Monthly Archives: March 2019

March, 2019

  • 23 March

    Баянзүрх дүүргийн хоёр тойрогт ИТХ-ын дахин сонгууль явагдаж байна

    Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнөөдөр ИТХ-ын дахин сонгууль явагдаж байна. Санал авах ажиллагаа өглөөний 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Дахин сонгуульд Монгол ардын нам, Бүгд найрамдах нам, Монголын Ногоон нам, Монгол консерватив намын тус бүр хоёр нэр дэвшигч болон дөрвөн бие даагч нэр дэвшин өрсөлдөж байгаа. Санал авах байрууд: БЗД-ийн 10 дугаар хорооны иргэний танхим, …

  • 23 March

    Эмэгтэйчүүд төрсний дараа хэрэглэж болох хоол хүнс

    Эмэгтэйчүүд төрсний дараа  ямар хоол хүнс хэрэглэхээ мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Иймээс дараах зөвлөгөөг хүргэж байна. Эхний 3 хоногт зутан хоол иднэ. Учир нь олон сар урагт шахагдаж агшсан гэдсийг хэвэндээ ортол нь бага ачаалал өгөх хэрэгтэй. Энэ нь цаашид өтгөн хатдаг болохоос сэргийлдэг. Төрсний дараа цус багадалт ихээр явагддаг тул элэгний шөл ууж, төмөр ихтэй хүнс хэрэглээрэй.  Хонины …

  • 23 March

    “Токио 2020” Зуны олимпын наадамд зориулсан галт бамбар

    “Токио 2020” Зуны олимпын наадамд зориулсан галт бамбарын анхны зураг цацагдлаа.  Уг хөнгөн цагаанаар хийсэн бамбар 1.2 кг жинтэй. Сакура цэцгээс сэдэвлэсэн ягаан алтлаг өнгийн галт бамбарын дизайныг Японы уран бүтээлч Токужин Ёшиока гаргасан байна. Галт бамбарыг цунамигийн улмаас бий болсон хөнгөн цагааны хог хаягдлаар бүтээсэн ба үүгээрээ дэлхийн энх тайван байдлыг илэрхийлэхийг зорьжээ. “Токио 2020” олимпын наадмын галт бамбарын …

  • 23 March

    Хакүхо, Ичиножёо хоёр эзэн хааны цомын төлөө өрсөлдөнө

    Мэргэжлийн сүмогийн 13 дахь өдрийн барилдааны дараах байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал ээлжит даваагаа авч, ганцаараа өвдөг шороодолгүйгээр тэмцээнийг хошуучилж байна. Түүний араас 12 даваа, нэг унаатайгаа Ичиножёо А.Ичинноров нэхэж явна. Тэмцээнийг хошуучлагчдын гуравдугаар эгнээнд их аварга Какүрюү М.Ананд, озэки Такаясү, маэгашира Котошогикү нар 10 даваа гурван унаатай яваа аж. Ийнхүү үлдсэн хоёр өдрийн барилдаанд ямар амжилт үзүүлэхээс шалтгаалан их аварга Хакүхо …

  • 23 March

    Лимонтой ус биеийг цэвэршүүлж, хорт бодисыг гадагшлуулдаг

    Лимонтой ус биеийг цэвэршүүлж хорт бодисыг гадагшлуулдаг. Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэхээс эхлээд элдэв бактерийг устгах, цаашлаад ходоод, хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж биед хурсан хорт бодисыг гадагшлуухах сайн талтай. Цусыг цэвэршүүлж, цусны даралтыг тогтворжуулна Лимон нь калигаар нэн баялаг тул зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой ба толгой эргэх, дотор муухай оргихыг багасгаж цусны даралтыг …

  • 23 March

    “Эко Алтан Заамар”байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүйгээр үйл ажиллагаа явуулжээ

    “Эко алтан заамар” компанийн асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өчигдөр /2019.03.22/ мэдээлэл хийлээ. Тус газрынхан хэлэхдээ “Эко алтан заамар” компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн есөн заалттай дүгнэлт 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр гарсан. Уг дүгнэлтийг 2019 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Уул уурхайн сайдад хүргүүлж тус компанид арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг өгсөн. Дүгнэлтэд …

  • 23 March

    Баянзүрх дүүрэгт дахин сонгууль болохтой холбогдуулж хотын дарга захирамж гаргав

    Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль гуравдугаар сарын 23-ны өдөр болохтой холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч захирамж гаргалаа. Санал авах өдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахад үүрэг болгожээ. Мөн …

  • 23 March

    Ерөнхийлөгч ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томилох зарлиг гаргажээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлсний дагуу өчигдөр /2019.03.22/ Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар тус саналыг хэлэлцэн дэмжлээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “А.Ганбатыг албан тушаалд томилох тухай” зарлиг гаргав. ЗАРЛИГ:“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Зэвсэгт …

  • 23 March

    ЭЕШ: Монгол хэл бичгийн шалгалт өнөөдөр 12:00 цагаас эхэлнэ

    Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалт авахаар тусгасан бөгөөд шалгалт энэ сарын 23-ны бямба гарагт 12:00 цагаас улс орон даяар эхэлнэ. Энэхүү шалгалт нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирж, танхимд 10 …

  • 23 March

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна

    Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.2019 оны гуравдугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө …

  • 23 March

    Үс засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 18. Санчир гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр.    Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул …

  • 22 March

    “Алтны салбарт Хөгжлийн банкны оролцоо” сэдэвт илтгэл тавив

    “Mongolia gold-2019” алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулган өнөөдөр эхлэв. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү чуулганд  гадаад, дотоодын 400 орчим төлөөлөгчид оролцож, салбарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдэл гарцын талаар зөвлөлдөв.Тус чуулганаар алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд санхүүжилт татах, санхүүгийн бусад боломжуудыг эрэлхийлэх, үндсэн ордын төслүүдэд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, …

  • 22 March

    ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томиллоо

    УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох асуудлыг оруулж ирснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжлээ. Хошууч генерал А.Ганбат нь Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салаан захирагч, БХЯ-ны долдугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 …

  • 22 March

    Шүүгч М.Батсуурь, Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч, АТГ-т хандлаа

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж,  Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт нарт хандлаа. УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Уг тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны хоёрдугаар …

  • 22 March

    Эрдэнэтийн ДЦС-ыг өргөтгөх ажил эхэллээ

    “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” СС-50 35МВт-ын турбингенератороор өргөтгөх ажлын шав тавих ёслол өнөөдөр /2019.03.22/ боллоо. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өнөөдөр эхлүүлж байгаа бүтээн байгуулалт Монгол Улсын төдийгүй Эрдэнэтийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол маш том станц байх болно. Төслөө хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй. БНХАУ-ын 1.2 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа энэ …