Өнөөдөр аргын тооллын 2018 оны тавдугаар сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин нохой сарын 15. Ангараг гараг. Онгоц одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Уул Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ …
Yearly Archives: 2018
May, 2018
-
29 May
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, ард, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 05 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар …
-
28 May
Ч.Раднаабазар: Налайх дүүрэгт энэ онд дөрвөн цэцэрлэг, хоёр сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ
Удахгүй тохиох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Налайх дүүргийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс хамтран “Хүүхдээ сонсъё” уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа. Уулзалтад Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Эдийн засаг, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч, Налайх дүүргийн Хүүхдийн элч Х.Анхбаяр, Налайх дүүргийн Хүүхдийн элч Б.Тэлмүүн болон хороо, байгууллагуудын удирдлагууд оролцож, уулзалтад ирсэн хүүхдүүдийнхээ санал хүсэлтийг …
-
28 May
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид ШХАБ-ын хуралд оролцлоо
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист Намын урилгаар БНХАУ-д айлчилж, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын Улс төрийн намуудын уулзалтад оролцлоо. Энэ сарын 26-нд Гуаньдун Шөнжөн хотноо болсон тус уулзалтад нийт 18 улсын 28 улс төрийн намаас 250 гаруй төлөөлөгч оролцож, бие биенийхээ эрхэд халдахгүйгээр харилцан ашигтай хамтран ажиллаж, нэг нэгэндээ тусалж, дэмжих зарчмаар хамтдаа хөгжих талаар ярилцаж, …
-
28 May
“Гүйе! Түүе!” аяны хүрээнд залуучууд 54.02 тонн хог цэвэрлэв
Хүрээлэн буй орчин, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор залуучуудын сайн дурын оролцоотой “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Тээврийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын гүүрнээс “Гурван …
-
28 May
Зуслангууд зургаадугаар сарын 8-наас хүүхдээ авч эхэлнэ
Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн 14 зуслангийн 2018 оны ээлжийн хуваарийг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас гаргажээ. Түүнчлэн нэмэлт мэдээлэл авах бол холбогдох утас руу нь залгах боломжтой аж. Зуслангуудын эхний ээлж зургаадугаар сарын 8-наас хүүхдээ авч эхлэх юм байна.
-
28 May
Шведийн Хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Монголд айлчилна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Шведийн Хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Пэр-Андерс Сунэссон Монгол Улсад 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 1-ний өдөр айлчилна. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд айлчлалынхаа үеэр Гадаад харилцааны сайд, Улсын Их Хурлын гишүүд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Хүн худалдаалахтай тэмцэх Дэд …
-
28 May
Ерөнхийлөгч Х.Баттулга “ШХАБ-ын хэтийн төлөв: Монгол Улсын оролцоо” хэлэлцүүлэгт оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ШХАБ-ын хэтийн төлөв: Монгол Улсын оролцоо” хэлэлцүүлэгт оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хэтийн төлөв: Монгол Улсын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлэгт, үе үеийн гадаад хэрэг хариуцсан сайд нар, аюулгүй байдал, стратегийн мэргэжилтнүүд, гадаад харилцааны багш нар, ахмад дипломатчид оролцож, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь …
-
28 May
17 сургуулийн 800 гаруй сурагч амралт зугаалгаар явж байсан нь илэрчээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт 2017-2018 оны хичээлийн жилийн үлдэж буй хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, өгөөжийг сайжруулах, ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд чиглэл хүргүүлсэн билээ. Энэ үүрэг чиглэлийн дагуу БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газраас ажлын хэсэг гарч, ерөнхий боловсролын сургуулийн …
-
28 May
Д.Ядамдорж: Цахим тоглоомын газарт 500-1000 хүн хоноглон тоглож байна
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мөнх-Оргил танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 36622 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. …
-
28 May
Ж.Өнөржаргал: Н.Байгалмаагийн нэр хүндэд халдаж байна
Монголоос Их Британийн нийслэл Лондон хот хүрэх 12 мянган км замыг тэмээтэй туулж буй Н.Байгалмаад 57.500 евро залилуулсан гэх Эстони улсын иргэн Рой Страйдер мэдээлэл хийлээ. Тэрбээр “2009 онд Монголд ирсэн бөгөөд тэмээчин бүсгүй Н.Байгалмаатай анх 2011 онд сошиалаар танилцаж, улмаар Н.Байгалмаагийн жуулчны компанид нь тусалж хамтран ажилладаг байсан. Н.Байгалмаа тухайн үед надтай үерхэх саналыг өөрөө гаргасан. Би түүний саналыг …
-
28 May
Төр засгийн орон гаран шийдвэрт туйлдаж буй хувийн хэвшил
Өглөө олгосон зөвшөөрөл өдөр цуцлагдаж, хувийн хэвшлийн хөрөнгө, цаг хугацаагаа зарцуулсан бүтээн байгуулалтыг өнөөдөр хэнэг ч үгүй нураах хэмжээнд төрийн шийдвэр үйлчилж байна. Ой санамжаа алдчихсан гэлтэй ийм орон гаран шийдвэрээс болж хэчнээн иргэн, аж ахуйн нэгж хохирч байгааг тооцоолох аргагүй. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэгчлэн төр засгийн эрх бүхий байгууллагаас газар эзэмших, ашиглах, байшин барилга барих зөвшөөрөл олгоогүй байхад …
-
28 May
Тэнгэр дээд сургууль, Архивын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Тэнгэр дээд сургууль, Архивын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд архивын салбарын боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээ судалгаа, сургалт арга зүй, туршлага солилцох хүрээнд хамтран ажиллах юм. Тэнгэр дээд сургууль нь 1997 оноос архивын бакалаврын ангид элсэлт авч, 2001 онд анхны архивын ангийн төгсөлтөө хийн өдгөө хүртэл энэ чиглэлээр нийт 380 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн …
-
28 May
С.Амарсайхан: Сэлбэ дэд төсөл хэрэгжсэнээр Нийслэлийн 30 мянган иргэн халуун дулаанд холбогдоно
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих” төслийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ төсөл нь гурван үе шаттайгаар есөн жилийн хугацаанд хэрэгжих юм. Төслийн эхний шатны хүрээнд нийслэлийн хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар …
-
28 May
Яагаад …
Ийм болж. Одоо та нар үргэлжлүүл. Яагаад – заавал хоёр гараа урдаа авч, хуруугаа имрэн зогсож ямар нэг зүйл хэлэх гээд учраа олж ядан байгаа ийм нэг охины хөшөө бидний дунд ирэх болсон юм бэ? Яагаад – өөрийнхөө түүхийг ярих гэж бидний зүгт нэгэн алхам дөхсөн айдаст автсан царай ямар нэг зүйлийг хэлэх гээд зогтуссан юм бэ? Яагаад – хүчирхийлэл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл