Yearly Archives: 2018

September, 2018

  • 25 September

    “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө

    Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ 13 дахь жилдээ амжилттай болж өндөрлөж байна. Уламжлал болон жил бүр зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд дотоодын хүнсний боловсруулах салбарын 180 гаруй аж ахуй нэгж, иргэн хоршоо “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалагч 250 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцлоо. “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний …

  • 25 September

    Монгол бүсгүй Apple компанийн программ хангамжийн инженерээр ажиллаж байна

    АНУ-д дээд боловсрол эзэмшсэн залуу инженер С.Айгерим компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээдэг дэлхийн тэргүүлэгч компани Apple-д саяхнаас програм хангамжийн инженерээр ажиллаж эхэлжээ. Тэрээр 2017 онд АНУ-ын Хьюстон хотын их сургуулийг компьютерын инженер мэргэжлээр дүүргэсэн байна.Багадаа парламентын гишүүн болохыг мөрөөддөг охины бодол  өөрчлөгдөж мэдээлэл технологийн салбарт хүч сорихоор шийджээ. “Apple” компани 126 мянган ажилтантай бөгөөд тэдний …

  • 25 September

    МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэв

    МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өчигдөр  хэлэлцлээ. МАХН-ын 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус Их чуулганаар баталсан намын шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзсан байна. Харин дүрмийн бусад заалт болон мөрийн хөтөлбөрийг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд …

  • 25 September

    Зорчигчийн галт тэрэг өвлийн цагийн хуваарьт шилжинэ

    ЗОРЧИГЧИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ӨВЛИЙН УЛИРЛЫН ЦАГИЙН ХУВААРЬ  /Доорх цагийн хуваарийг 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 00.00 цагаас эхлэн мөрдөнө./

  • 25 September

    Ерөнхий сайд “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга”-д Монгол Улс нэгдэж байгааг илэрхийллээ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэхийн өмнө буюу есдүгээр сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” (Global call to action on the World Drug Problem) сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Арга хэмжээний үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, энэхүү уриалгад Монгол Улс нэгдэж …

  • 25 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 15. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бич өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Ус Өдрийн наран 6 цаг 44 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг …

  • 25 September

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 26,27-нд ихэнх нутгаар, 28,29-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж  байна. 2018 оны 09 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур …

  • 24 September

    Сошиал медиагийн шинэ найзаа яаж таних вэ?

    Манай улсад ямар сошиал медиа буюу нийгмийн сүлжээг түлхүү ашиглаж байна вэ? гэдэг асуулт танд төрж байсан бол хэдэн тоон мэдээг хамтдаа харцгаая. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас анх 2012 оны 6 дугаар сарын байдлаар 417,000 хүн Фэйсбүүк хэрэглэж байгааг тайлагнажээ. Насны ангиллаар нь авч үзвэл 15-34 насныхан идэвхтэй хэрэглэж байв. Судалгаа, зөвлөх үйлчилгээний “MMCG” ХХК-ийн 2014 оны Үндэсний …

  • 24 September

    Жак Матай хийсэн уулзалтын тэмдэглэл

    Дэлхийн эдийн засгийн форумын жил бүр Тяньжин, Далиан хотуудад ээлжлэн зохион байгуулдаг энэ удаагийн Зуны Давосын хүндэт зочин Жак Ма байв. Нэлээд нээлттэй ярилцсан уулзалтын тэмдэглэлийг тоймлоё. Товчхондоо юуг яаж хийхийг мэддэг байх хангалттай биш. Хамгийн гол нь яагаад, яах гэж хийж байгаагаа мэддэг бай гэж зөвөж байна. Тэр нь зорилготой бай, зорилгодоо хүрэх зоригтой бай, зоригоо чангалахдаа зөв бай …

  • 24 September

    Х.Сугар: Орон нутгийн өмчит Тавантолгой компанийн 51 хувь аймгийн өмч

    Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Тавантолгойн нүүрсний уурхайтай холбоотой асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга Х.Сугар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ Тэрбээр “Тавантолгойн нүүрсний орд газрыг гурван компани эзэмшдэг.Эхнийх нь төрийн өмчид буюу Эрдэнэс Тавантолгой компани. Хоёр дахь нь жижиг Тавантолгой буюу орон нутгийн өмчит компани бол гуравдах нь Ажнай группээр овоглодог Ж.Бат-Эрдэнийн хувь эзэмшдэг “Тавантолгой транс” компани юм. Эдгээр гурван компанийн нэг болох орон …

  • 24 September

    Нийслэлийн МАН-ын бага хурлын сонин хачин…

    Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй ажлаа хүлээлгэж өгснөөс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нийслэлийн МАН-ын даргын үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гүйцэтгэсээр ирсэн юм. Нийслэлийн МАН-ын хороо даргаа бага хурлаараа сонгодог журамтай. Энэ дагуу өнгөрсөн 7 хоногийн сүүлийн өдрүүдэд Нийслэлийн МАН-ын бага хурал хуралдаж даргаараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг сонголоо. Хурал эхлэх мөчид ширүүн уур …

  • 24 September

    Сөүл дэх ер бусын кафе

    БНСУ-ын Сөүл хотын  Ёнмандон дүүрэгт байрладаг кафег фото мэдээ булангаараа толилуулж байна.  Энэхүү  газрын үүдний шатнаас өгсүүлээд хана, ширээ сандал гээд бүхий л зүйл нь комик стрип шиг харагддаг аж.  Тус ер бусын кафе нь 2017 оны долдугаар сард анх нээлтээ хийсэн бөгөөд Ёнмандон дүүрэгтээ нэлээд алдартай гэнэ.    

  • 24 September

    ДАШТ: Г.Алтанбагана, Ц.Наранжаргал нар өнөөдөр барилдана

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодрох юм. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 70 кг-д Цэнд-Аюушийн Наранжаргал, эрэгтэйчүүдийн 90 кг-д Гантулгын Алтанбагана нар хүч үзнэ. Ц.Наранжаргалын хувьд “B” хэсэгт багтаж, эхний тойрогт Филиппиний жүдочтой барилдахаар оноолт …

  • 24 September

    Ж.Үйлст: Дийлэнх охид өөртөө итгэлгүй байдлаа гадаад үзэмжээрээ нөхөх гэж оролддог

    Оюутан охидын сэтгэл зүйн онцлогийн талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэтгэл судлаач Ж.Үйлсттэй ярилцлаа. -Оюутан охидын сэтгэл зүйн онцлогийн талаар яриагаа эхэлье? -Оюутнуудын дийлэнх нь 17 орчим насныхан байдаг. Нэг ёсондоо өсвөр нас нь дөнгөж өнгөрч, орь залуу үе рүү шилжих шилжилтийн үе нь тохиодог гэсэн үг. Хөгжлийн сэтгэл судлалд 18-25 насыг орь залуу нас гэж нэрлэдэг. Энэ …

  • 24 September

    УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллаж байна. Энэ сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн IV уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах, төмөр замын шинэчлэл, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг олон чухал асуудлыг хөрш орнуудын төрийн тэргүүнүүдтэй хэлэлцсэн билээ.             …