Yearly Archives: 2018

June, 2018

  • 9 June

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.

  • 9 June

    Испанийн шигшээг Оросын уламжлалт “талх-давсаар” угтан авчээ

    Краснодарийн хязгаарын Кубань хотод хүрэлцэн ирсэн Испанийн шигшээ багийг Оросын уламжлалт талх-давсаар угтан авч, тамирчдад зориулж ардын дуу дуулжээ.

  • 8 June

    УИХ-ын гишүүн Д. Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

    УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцож буй гишүүдийн дунд нууц санал хураалтыг явууллаа. Санал хураахад хуралдаанд оролцсон нийт 57 гишүүний 29 гишүүн буюу 50,9 хувь нь УИХ-ын гишүүн Д. Гантулгыг бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн А.Ундраа: Хүний эрхийг хүндэтгэх …

  • 8 June

    УИХ-ын гишүүн Д. Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

    УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д. Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн дунд нууц санал хураалт явууллаа. Санал хураахад хуралдаанд оролцсон нийт 57 гишүүний 33 нь УИХ-ын гишүүн Д. Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин одоо УИХ-ын гишүүн Д. Гантулгын бүрэн …

  • 8 June

    Эмэгтэй гишүүдийн төлөөлөл  УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэв

    УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нээлттэй хуралдаж нууц санал хураалт явууллаа. Нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Д.Муратыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон нийт 14 гишүүний долоо нь татгалзаж долоо нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхийг дэмжлээ. Санал …

  • 8 June

    Фото: Сүхбаатарын талбайд Монгол, ОХУ-ын 16 жүдочдийн нөхөрсөг барилдаан болов

    “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд хоёр улсын жүдогийн тамирчдын нөхөрсөг барилдаан өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Уг үзүүлэх тоглолт, нөхөрсөг тэмцээнд Монгол, ОХУ-ын 16 залуу жүдоч оролцсон юм. Сүхбаатарын талбайд болсон уг нөхөрсөг барилдаан, үзүүлэх тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөлөгч Игорь Евгеньевич Левитин болон албаны бусад хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтдаа үзэж сонирхлоо.

  • 8 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ши Жиньпиний урилгаар Чиндаог зорино

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно. ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Дарга нар гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийнэ. Түүнчлэн БНХАУ-ын Дарга …

  • 8 June

    УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар нууц санал хураалт явуулж байна

    УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдлаа. Хуралдааны дараа  Д.Гантулга, Д.Мурат нарыг эгүүлэн татах асуудлаар нууц санал хураалт явуулж УИХ-ын гишүүн Д.Муратыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж УИХ-ын хуульзүйн байнгын хороо үзлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүн болох УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар …

  • 8 June

    “Эрдэнэт” үйлдвэрт Геометаллургийн хөтөлбөр хэрэгжиж байна

    Монгол улсын уул уурхайн ууган үйлдвэр “Эрдэнэт”-ийн судлаач инженерүүд санаачлан компанийн Геометаллургийн хөтөлбөрийг боловсруулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн мэргэжилтэн, судлаач инженерүүд сургалтад хамрагдаж байна. Өмнөд Африкийн иргэн, олон улсын зөвлөх, доктор Роберт Шоувстра геометаллургийн цаашдын чиг хандлагын талаар танилцуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн одоо байгаа түвшинг үнэлэх юм. Хүдэр олборлох, боловсруулах үйл ажиллагааны уялдааг сайжруулах, технологийн тогтвортой нөхцлийг хангах, үйлдвэрлэлийн ойрын …

  • 8 June

    Их Британи АНУ-аас худалдан авч байгаа эхний 4 сөнөөгч бөмбөгдөгч “F-35” онгоцоо хүлээн авчээ

    Хамгийн олон үйлдэлт шинэлэг "F-35" сөнөөгч бөмбөгдөгч дөрвөн онгоц Британийн Норфлок гүнлэг дэх нисэх хүчний бааз дээр ирээд байна.

  • 8 June

    Ч.Гантулга: 100 айлын асуудал нийслэлчүүдийн нийтлэг эрх ашигтай холбоотой

    2018 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Eagle телевизийн хэлэлцүүлгийн нэвтрүүлгээр 100 айлыг нүүлгэх, тухайн орчмын хот төлөвлөлтийг хэрхэн зохион байгуулах, авто замыг өргөтгөх, мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дэд дарга Д.Индра, Улаанбаатар хотын …

  • 8 June

    Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийг суллах шийдвэр гаргалаа

    Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарт холбогдох шүүх өнөөдөр 15:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс  прокурорын хүсэлтийн дагуу Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэгт хилийн хориг тавьж, батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ. Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох /хязгаарлалт тогтоох гэдэг нь хилийн хорио тогтоогоод батлан даалтад гаргах санал/ …

  • 8 June

    Таеквондогийн тамирчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь авах эмнэлэгтэй болно

    “Олон улсын таеквондогийн Монголын холбоо” /ОУТМХ/-ны ерөнхийлөгч, ОУХМ Ч.Чимэд-Отгон, Монголын Үндэсний Их сургууль /МҮИС/-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат нар өнөөдөр Таеквондогийн спортыг шинэ түвшинд хөгжүүлэх, тамирчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогц байдлаар шийдэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт заасны дагуу ОУТМХ болон МҮИС-иас хөдөө орон нутгийн 21 аймаг дахь таеквондогийн клубуудын үйл ажиллагааг сайжруулах, томоохон сумдуудад …

  • 8 June

    Галт уулын халуун хайлмаг аялал жуулчлалын дэд бүтцийг устгажээ

    Хавайн Том арал дээр галт уулт дэлбэрч халуун хайлмаг оргилон гарсны улмаас таван долоо хоногийн хугацаанд нийт 600 орон гэр сүйдсэн тухай телевизийн “WBRC” суваг мэдээлжээ. Түүнчлэн Том арал дахь аялал жуулчлалын бүс бүхэлдээ устсан байна. Галт уулын идэвхжил удахгүй буурч магадгүй учир гэр орон нь сүйдсэн арлын оршин суугчид эргэн ирж, орон сууцаа сэргээн босгох боломжтой юм. Халуун хайлмагийн …

  • 8 June

    Францын депутатууд сурагчдыг ухаалаг гар утас хэрэглэхийг хоригложээ

    Бага болон дунд ангийн сурагчдыг сургууль дээрээ ухаалаг гар утас хэрэглэхийг нь хориглосон хуулийн төслийг Францын парламентын доод танхим сайшаан дэмжжээ. Хуулийг тус улсын Боловсролын яам санаачилсан бөгөөд сургууль дээр ухаалаг гар утас ашиглахыг хориглосны дүнд сурагчид хичээлдээ илүү анхаарал хандуулахаас гадна интернетийн орчинд сурагчдыг хавчин гадуурхах, садар самууныг сурталчилсан дүрс бичлэг үзэх явдалтай тэмцэхэд тусална гэж үзэж байгаа аж. …