Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар чиглэл хүргүүлжээ. Үүнд, төгсөлтийн үйл ажиллагааг эцэг, эх асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэх, ой хээрийн түймэр болон аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх …
Yearly Archives: 2018
May, 2018
-
9 May
УИХ дахь Ёс зүйн дэд хорооны даргаар С.Бямбацогт сонгогдов
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ. Тус дэд хорооны дарга байсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа. Тиймээс дэд хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болсон байна. Байнгын хорооны дарга Д.Дүндээжанцан тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тус …
-
9 May
Ц.Нямдорж: Б.Булганы “салаавч” С.Зоригийн хэрэгт ямар хамаа байсан юм
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат оролцож хэрэгтэй холбогдох зарим баримтыг дэлгэсэн юм. Тэгвэл өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Г.Эрдэнэбатын хийсэн мэдээлэлд хариу тайлбар хийв. Тэрээр” “Цензургүй яриа”-г би бүтэн үзсэн. Энэхүү нэвтрүүлгийн үзээд их л харамссан. Би чинь дээр үеийн төв прокуроруудын хажууд байж арван жил хэрэгт уншсан прокурор хүн шүү дээ. С. Зоригийн хэрэг …
-
9 May
Х.Баттулга: Монгол, Оросын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орж буйтай нь холбогдуулан баяр хүргэж захидал илгээлээ. ЗАХИДАЛД: “Эрхэм хүндэт Владимир Владимирович, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орж буйтай холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Та Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Оросын ард түмнээс Танд үзүүлсэн өндөр итгэлийг дааж, эх орныхоо нийгэм, …
-
9 May
“Боловсролыг шинэчлэх” зөвлөгөөн Ховд их сургууль дээр явагдана
Энэ сарын 10-аас 14-ны өдрүүдэд БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-БАГШИЙН ХӨГЖИЛ” сэдэвт бүс нутгийн их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн онол практикийн бага хурал Ховд аймагт зохион байгуулагдана. Баруун бүсийн ууган их сургууль, Ховд их сургуулийг түшиглэн зохион байгуулж буй энэ хурлыг анх 2008 онд Ховд их сургуулийн 30 жилийн ойгоор тус сургуулийн эрдэмтэн багш нар санаачлан “Баруун бүсийн мэргэжлийн боловсролын тулгамдсан асуудлууд” …
-
9 May
Си Зиньпиний өрсөлдөгч бүх насаараа хоригдох ял сонслоо
БНХАУ-ын дарга Си Зиньпиний залгамж халааг авч дараагийн удирдагч болох өндөр магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байсан Сунь Чжэнцай авлига авсан хэрэгт буруутгагдан бүх насаараа хоригдох ял авсан байна. Мягмар гарагт болсон шүүх хурлын үеэр тэрээр ялын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд давж заалдахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр 2002-2017 оны хооронд хэд хэдэн удирдах албан тушаал гүйцэтгэх хугацаандаа нийт 170 сая юань …
-
9 May
Сагсан бөмбөгийн холбоо нэгдэх ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Спорт ба эрүүл монгол үндэстэн” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа болон биеийн тамир, спортын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, тамирчин, дасгалжуулагч, иргэдийн төлөөлөгчид оролцов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж: Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Монгол Улс …
-
9 May
Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө
Өнөөдөр аугаа их ялалтын баярын 73 жилийн ойн өдөр.Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр. Ялалтын түүхт ойн өдөр Батлан хамгаалахын …
-
9 May
Х.Баттулга: Байгалийн баялгаас ард иргэдэд ногдол ашиг тараах хуулийн төсөл УИХ-д өргөн барина
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан билээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар компанийн удирдлагуудыг санаачилгатай ажиллахыг шаардаж, долоо хоногийн хугацаанд иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар хувилбар гаргаж өөрт нь …
-
9 May
Баянхонгор аймагт 960 хүүхдийн сургууль барих төсвийг 2019 оны төсөвт суулгахаар боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Засгийн газраас хэрэгжvvлж байгаа малын өвчнөөс урьдчилан сэргийлэх жилийн арга хэмжээний нээлтийг хийв. Аймгийн Засаг дарга “Манай аймагт хүрэлцэн ирсэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишvvдэд нийт иргэдийнхээ өмнөөс талархаж байна, малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Засгийн газрын бодлого, ажил арга хэмжээ болгож байгаад баярлалаа, Засгийн газрын бvхий л бодлого, зорилтыг манай аймаг …
-
9 May
Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг дэмжлээ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар НЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулга сонсгол, Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах, Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах, Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх, НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах зэрэг асуудлыг хэлэлцлээ. НИТХ–ын 9 тэргүүлэгчээс 7 тэргүүлэгчийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ. Хурлын эхэнд НЗДТГ–аас хэрэгжүүлж байгаа хөгжлийн албан ёсны хамтын ажиллагааны …
-
9 May
Дуучин Г.Эрдэнэчимэг “Энкэр ээж минь” дууг халимаг хэлээр дуулжээ
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Г.Эрдэнэчимэг ээжүүддээ зориулан Халимгийн хөгжмийн зохиолч Аркадий Манджиевийн “Энкэр ээж минь” дууг халимаг хэлээр дуулжээ. Энэхүү дууныхаа клипээр Халимаг ард түмний ахуй соёлыг харуулахыг зорьжээ.
-
9 May
Фото: Мет Гала-гийн улаан хивсний ёслолыг чимсэн бүсгүйчүүд
Нью Йоркийн Метрополитен музейд зориулж хандив цуглуулах Met Gala-2018 үдшийн арга хэмжээ энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн зочид Метрополитений музейгээс өгсөн сэдвийн дагуу хувцаслаж ирдэг уламжлалтай ба энэ жилийн сэдэв “Бурханлиг бие: Мода болон Католик төсөөлөл” юм. Дуучин Рианна, Рита Ора, Кэти Перри, Лана Дел Рэй жүжигчин Кэйт Босуорт, Фрэнсис МакДорманд, Сара Жессика Паркер …
-
9 May
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг маргааш шийдвэрлэнэ
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр нэг сар цагдан хорих шийдвэрийг /2018.04.12/-ны өдөр гаргасан юм. Тэднийг цагдан хорих хугацаа маргааш дуусч буй бөгөөд урьдчилан хоригдсон хоёр хоногийг тооцож оруулжээ. Тэгвэл маргааш Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд …
-
9 May
Л.Балхжав: Яруу эгшиглэнт морин хуур Монголоос эхтэйг тамгалж үлдээх нь бидний зорилго байлаа
UBS телевизийн ээлжит бүтээл “ГОВИЙН ДОМОГ” уран сайхны кино яг одоо кино сонирхогчдын анхаарлыг татаж байна. Аялгуут хуурын домгийг их говийн шаргалтсан нутагт амилуулсан шинэ уран бүтээлийнх нь тухай Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, морин хуурч Л.Балхжавтай ярилцлаа. Тэрбээр тус киноны ерөнхий продюсер, хөгжмийн зохиолчоор ажилласан билээ. -“Говийн домог” кино үзэгчдийг байлдан дагуулж байна. Сэтгэгдлүүдийг цахим ертөнцөөс харахад үзэгчид …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл