Yearly Archives: 2018

September, 2018

  • 26 September

    Шүүх З.Пагмажавыг эх орноосоо урвасан гэж үзэж найман жилийн ял оноов

    Өчигдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн туслахаар ажиллаж байсан З.Пагмажавын давж заалдах шатны шүүх хурал болж түүнд анхан шатны шүүхээс оноосон найман жил хорих ялыг хэвээр үлдээжээ. Тэрээр эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан гэмт хэрэг 2015 оноос эхлэн шалгагдсан юм. З.Пагмажав нь 1995-1999 онд МУБИС-ын Дорно дахины тэнхимийн …

  • 26 September

    20 дээш жилийн насжилттай 244 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөн оролцож байна

    Манай улсад нийт 894 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Тэдгээрийн 40 хувь нь 20 болон түүнээс дээш жилийн насжилттай гэдэг мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас өглөө. Тодруулбал, 20 болон түүнээс дээш насжилттай тээврийн хэрэгслийн тоо 244 мянгад хүрсэн байна. Харин 15-20 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл 237 мянга, 10-14 жил болсон нь 224 мянга, 7-9 жил болсон тээврийн хэрэгсэл 95 мянга, …

  • 26 September

    100 приусны үнэ хүрэх нисгэгчийн дуулга

    АНУ-ын цэргийн түүхэнд тохиож буй хамгийн үнэтэй төслийн нэг бол яах аргаггүй 5 дахь үеийн радарт үл үзэгдэх “F-35” загварын сөнөөгч онгоц бүтээх төсөл юм. 2006 оноос анхны нислэг үйлдсэн энэ загварын онгоцны төсөлд одоогоор 1,5 их наяд ам.доллар зарцуулаад байгаа бол нэгж онгоцны үнэ 94,6 сая ам.доллар гэнэ. /Энэ 1,5 их наяд ам.доллар нь манай улсын 600 жилийн төсөвтэй …

  • 26 September

    Яагаад UNFRIEND гэж?

    Сүүлийн үед цахим орчноор залилан хийх, дарамтлах, садар самуунд уруу татах зэрэг гэмт хэргүүд гарч байгаа. Үүнээс үүдэн ЦЕГ-аас цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэсэн асуудлын хүрээнд “Unfriend хөдөлгөөн”-ийг өрнүүлж байна. Монгол улсын хэмжээнд интернет хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа юм. 2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн …

  • 26 September

    Л.Отгонбаатарын дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн барилдааны бичлэгийг хүргэж байна

    Олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар Баку-2018 жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, дэлхийд данстай жүдочин боллоо. Тэрээр хүрэл медалийн төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга Японы жүдоч Аарон Волфтой барилцаж, цэвэр ялсан юм. Ингээд Л.Отгонбаатар, Ааран Волф нарын барилдааны бичлэгийг хүргэж байна.

  • 26 September

    Монголбанк: Инфляцийг зургаан хувьд хадгална

    Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн барилаа. Үндсэн чиглэл нь эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Өнгөрсөн хоёр жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсны зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, эдийн засгийг тогтворжуулах …

  • 26 September

    Б.Жавзмаа: Дэглэм өөрчилж, хүүг минь аюулд оруулах нь гэж айж байна

    Ардчиллын удирдагч  С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсан  аймшигт хэрэг гарснаас хойш  20 жил болж байна. ЦЕГ, ТЕГ хамтран 2016 оноос хэрэг илэрсэн хэмээн Орхон аймгийн иргэн  Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содном­даржаа нарт 21-24 жилийн ял оноож, чанга дэглэмд эдлүүлэхээр Хорих  405 болон 407 дугаар ангид   шилжүүлсэн юм. Гэтэл  өнгөрсөн баасан гаригт Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын дэглэмийг бууруулж Хорих 409 дүгээр  …

  • 26 September

    С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт этгээдүүдийн ялыг хөнгөлсөн гэх мэдээлэлд тайлбар өглөө

    С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ” гэх гарчигтай мэдээлэл 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зарим өдөр тутмын хэвлэлүүд болон цахим сайтуудад нийтлэгджээ. Тус нийтлэлд “… хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын дээд шүүхийн шийдвэрийг зөрчиж, дээрх ялтнуудыг хаалттай хорих ангиас нээлттэй хорих анги руу гэнэт шилжүүлсэн нь гэмт этгээдүүдийн эрүүл мэнд, амь насанд халдах гэсэн, эсвэл тэднийг айдас …

  • 26 September

    УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Роснефтьтэй санал солилцов

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч В.Путинд бараалхжээ. Уулзалтын үеэр Монгол Улсаар дамжуулах байгалийн хийн хоолойн асуудлаар санал солилцсон байна. Байгалийн хийн хоолой барихтай холбоотойгоор төмөр замын шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгааг уулзалтын үеэр хөнджээ. Мөн түүнчлэн өнгөрсөн зургадугаар сарын 08-ны өдөр ОХУ-тай 25 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр нүүрс тээвэрлэх болсонтой холбоотойгоор энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан байна. ОХУ-ын зүгээс Тавантолгойн нүүрсийг …

  • 26 September

    Монгол цэргийн хүмүүнлэгийн ажиллагаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй манай улсын албаны төлөөлөгчид АНУ-д айлчилж олон ажил бүтээлээ. Америкчууд бидний цэвэр усны асуудлыг шийдэхэд зориулан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ зарлаж байгаа бол хариуд нь манайхан саяхан нэгдсэн улсын урд мужуудыг дайрч өнгөрсөн Флоренц хар салхинд өртсөн америкийн иргэдэд зориулан 100 мянган ам.долларын үнэтэй хөнжил бэлэглэжээ. Ер нь манай улсын удирдагч нар …

  • 26 September

    “Цагдаа” толгой орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагад нийслэлд есөн цэцэрлэгт хүрээлэн шинээр барихаар тусгасан. Эхний цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, 122 дугаар сургуулийн дэргэдэх “Цагдаа” толгой орчимд байгуулахаар боллоо. Тэнд ямар бүтээн байгуулалт өрнөхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Газрын албаны дарга Э.Болорчулуун, НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх нар нийслэлийн ИТХ-ын дарга …

  • 26 September

    С.Амарсайхан: Хүүхдийн зуслангийн шинэчлэлд шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгана

    Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Тэргүүлэгч Д.Мөнхжаргал, төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Ц.Одонтунгалаг, Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр нар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбороор зочилж, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргүүдийн хэлтсийн дарга болон бусад холбогдох албаны Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, тайлан мэдээллийг сонсож, тус цогцолборын …

  • 26 September

    Долоон улаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 16. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Уул Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 26 September

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж  байна. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон говийн аймгуудын нутгийн …

  • 25 September

    Х.Баделхан: Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ

    Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд нийт 318 га газарт төлөвлөлт хийн нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг …