Yearly Archives: 2018

September, 2018

  • 25 September

    Хилийн боомтууд гурав хоног амарна

    Монгол, Хятадын хилийн боомтууд гурав хоног амарна гэж ГХЯ-наас мэдээллээ. Тодруулбал,  “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  2018 оны 10 дугаар сарын 1.2.3 -ны өдөр буюу БНХАУ-ын  “Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны баяр”-ын өдөр ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм …

  • 25 September

    Гэртээ хуурай арьсыг гүн чийгшүүлэх маск хийх жор

    1. Авокадо Хуурай арьсанд хамгийн тохиромжтой жимс бол авокада. Тал авокада байхад л таны арьс гэрэлтээл ирнэ. ½ зөөлхөн авакода ¼ аяга зөгийн бал Авокадагаа нухаад зөгийн бал хийн хутгаад цэвэрхэн нүүрэндээ түрхээд 10 минутын дараа хүйтэн усаар угаана. 2. Овьёос Хамгийн хялбар маск 1 цайны халбага овьёос, хивэг 1 цайны халбага тараг 1 цайны халбага зөгийн бал 1 цайны халбага оливийн тос Хийх арга: Бүх орцоо …

  • 25 September

    Дипломат, албан паспортууд хүчингүй болохыг мэдэгдлээ

    Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталсан юм. Энэхүү журам 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх аж. Монгол Улс нь гадаад паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ICAO)-ын холбогдох зөвлөмж, стандартын дагуу 2018 оны …

  • 25 September

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

    Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Үндсэн чиглэл нь эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна. Өнгөрсөн 2 жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсны зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, эдийн засгийг тогтворжуулах …

  • 25 September

    М. Даваажаргал: Эх орондоо ирэхсэн гэж их яарсан

    Мэргэжлийн сүмогийн намрын башёд нэг ч уналгүй түрүүлж, хэд хэдэн түүхэн дээд амжилт тогтоосон ёкозүна Хакүхо Мөнхбатын Даваажаргалыг эх орондоо ирсэнтэй нь холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Тэрбээр энэ намрын тэмцээнд 41 дэх удаагаа түрүүлж, 1000 давааны босгыг давж, ёкозүна цолтойгоор 800 даваа авч, 13 жил дараалан дор хаяж нэг башёд түрүүлсэн гээд мэргэжлийн сүмогийн шинэ 4 дээд …

  • 25 September

    “Уран” дуудлагат нохой хоёр жилийн хугацаанд 18 гэмт хэргийг илрүүлжээ

    “Уран” дуудлагатай албаны нохой гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримтыг олж илрүүлэн, үүргээ амжилттай биелүүлжээ. Энэ сарын 10-ны өдөр СХД-ийн 10 дугаар хороонд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл бүртгэгсэний дагуу Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвийн “Уран” дуудлагат эрэлч нохой, нохойн төлөөлөгч оролцож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хүйтэн зэвсэгийг илрүүлж ажилласан байна. Энэ талаар нохойн төлөөлөгч, цагдаагийн …

  • 25 September

    Хэвтээ шахалтын Ази тивийн АШТ-ээс Монголын баг тамирчид 4 алтан медаль хүртжээ

    Хэвтээ шахалтын  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-24-нд АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулж шилдгүүдийг тодруулахад Монголын баг тамирчид 4 алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнд манай улсаас таван  тамирчин оролцож, ийнхүү зургаан медальтай эх орондоо ирж байна. Тодруулбал, Equipped буюу хэрэглэлтэй төрлийн М1 ангилал 105 кг-д С.Баяртөгс, -120 кг-д Ц.Баярхүү тус тус алтан медаль хүртсэн бол …

  • 25 September

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

    Монгол Улсын Шадар сайдын Сүхбаатар аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн  сургууль өнөөдөр эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар  нарын удирдлагууд оролцсон юм. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр  06:30 цагт гамшгаас …

  • 25 September

    АТГ: ШШҮХ-ийн шинжээч нарын орон сууцнаас 1.3 сая ам.доллар бэлнээр хураасан

    Авлигатай тэмцэх газраас  сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд АТГ-ын тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2018 оны наймдугаар   сард хийсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. …

  • 25 September

    З.Энхболд “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлээр зохиогдохыг зарлав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Торгоны зам” авто раллигийн уралдааны Хятадын Шааньси мужийн Сиань хот дахь гарааны нээлтийн ёслолд оролцлоо. Өнгөрсөн жилүүдэд энэхүү уралдаан нь ОХУ-Казакстан-БНХАУ гэсэн чиглэлд зохиогддог байсан бол энэ жил зөвхөн ОХУ болон БНХАУ-д болсон юм. Харин ирэх жил Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн …

  • 25 September

    Рианнаг Барбадосын бүрэн эрхт элчин сайдаар томилжээ

    Дуучин Рианна төрөлх нутаг Барбадосынхаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогджээ. Тэрбээр мөн 2008 онд Барбадосын соёлын төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан юм. Риана Барбадосын Саинт Майкл хотноо төрж, нийслэл Бриджтаунд өссөн бөгөөд АНУ-ын нэгэн алдартай продюсер түүний авьяасыг нээн илрүүлснээр амжилтын гараа нь эхэлсэн түүхтэй. Барбадосын ерөнхий сайд Миа Амор Моттли “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд гэдэг бол …

  • 25 September

    Корэан Эйр компанийн захирал татвараас зугтсан хэргээр шалгагдаж байна

    БНСУ-ын Прокурорын газраас Корэан Эйр компанийн захирал Чо Ян Хог татвараас зугтсан болон хөрөнгө шамшигдуулсан хэргүүдэд холбогдуулан шалгаж байна. Чо нь үндэсний агаарын тээврийн Корэан Эйр компанийг эзэмшдэг Ханжин группын захирал ажээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Сөүл хотын Өмнөд дүүргийн прокурорын газарт байцаалт өгсөн бөгөөд энэ нь түүний 4 дэх удаагийн байцаалт юм. Тэрээр Ханжин группийн охин компаниар …

  • 25 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав

    Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Уулзалт Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгчийн өргөө болох Зугульба ордонд ажил хэрэгч, найрсаг дотно уур амьсгалтай болов. Уулзалтын эхэнд Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь тухлан саатахыг уриад, ажлын айлчлал …

  • 25 September

    Монгол, Тайванийн баримтат киноны уран бүтээлчид хамтран ажиллах гарцыг нээв

     Монгол Улсын СУИС болон Тайваний Соёлын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран энэ сарын 18-21-нд зохион байгуулсан “Тайваний баримтат киноны наадам”, “Түүхэн он цагийг түүчээлсэн баримтат киноны уран бүтээлчид” уулзалт семинарын үеэр хоёр талын мэргэжил нэгтнүүд харилцан туршлага солилцов. Энэ үеэр Тайваний Соёлын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чэн Ши Хун хэлэхдээ, хоёр орон туулсан түүхэн он цаг болон ардчилсан хувьсгалыг …

  • 25 September

    Ирэх сараас иргэдийн мэдээллийн дагуу торгоно

    Ирэх сараас эхлэн иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгуул оноохоор болжээ. Явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгууль оноох хууль эрх зүйн орчин бүрдсэн байна. Тодруулбал, Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах  …