм л сайхан нам гүм. Америктай харьцуулбал Монголд энэ мэдрэмж бодит мэдрэгддэг” хэмээн Фредрик Лагранге ярьжээ.
-
28 September
Д.Пүрэвдорж агсны нэрэмжит “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам болно
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн 85 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам ирэх аравдугаар сарын 15-нд болно. Үндэсний бахархал нэвт шингэсэн,тусгаар тогтнолын тухай бадрангуй шүлэг найргийн санг арвижуулахад дээрх наадмын зорилго оршино. Бүтээлийг ирэх аравдугаар сарын 10 хүртэл dp.san1933@gmail.com хаяг, МЗЭ-ийн байранд хүлээн авах аж. Наадамд оролцох шүлгийн …
-
28 September
Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 28-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, …
-
28 September
Харумафүжи Д.Бямбадорж энэ сарын 30-нд зодог тайлна
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд буюу энэ ням гаригт болно. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм.Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон аж. Харумафүжи Д.Бямбадорж …
-
28 September
Таван шар мэнгэтэй, харагчин гахай өдөр
Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 18. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, таван шар мэнгэтэй, харагчин гахай өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Хий Өдрийн наран 6 цаг 48 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …
-
28 September
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим …
-
27 September
Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xяналт шалгалт хийж эхэллээ
Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулсан, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, дур мэдэн газар эзэмших болон эрчим хүчний хамгаалалтын зурваст орсон барилга байгууламжид хяналт шалгалт явуулж, мэдэгдэл шаардлага тавьж ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын …
-
27 September
“Монгол эм импэкс концерн”-ыг Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагналаа
Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг одонгоор шагнадаг уламжлалтай. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 26-ны өдөр хуралдаж, Улаанбаатарын оршин суугчид төдийгүй монголын ард түмний эрүүл мэндийн “манаанд” 95 жил зогсож буй “Монгол эм импэкс концерн”-ыг уг одонгоор шагнах тогтоол гаргасан юм. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр болж …
-
27 September
Хүүхэд эмнэлэгт төрсөн өдрөөс эхэлж регистрийн дугаар олгоно
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ, Нэг иргэн-Нэг бүртгэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Санамж бичгийн үр дүнд …
-
27 September
Х. Мандахбаяр: “Сэтгүүлч ордон” олон нийтэд үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгана
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ерөнхийлөгч Х.Мандахбаярын мөрийн хөтөлбөрт тусгасан “Сэтгүүлч ордон” барих ажил эхэлж, 1000 сэтгүүлчдийн орон сууцны шав тавихад бэлэн болсон талаар МСНЭ-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ. “Сэтгүүлч ордон” Сүхбаатарын талбайгаас хоёр километрийн зайд буюу 32-ын тойрогт байрлах ба 678 кв.м талбайтай байх ажээ. Тус ордны газрын асуудлыг тавдугаар сарын 3-нд зохион байгуулсан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зохион байгуулсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл