Яагаад …

Ийм болж. Одоо та нар үргэлжлүүл.

Яагаад – заавал хоёр гараа урдаа авч, хуруугаа имрэн зогсож ямар нэг зүйл хэлэх гээд учраа олж ядан байгаа ийм нэг охины хөшөө бидний дунд ирэх болсон юм бэ?

Яагаад – өөрийнхөө түүхийг ярих гэж бидний зүгт нэгэн алхам дөхсөн айдаст автсан царай ямар нэг зүйлийг хэлэх гээд зогтуссан юм бэ?

Яагаад – хүчирхийлэл гэдэг ганц өдөр уулгалан жагсаад дарагдчихдаггүй, гурван хоног харуусан гашуудаад сарничихдаггүй, хууль байгаад ч ар араасаа үйлдэгдээд байгаа юм бэ?

Яагаад – Монголчууд та бүхэн хотын тоос шороонд зүс нь гундвал арчиж өгч, эргэх улирлын нар салхинд дүр нь бүдгэрвэл сэргээж, өвөл дулаалж, зун гоёж, зүрхэндээ тээсэн гуниг зовлонгоос нь чадах чадахаараа хуваалцаж хөшөө биш хүүхэд мэт хайрлаж болохгүй гэж?

Тэгж гэмээнэ, нийгэмд чичлүүлэхээс эмээхдээ гэмт хэргийг гэмт хэрэгтэнтэй нь дарчихаад дааж давшгүй их шаналлыг ганц ганцаархнаа туулж яваа олон олон бяцхан зүрхэнд итгэлийн гэгээ татна.

Тэгж гэмээнэ, нийтийн доромжлолоос цэрвэн нуугдагч олон олон хохирогчийн дуу хоолой бидэнд сонсогдож эхэлнэ.

Тэгж гэмээнэ, хүчирхийлэлд үгүй гэж хэлдэг хүчтэй олон нийтийн итгэл үнэмшлийг бид нэгэн цул болгож чадна.

Ингэхийн тулд хүүхдийн хүчирхийллийн эсрэг төсөлд маань хамтарч сэтгэл зүрхээ зориулах Монголчууд та бүгдийг гурван саяулаа бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Хэрвээ алхсан зам минь зүүд байсан бол,
Хэн ч энэ зүүдийг битгий зүүдлээсэй
Хэрвээ алхах зам минь түнэр харанхуй байвал,
Хэнийг ч энэ харанхуй руу алхуулахгүйн тулд
би өөрөөрөө гэрэл болъё.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …