Yearly Archives: 2018

May, 2018

  • 28 May

    Нийтэлсэн мэдээллээсээ болж цахим хаягаа хаалгаж болзошгүй

    Сүүлийн өдрүүдэд хятадууд хэрхэн нохойг тамлаж байгаа тухай бичлэгнүүдийг шeйрлэсэн хүмүүс их тааралдах болов. Ийм хүчирхийлэл, харгислал агуулсан бичлэг, постуудыг ФБ дээ тавихгүй байхыг хүсьe. Учир юу гэвэл: 1. Сошиал сүлжээгээр ийм хүчирхийлэл, аллага бүхий пост хийх нь нийгэм, сэтгэл зүйн асар сөрөг нөлөөтэй, ялангуяа өсвөр үeийнхэнд хүчирхийлэлд дасал болоход хүргэнэ. Мөн хүчирхийлэл, гэмт хэргийн тухай мэдээлэл хэр их гарна …

  • 28 May

    Л.Элдэв-Очир гишүүний тохуурхал байгаа онож, иргэдийг бухимдуулав

    Баянхонгорчуудын сонголт Л.Элдэв-Очир гишүүн УИХ дахь “дуу цөөтэй”-тэйчүүдийн нэг байлаа. Дээх нь үед үүнийг “короля” гэж нэрлэдэг байсан юм. Гэхдээ энэ парламентад үг хэлдэггүй камерт өртдөггүй гишүүд дэндүү олон байгаа учраас дуу цөөтүүд гээд бүхэл бүтэн бүлэг хүртэл байгуулчихаад байгаа юм л даа. Эрх баригчид хүүхдийн мөнгийг алгачлахгүй өгнө гэсэн амлалт даа хүрч чадахгүй байгаа учраас УИХ дахь дуу цөөтийн …

  • 28 May

    Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр +33 хэм хүрч хална

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх сарын 1-нд Улаанбаатар хотод өдөртөө 33 хэм хүрч халах бөгөөд хур тунадас орохгүйг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул иргэд ногоон бүсэд зорчихдоо ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлаа ханган, ил задгай …

  • 28 May

    Н.Төгсцогт Колумбын боксчинг ялав

    Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт энэ сарын 26-ны өдөр АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотноо болсон мэргэжлийн боксын тэмцээнд Колумбын боксчин Оскар Эскандонтой тулаан хийж  ялалт байгууллаа. 10 үе үргэлжлэх байсан тулааны эхнээс Н.Төгсцогт илүүрхэж гуравдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ. Н.Төгсцогт энэ удаагийн тулаанд өмссөн хар өмсгөлдөө Д.Банди агсны хөргийг залжээ. Боксын замд хөтөлж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг зүрхэн тус …

  • 28 May

    Ж. Ариунжаргал: Д.Болд шүүгчийн зохиож өгсөн дууг дуулж чадаагүйдээ их харамсаж байна

    “The Voice of Mongolia” шоуны финалын шалгаруулалт /2018.05.27/өчигдөр болж ялагчаа тодрууллаа. Финалын шалгаруулалтад А.Болормаа, Б.Өсөхбаяр, Ж.Ариунжаргал, Ц.Энгүүн нар өрсөлдсөнөөс Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гочлол дуучин, А.Болормаа, Хөгжим бүжгийн сургуулийн сурагч Ц.Энгүүн нар тунаж үлдсэн юм. Үзэгчид ялагчийн төлөөх өрсөлдөөнд Б. Өсөхбаяр, Ж.Ариунжаргал хоёрын аль нэг нь ялагчаар тодрох байх гэж таамаглаж байсан юм. Гэвч шилдэг хоёрт багталгүй  хасагдсан юм. …

  • 28 May

    Монголын батлан хамгаалахын салбар 17 настай охинд ялагдав

     “The Voice of Mongolia” шоу Монголчуудыг таван сар турш дэлгэцийн өмнө уяж чадлаа. Өчигдөр шоуны финалын шалгаруулалт болж 17 настай Ц.Энгүүн шоуны ялагч болсон юм. Шоуны финалын шалгаруулалтаас нэг зүйл ажиглагдсан нь “The Voice of Mongolia” шоуны ялагч үзэгчдийн мессеж саналаар тодорсон. Финалын шалгаруулалтад А.Болормаа, Б.Өсөхбаяр, Ж.Ариунжаргал, Ц.Энгүүн нар өрсөлдсөнөөс Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гочлол дуучин, А.Болормаа, Хөгжим бүжгийн …

  • 28 May

    “Эрт нахиалсан сарнай” ОАК  өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно

