Yearly Archives: 2018

February, 2018

  • 11 February

    Хүний араг яснуудыг хууль бусаар хил давуулан худалдаалахыг завджээ

    Өнгөрөгч баасан гаригт Индонезын аялал жуулчлалын бүс болох Бали арлаас хүний гавлын 24 ясыг Нидерланд улс руу хууль бусаар хил давуулан худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн шалгалаа. Энэ оны нэгдүгээр сараас хойш картонан хайрцагт хадгалсан араг яснуудад хээ гаргасан сийлбэр хийсэн байжээ. Эдгээр араг ясыг Балигаас өөр Индонезын хаа нэгтээгээс олдсон соёлын үнэт олдвор гэж үзсэн. Бали арлын Соёлын өвийг хадгалах …

  • 11 February

    Америкийн мужуудын нэрсийн утга учир

    Америк хэмээх их гүрэн нийтдээ бие даасан эрх мэдэл, бүхий 50 муж улсаас бүрддэгийг бид мэдэх билээ. Тэгвэл энэ муж улсуудыг нэрлэсэн нэр нь ямар утга илэрхийлдэг, мөн ямар нэр хочтой болох талаар товч тайлбарлая. Юуны өмнө Америкийн муж улсуудад оноосон нэрнүүдийн ихэнх нь этимологийн хувьд индиан гаралтай үг байдаг бөгөөд индианчууд нь олон янзын овог аймагт хуваагддаг аж. Мөн …

  • 11 February

    Хайлмаг хэрхэн хайлах вэ?

    Монголчуудын уламжлалт сар шинийн баяр удахгүй болно. Тиймээс эзэгтэй нарт хайлмаг хэрхэн хийх зааврыг хүргэж байна. Шар тосыг ялгаж ээзгий хийж хутгасан цөвийг ээзгийтэй тос гэх буюу зарим нутагт холиотой тос гэнэ. Шарыг нь авсан цөвөн дээр мэхээрийн гурил холивол бор тос болох бөгөөд үүнийг мэхээрт тос гэдэг. Мэхээрийн гурил ээзгий мэт хольцгүйгээр хайлуулж шарыг нь багаар авсан тосыг хайлмаг …

  • 11 February

    Энэ долоо хоногийн онцлох фото агшинууд

    Өмнөд Солонгос, Пёончан Өвлийн Олимпын нээлт боллоо. Өмнөд Солонгос, Пёончан Өвлийн Олимпын нээлт боллоо. Итали, Ром Ватиканд Ромын пап Францис циркийн жүжигчдийн үзүүлбэр үзлээ. Энэтхэг, Шраванабелагола Жайн шашны гэлэнмаа Баубали бурхны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна. Хятад, Жинан Шандон аймагт цаг агаар эрс хүйтэрчээ. Шинээр барьж буй барилгын дээврийн бетоныг олон тооны хөнжилөөр хучив. Австри, Вена Дуурийн театрт бүжигчид бүжиглэж байна. …

  • 10 February

    Монголын Хэрэглэгчийн Удирдлагын академийн захирал Г.Замбага: ”Зөв хэрэглээг хэвшил болгох нь”

    Монголын Хэрэглэгчийн Удирдлагын Академийн захирал Г.Замбагатай  ярилцсан ярилцлагыг хүргэе – Танд энэ өдрийн мэнд хүргэе – Баярлалаа, танд болон танай сайтын нийт хамт олон, хэрэглэгчиддээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. -Танай байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? – Бүх харилцаа бол хэрэглэгч дээр тогтож байдаг. 1990 онд хэрэглэгчийн хөдөлгөөн анх үүсч байхад манай нийгмийн сэтгэл зүйд хэрэглэгч гэдэг бол …

  • 10 February

    Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

    Монгол түмний уламжлалт баяр болох Цагаан сар болоход хэдхэн хоног үлдлээ.  Уншигч та бүхэндээ битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлсийг хүргэж байна. -Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэх, айлд хонохыг цээрлэнэ. Айлд хоносон хүн шинэ ондоо тэнүүлчилнэ, мөн айлд хоновол сүнс төөрнө гэдэг. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, …

  • 10 February

    Цагаан сар:Мэндлэх, золгох, тамхилах ёc

    Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан цагаан сарын мэндлэх, золгох , тамхилах ёcны тухай уншигч та бүхэндээ хүргэж байна. Цагаан сарын баяр бол эв нэгдлийн баяр. Цагаан сараар золгон гэдэг бол золгож байгаа хүндээ бие биендээ хэр буруу санаагүй шүү гэдгээ илтгэж буй явдал юм. Шинийн нэгний өглөө үүр цайхаас үдэш болох хүртэл тэр …

