Баянзүрх дүүрэгт байрлах 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарч байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах газрын замын хойд талын 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарч байна гэх дуудлага өнөөдөр 12:47 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Гарсан галыг унтрахаар хоёр тасаг ажиллаж байна.
Yearly Archives: 2018
April, 2018
-
19 April
“СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлэг боллоо
НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачилгаар “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагууд оролцов. Хэлэлцүүлгээр СӨХ болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо. Одоогоор манай улсын хэмжээнд 1022 сууц өмчлөгчдийн холбоод …
-
19 April
“Фауст” жүжгийн гол дүрд МУГЖ Л.Баттулга, СТА С.Болд-Эрдэнэ нар тоглоно
Өнөөдрийн бидний мэдэх драмын жүжгийн уламжлалт тавилт, өнгө төрхийг эвдсэн технологийн дэвшлүүд болон бусад хорь гаруй шинэ содон, сонирхолтой шийдлүүдийг багтаасан “Фауст” пост драмын жүжиг тавигдах гэж байна. Тухайн орны театрын хөгжлийн зэрэг зиндааг илтгэдэг чансаа шалгасан жүжгүүдийн нэгэнд Германы суут зохиолч Гётегийн “Фауст” жүжиг яах аргагүй тооцогддог. Оросын театр урлагийн сургуулийг найруулагчийн мэргэжлээр дүүргэж ирээд буй залуу найруулагч Мягмарнарангийн …
-
19 April
“Guys” хамтлагийн дуучин М.Мягмарынх бүл нэмжээ
“Guys” хамтлагийн дуучин М.Мягмар өчигдөр /2018.04.18/ охинтой болсон тухайгаа цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр өнгөрсөн онд аавдаа зориулж “Захиа” дуугаа бүтээж үзэгч, сонсогчдоос өндөр үнэлгээ аваад байсан юм. Сонирхуулахад өнгөрсөн жил тус хамтлагийн 20 жилийн ой тохиож “Best of Guys” цомгоо гаргаж, тоглолтоо хийсэн байдаг. М.Мягмар нь өдгөө таван настай хүүтэй бөгөөд түүний гэргий нь бизнесийн салбарын эмэгтэй байдаг аж. Мэндэлсэн …
-
19 April
Ч. Уранхолбоо найм дахь влогоороо жирэмсэн ээжүүддээ зөвлөгөө өгөв
Дуучин Ч.Уранхолбоо “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийнхоо ээлжит найм дахь дугаар өнөөдөр цацагдаж эхэлжээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа “Сайн уу даа миний хөөрхөнүүдээ? Эрч хүч дүүрэн шинэхэн сайхан өдрийг эхлүүлж байна уу? Миний хувьд өнөө өглөөг эрүүл ногоон зүрхтэй амттай смүүтинээс бүтэн өдрийнхөө цэнэгийг авч эхлүүллээ. Бидний амьдралын өдөр бүхэн бэлэг юм” хэмээн бичжээ. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан влог олон нийтийн …
-
19 April
Бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Японы сангийн дэд огцров
Сэтгүүлч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгагдаж байсан Японы сангийн дэд сайд Жүничи Фүкүда өөрийн хүсэлтээр огцрохоор болжээ. 58 настай Ж.Фүкүда эмэгтэй сэтгүүлчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл тус улсын долоо хоног тутмын “Шүкан Шинчо” сэтгүүлд анх гарсан аж. Сангийн сайд Таро Асо “Бид түүнийг ийм үйл явдлын үеэр албан үүргээ гүйцэтгэхэд хэцүү учраас огцрохыг хүссэн, тэр хүлээж авсан” гэжээ. …
-
19 April
Фото: Хонг Конгийн нэг өдөр
Аяллын гэрэл зурагчин Giel Sweertvaegher Хонг Конг хотын нэгэн өдрийг камерынхаа дуранд хэрхэн буулгасныг сонирхуулъя. Хонг Конг болон Макао хот нь БНХАУ-ын муж улсуудын тоонд ордог. Нутгийн иргэд нь хятад хэлнээс гадна англи хэлээр сайн ярьдаг байна. Хонг Конгод Дисней Лэнд, Далайн парк, Викториа Харбор боомт, Викториа Пийк зэрэг үзвэрийн олон газрууд байдаг аж.