    Үндэсний телевизийн 50 жилийн ойд зориулан туурвиж байгаа уран бүтээлүүдийн нэг болох“Эрт нахиалсан сарнай” олон ангит кино өнөөдрөөс эхлэн  үзэгчдийн хүртээл болно. Кинонд багаасаа өнчирсөн ах дүү хоёрын тухай өгүүлэхийн зэрэгцээ эцэг, өвгөдөөс өвлөгдөн үргэлжилж буй уртын дууны гайхамшгийг харуулдаг. МҮОНТ-ийн найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Гантулгын найруулж, зураг авалт найман сарын турш үргэлжилсэн энэхүү 30 анги бүхий киног үзэгч …

  • 28 May

    Алина Загитовад Япон улсаас Акита үүлдрийн гөлөг бэлэглэв

    Өнгөрсөн хоёрдугаар сард зохиогдсон “Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Оросын Холбооны улсын уран гулгагч Алина Загитовад Японд улсаас гөлөг бэлэглэхээр болсон юм. Тэгвэл өнгөрсөн Бямба гаригт Японы Акита Нохойны Үүлдрийг хамгаалах нийгэмлэгийн дарга Такаши Эндо Акита үүлдрийн хоёр сартай эм гөлөгийг гардуулжээ. Тус арга хэмжээнд Японы ерөнхий сайд Шинзо Абэ эхнэрийн хамт оролцсон байна. Алина Загитова бэлгэнд …

  • 28 May

    “Яг түүн шиг” шоунд анх удаа гурван хүний санал тэнцэв

    “Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны дөрөв дахь дугаар өчигдөр /2018.05.27/ үзэгчдийн хүртээл боллоо. Гэвч “Яг түүн шиг” шоуны түүхэнд анх удаа гурван оролцогчийн дунд ширүүхэн өрсөлдөөн болж шүүгч, оролцогч нарын өгсөн онооны нийлбэр дүнгээр  Б.Нацагдорж, Ц.Тэмүүлэн, Г.Сүндэрмаа нарын оноо тэнцэж шүүгчид дахин шүүлт хийсэн юм. Ийнхүү шүүгчийн дахин шүүлтээр шоуны дөрөв дахь дугаарын ялагчаар “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа 37оноотойгоор тодорлоо. Тэрээр …

  • 28 May

    Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Н.Батсуурь арслан түрүүллээ

    Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Монгол бөхийн түүхэнд тодорсон үе үеийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сард энэ барилдааныг МҮБХ-ноос  зохион явуулдаг юм. Энэ удаагийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Соронзонболд, Улсын харцага Бат-Өлзий, Улсын харцага Гантулга нарын 128 хүчит бөхчүүд барилдсан юм. Ийнхүү хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Улсын арслан …

  • 28 May

    “The Voice of Mongolia” шоуны ялагчаар Ц.Энгүүн тодорлоо

    Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр таван сарын турш амжилттай зохион байгууллаа. Шоуны хагас шигшээ шатнаас ялагчийн төлөө дөрвөн шүүгчийн багаас тус бүр нэг оролцогч тунаж үлдсэн. Тодруулбал,Шүүгч Д.Отгонбаярын багаас А.Болормаа, С.Ононбатын багаас Б.Өсөхбаяр, Төрийн соёрхолт Л.Болдын багаас Ж.Ариунжаргал Д.Уламбаярын багаас Ц.Энгүүн нар шалгарсан юм. Тэгвэл шоуны финалын шалгаруулалт /2018.05.27/өчигдөр …

  • 28 May

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Эмх замбараагүйдлийн нөлөө гарах болно. Азаар өнөөдөр сайхан өлзий ерөөлтэй өдөр. Од эрхэс таны шинэ аз мэдсэн хэргүүдийг эерэг үр дүнтэйгээр тайлбарлах болно. Ямар нэгэн шинэ юм эхэлбэл бүтэлгүйтэх боломж багасна. Одоо ирээдүйтэй тань холбоотой шийдвэр гаргаж ч мэднэ. Бас хамаатан садан, дотны найзууд тань маш сайн зөвлөгөө өгч мэднэ. Орлоготойгоо холбоотой сургамжаа бичиж, хэрэгжүүлж эхлэхэд яг тохирсон …

  • 28 May

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална. Тавдугаар сарын 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 29, 31-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, …

  • 28 May

    Цагаан бич өдөр

    Аргын тооллын 5 сарын 28-ны даваа гараг, Билгийн тооллын зуны тэргүүн улаагчин могой сарын шинийн 14-ны сумъяа гараг,  хоёр хар мэнгэтэй, ус суудалтай, үхэх барилдлагатай, хонгорцог одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 5:02 цагт мандан, 20:37 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, …

  • 26 May

    Нэгдүгээр эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа амжилттай хийлээ

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа амжилттай хийж дуусгаснаа мэдэгдлээ. Тус эмнэлэг 2011 оноос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр 50 дахь хагалгаагаа амжилттай хийж дуусгасан байна. Нийт 50 хагалгааны 30 удаагийн мэс заслыг БНСУ-ын эмч нарын багтай хамтран хийсэн бол сүүлийн 20 удаагийн мэс заслыг Монгол эмч нар бие даан хийж байгаа …