  • 10 February

    Луувангийн шүүс уух 7 шалтгаан

    1.Хавдраас сэргийлнэ. Судалгаагаар 100грамм луувангийн шүүсэнд витамин А 33%, витамин С 9%, витамин B6 5%, тус тус агуулагддаг байна. Эдгээр амин дэмүүд нь хавдрыг дарангуйлдаг бөгөөд хүний биеийг эрүүл байлгадаг гол витаминуудын юм. 2. Дархлааг сайжруулдаг Өдөр бүр луувангийн шүүс уух нь дархлааны тогтолцоог дэмждэг учраас элдэв өвчин, ханиад зэргээс сэргийлнэ. 3. Хөгшрөлтийг удаашруулдаг Лууванд агуулагдах бодис нь хөгшрөлтийн үйл …

  • 10 February

    Эхнэр, нөхөр ямар байх ёстой вэ?

    Нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр хоёр бие биенээ хайрлан хүндэтгэж эелдэг сайхан харьцаатай байх нь тухайн гэр бүлийн аз жаргалын үндэс байдаг гэрийн эзэн, эрчүүд эхнэртэйгээ энхрий ялдам харьцсанаараа эхнэрээ толгой дээрээ гаргаж байгаа хэрэг биш харин ч хүмүүжилтэй боловсролтойн шинж. Үүнийг доорх хэдхэн жишээгээр илэрхийлж болно. Эелдэг нөхөр гэж ямар хүнийг хэлэх еэ? – Хаана ч явсан эхнэрээ гадуур …

  • 10 February

    33 уран бүтээлч БНСУ дахь “Монгол соёлын хотхон”-д ажиллана

    БНСУ-ын Намянжу хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд БНСУ-ын Намянжу хотын “Монгол соёлын хотхон”-д ажиллах мэргэжлийн уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт боллоо. Энэ жилийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн Соёл, урлагийн газраас өнгөрсөн сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар чуулгын тайзнаа зохион байгуулж нийт бүртгүүлсэн 85 уран бүтээлчдээс 33 уран бүтээлчийг сонгон шалгаруулсан байна. Шалгарсан уран бүтээлчид ирэх …

  • 10 February

    Сар шинийн өдрүүдэд хилийн боомтууд амарна

    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2018 оны 2 дугаар сарын 16,17,18-ны өдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-ний өдөр Монгол Улсын цагаан сарын баяр, 2018 оны 2 дугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тус тус тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй.Харин олон улсын …

  • 10 February

    Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машинууд хөдөлгөөнд оролцоно

    Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийгдэж байгаа билээ. Үүний дагуу өнөөдөр сүүлчийн орон нь тэгш тоогоор төгссөн /0,2,4,6,8/ улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.Харин Ням гарагт сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм. Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх …

  • 10 February

    Р.Адъяа: Найзыг минь бүү муул нэр нь сэвтэнэ

    “25-р суваг” телевизийн “21 000” реалити шоуны найм дахь дугаарын ялагч өчигдөр тодорлоо.Энэ удаагийн дугаарт “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Р.Адъяа Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ нар оролцож, 10  хоногт 21000 воныг хэрхэн зарцуулахаар өрсөлдсөн юм. Тэмцээний сүүлийн өдөр буюу 10 дахь өдөр ялагчийг тодруулахад жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ 3100 вонтой үлдэж чадсанаар нэвтрүүлгийн ялагч болж, гурван сая вонын эзэн боллоо.Тэрээр өрсөлдөгч жүжигчин Р.Адъяад “Ээждээ …

  • 10 February

    Газрын албаны нэрийг барин иргэдийг залилсан тохиолдол гарчээ

    Нийслэл, дүүргийн Газрын албаны нэрийг барин иргэдээс мөнгө авсан тохиолдол гарсан байна. Өнгөрсөн сарын 30-ны өдөр иргэн Б рүү “Би газрын албанаас ярьж байна. Намайг Баянбат гэдэг. Танд зуслангийн газар олгохоор болсон тул та А.Батсүхийн Хаан банкны дансанд мөнгөө тушаана уу” гэсэн байна. Үүний дагуу иргэн Б нь тэр даруй мөнгийг тушаажээ. Энэ мэтээр газрын албаны нэрийг барин мөнгө авч иргэдийг залилах …

  • 10 February

    Тээр жилийн цагаан сар

    Амралтын өдрийн утга зохиолын булангаараа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджавын дурсамжийг хүргэж байна. Нэлийсэн их цастай, тачигнасан хүйтэн өвлийг манай сургуулийнхан зутраад арайхийж өнгөрөөлөө. Жижиг шилэн савтай хөх бэх дорхноо хөлдчихнө, түүнийгээ гарынхаа алганд өнхчүүлж, үлээж байж гэсгээнэ. Тэр үед хичээнгүй бичгээр гоёор бичиж болдог уян налархай “11-тийн үзэг, түргэн гулгуулж бичиж болдог “хумбан цагаан” гэх үзэг байсан. …