-
19 April
Цаг үеийн дуудлагаар хорвоод мэндэлсэн хүү
Тэртээх 1960-аад оны үед АНУ-ын хүний эрхийн тэмцэгч, улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн Мартин Лютер Кинг нэгэнтээ “Хүн бүр аугаа болох боломж бий, учир нь хүн бүрт бусдын төлөө зүтгэх боломж байдаг” хэмээн хэлсэн байдаг. Үүний нэгэн тод жишээ бол Iqbal Masih хэмээх Пакистан хүү юм. Тэрээр хорвоод ердөө 12 жил амьдарсан боловч түүний хийж бүтээсэн бүхэн хү төрөлхтний сэтгэл зүрхэнд гүн шингэж үлдсэн түүхтэй. Iqbal Masih 1982 онд Пакистаны Punjab гэх тосгонд төрсөн …
-
19 April
Б.Бат-Эрдэнэ: Бөхийн өргөөнд дайрах асуудал 2002 оноос эхэлж гарсан
Бөхийн холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр”Дөрвөн жилд нэг удаа Бөхийн холбооны ээлжит “Их Эе”-ийг зохион байгуулдаг. Энэ удаагийн гуравдугаар сарын 24-ний өдөр болсон наймдугаар “Их Эе” дүрмийн дагуу явагдлаа. Шинэ дүрмээр тэргүүн, дэд тэргүүн нарыг орон тооны бус болгосон. Бөхийн өргөөнд дайрах асуудал өнөөдөр биш …
-
19 April
“Voice of Mongolia” шоуны шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн хатуу самрууд
“Voice of Mongolia” шоуны шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн хатуу самруудыг онцолж байна. Юуны өмнө шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийг хүчирхэг гэх тодотголд хүргэж буй хэд хэдэн шалтгаанаас цухас дурдъя. Түүний багийн 16 оролцогчоос 7 оролцогч нь шоуны гол шалгуур “Blind audition”-ий шатанд 4 шүүгчид таалагдаж тэднийг эргүүлж чадсан бөгөөд энэ нь бусад багтай харьцуулахад хамгийн их үзүүлэлт юм. Үүгээр зогсохгүй түүнд …
-
19 April
Монгол Улсын иргэд нь хуулийн дагуу ажиллаж байгааг үндэслэн H-2 визийг сунгах боломжтой
АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх (H-2) хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын талаас төрийн байгууллагуудын нэгдсэн зохицуулалтыг хангах үүднээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр нар болон ГХЯ, ХНХЯ, Вашингтон дахь ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцсон видео хурлыг энэ оны энэ сарын 17-нд ГХЯ-нд зохион байгуулав. АНУ-ын ажил олгогч …
-
19 April
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 15:00-16:00 цагт: 15, 17-р хороо Дамбадаржаагийн 31, 33, 34, 36, 37, 39-44, 46-51, 59, 60, 62, 63, 64, 67-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 15, 17, 19-р хороо Дээд Салхитын 1,10, …
-
19 April
Нумын орд: Хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь
ХОНЬ (3/21-4/19) Хэрвээ та нар амьдрал өөд зугуухан алхах гэж байгаа бол сэтгэлээр унаж мэдэх юм. Ирэх долоо хоногийн турш таны амьдралын явц их өсөх болно. Таны төвлөрөх чадвар хязгаарлагдаж, биеийн эрч хүч нөөц тань олон тийшээ тархаж магадгүй байна. Хөршүүд болон ойрын хамаатнуудын харилцаа сайжирна. Тиймээс хэрэв цэвэрлэх хэрэгтэй асуудлууд гарч ирвэл, нөхөрсөг шийдвэр гаргах цаг. Орон нутгийн болон …
-
19 April
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие, эрхтэний хүч сайжирна
Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 4. Бархасвадь гараг. Чөлөөт эх одтой, таван шар мэнгэтэй, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана. Тухайн …
-
19 April
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл