Удаан идэж сурахад тань туслах 6 зөвлөгөө Хоолоо хурдан иддэг хүн их идэх хандлагатай байдаг. Хэрвээ та ямагт бусдаас түрүүлж хоолоо идэж дуусгадаг бол хурдан иддэг зуршлаасаа салахад тань туслах дараах 6 зөвлөгөөг танд хүргэж байна. Удаан идэж, хооллох зуршлаа сайжруул Ээлжээр хоолло Бүх хоолоо нэг тавган дээр овоолж суухын оронд ээлж дарааллаар хооллохыг хичээ. Салад буюу ногоогоо эхний ээлжинд ид. …
Monthly Archives: March 2019
March, 2019
-
22 March
С.Сүх-Очир: Нийгмийн хөгжилд сайн дурынхны хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байна
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг дэмжих зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээсэн тухайгаа зарласан. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очиртой ярилцсныг хүргэж байна. – Саяхан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн …
-
22 March
Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө өгөх 1800-2000 утас ажиллаж эхэллээ
Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-2000 утсыг албан ёсоор ажиллуулж эхэллээ. Энэхүү тусгай утсыг ажиллуулж эхэлснээр мансууруулах бодис хар тамхины хэрэглээтэй тэмцэх, донтолтоос урьдчилан сэргийлэхэд нэн чухал нөлөө үзүүлдэг эрүүл мэндийн ба эрх зүйн боловсрол олгоход ач холбогдолтой албаныхан нээлтийн үеэр онцолж байлаа. Мөн сэтгэлээр унасан ч хаана хандаж, зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа иргэд мэргэжлийн хүнээс …
-
22 March
Ө.Энхтүвшин:Яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэхийг прокурор зөвшөөрөөгүй
Засгийн газар өнөөдөр С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор ээлжит бусаар хуралдсан юм. Ээлжит бус хуралдаан дууссаны дараа Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодруулахад “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар л мэдээлэл солилцлоо. Ц.Нямдорж сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар хуралдаанд мэдээлэл өгсөн. Ялангуяа яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс …
-
22 March
УИХ-ын дарга Казах иргэдийн төлөөлөлтэй уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Наурызын баярыг тохиолдуулан казах түмний төлөөллийг хүндэтгэн хүлээж авч, Монголынхоо нийт казах иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монгол Улсын төр, засаг энэ өдрийг казах түмний өв соёлыг хадгалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүндэтгэн эрхэмлэх, үйл бүтээлээ дүгнэн цэгнэх, хөгжил дэвшлийн ирээдүйг угтан тодорхойлох утгаар тэмдэглэсээр ирсэн билээ. Баярын өдрийг тохиолдуулан хөдөлмөр зүтгэл, бүтээн байгуулалтын бахархалт түүхийг …
-
22 March
“Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно
БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар хуралдаанаас “Улсын бүх чулуун нүүрсний үйлдвэр ба алтны уурхайг эрхлэн удирдах хийгээд, түүнчлэн үйлдвэрийн төрөл бүрийн ашигт малтмалын түүхий эд болон түлш ба бусад ашигт малтмалуудыг тэмтрэн эрж олох ба ашиглах ажлыг эрхлэн явуулж, уурхай ба ашигт малтмалын трестийг үйлдвэр ба барилгын яамны харьяанд бие даасан аж ахуйн тооцоотойгоор зохион байгуулсугай“ …
-
22 March
Г.Нэргүй: Иргэд гамшгийн ямар ч үед бэлтгэлтэй байх хэрэгтэй
Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн давтамж улам бүр олширч, энэ хэрээр магнитуд нь нэмэгдэж буй нь эрдэмтдийн санааг зовоосон асуудлын нэг болоод байна. Ялангуяа манай хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хот газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа. -Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай …
-
22 March
У.Хүрэлсүх: Наурыз баяр казах түмний онцгой баяр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НАУРЫЗ БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ. Үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл, казах түмний олон зуун жилийн түүхэн уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан эх орны өнцөг булан бүрт аж төрөн амьдарч байгаа нийт казах иргэд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баярын мэндчилгээ дэвшүүлье. Жилдээ нэг тохиох …
-
22 March
Маршал Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” УСК бүтээнэ
УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильмтэй хамтран Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног хийх болсон талаараа өнөөдөр /2019.03.22/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өмнө нь “Хүмүүн” фильмтэй хамтран “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн. Харин энэ удаад бид хамтарч Монгол Улсын ХХ зууны түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, …
-
22 March
Э. Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн УАШТ Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Э. Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож, дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоолоо. Э.Содномпилжээ эхний оролтоор 242 кг шахсан бол …
-
22 March
ЦЕГ-ын дэд даргын жолооч осол гаргаж хүний амь нас хохироосон гэв
Тээврийн цагдаагийн газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн газрын дарга Д.Амарсайхан “Манай улсад өнөөдрийн байдлаар 960 мянган орчим тээврийн хэрэгсэл, нэг сая орчим жолооч 12 мянган километр хатуу хучилттай авто зам байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын хэмжээнд 972 алба хаагч ажиллаж байгаагаас 427 нь нийслэл хотод хяналт тавьж ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд хоногт …
-
22 March
ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томилохыг дэмжлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.03.22/ хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн ба нэр дэвшигчийг байнгын хороонд хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар тогтлоо. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:ЗХЖШ-ын даргад …
-
22 March
Засгийн газар С.Зоригийн хэргийн асуудлаар хуралдаж байна
Засгийн газар яг одооо ээлжит бусаар хуралдаж байна. Тодруулбал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор хуралдаж байгаа ажээ. Өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж уг хэргийн талаар “Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь харах гэж би очиж уулзсан. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс …
-
22 March
Зургаан настай хүү гурван давхраас унаж нас баржээ
Баянзүрх дүүргийн 13-р хороонд өчигдөр буюу энэ сарын 21-ны өдөр зургаан настай эрэгтэй хүүхэд осгож нас барсан байдалтай олджээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гурван давхраас хүү унаж бэртсэн. Улмаар автозогсоолд байршуулсан байсан машины доор 2-3 цаг турш тусламж авалгүй хэвтсэн учраас осгож нас барсан байсан аж. Уг хэргийг мөрдөн шалгах үеэр амь насаа алдсан зургаан …
-
22 March
Азийн тивийн аварга шалгаруулах эхэллээ
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлж өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ази тивийн чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Ази тивийн олон орноос манай сайхан оронд зочилж байгаа олон зочид тамирчид, шүүгчид та бүхнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тавтай морилохыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл