Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян өчигдөр амласан ёсоор Улсын ерөнхий прокурорын орлогч, прокурор асан Е.Сагсайгийн бичлэгийг өнөөдөр олон нийтэд дэлгэлээ. Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян хэлэхдээ “Улсын Ерөнхий прокурорын туслах Ё.Сагсай нь өөрийн албан тушаалаар дарамтлан шүүгдэгч, яллагдагч нарын эхнэрүүдтэй бэлгийн харьцаанд ордог байсан. Бичлэг дээр шүүгдэгчийг дарамтлан, бэлгийн харилцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ийм л хүмүүс хууль, хяналтын байгууллагад ажиллаж байна. Мөн эмэгтэйчүүдийг эрх үүний цаана …
Monthly Archives: March 2019
March, 2019
-
22 March
Телевизийн холбооны гүйцэтгэх захирлаар Т.Ганзул сонгогдлоо
Монголын телевизийн холбоо ээлжит хуралдаанаа хийж 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж удирдах зөвлөлийн гишүүдээ өчигдөр сонголоо. Монголын Телевизийн холбооны гүйцэтгэх захирлаар Т.Ганзул сонгогдлоо. Тус холбоонд өргөн нэвтрүүлгийн 16 телевиз багтдаг бөгөөд холбооны удирдах зөвлөлд Ийгл ТВ, VTV, NTV, Боловсрол, ТҮ8, SBN, Эх орон телевизийн захирал нар сонгогдож Удирдах зөвлөлийн даргаар Ийгл телевизийн захирал П.Сайнбилэг томилогдсон байна.
-
22 March
Х.Болдбаатар: Их тэнгэрт хадгалж байсан зургуудтай хэмжээ ойролцоо 10 зургийг шинжилгээ хийлгэе гээд авч явсан
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын ажлын байранд нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл ажлын байрандаа нэгжлэг хийлгэсэн талаар Х.Болдбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийлээ гэдэг асуудалд тайлбар өгөх гэсэн юм. Намайг Х.Болдбаатар гэдэг. Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн. Энэ байгууллага 10-аад жилийн өмнө байгуулагдсан. Монголын зураач …
-
22 March
Г.Аюурзана: Миний 10 кино
Алтан хальс холбооны гишүүн Батзориг хэмээх залуугийн хүсэлтээр, 10 кино нэрлэсэн юм. (Энэ 10 гэдэг үнэхээр эвгүй тоо шүү!) Намайг төлөвшихөд нөлөөлсөн гэдэг утгаар нь харвал, мэдээж, 10-аас олон кино нэрлэгдэх болно. Тухайн үедээ мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн, онцгой сайхан дурсамж үлдээсэн гэвэл бас л 10-аар тогтохгүй. Багадаа үзсэн кинонуудаа урлаг, утга зохиолын үнэ цэн гэдэг талаас нь огт харж байгаагүй …
-
22 March
Ч.Цэнгүүн, С.Төгс нар “КАДР” брэндийн нүүр царай болжээ
Монгол үндэсний хувцасны хэв маягийг орчин үетэй хослуулан, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой хувцас урладаг “Кадр” брэнд энэ хавар, намрын тренд болох загваруудаас бүрдсэн шинэ коллекцоо гаргажээ. “Кадр” брэндийн шинэ коллекцийн моделиор үлгэр жишээ хосууд болох бүжигчин Ч.Цэнгүүн, загвар өмсөгч С.Төгс нар сонгогджээ. Дундад зууны үеийн язгууртнуудын хувцасны элементийг агуулсан загвар бүхий шинэ цуглуулгаа Монголын загвар сонирхогчдод зориулж тавдугаар сараас худалдаанд гарна. …
-
22 March
“Бурхан бумбын орон” уран зургийн галерейд “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэн дэлгэгдлээ
Монголын сумдаас анх удаа уран зургийн галерейтай болсон Өндөр гэгээн Занабазарын төрсөн өлгий нутаг болох Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын төвд нээгдсэн “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд “Яруу найрагчийн хөрөг”үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 11-нд боллоо. “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн нараас эхлээд үе үеийн 55 шилдэг найрагчийн хөрөг зургийг Монголын дүрслэх урлагийн манлайлал болсон 25 зураач …
-
22 March
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын НАУРЫЗЫН баярын мэндчилгээ
Улс үндэстнийхээ хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан азай буурал Аксакалууд аа, Уудам дэлгэр эх орондоо болон дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч буй нийт казах иргэд ээ, Ертөнц дэлхий өвлийн нойроос сэрж, үржил шимийн улирал эхэлж, өдөр шөнө тэнцдэг тэгш сайн өдрийг бэлгэдэн тэмдэглэдэг, эх дэлхийг гийгүүлэн тэтгэгч Нарны баяр – Наурызыг тохиолдуулан Та бүхэндээ …
-
22 March
БНСУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү 4 жилийн …
-
22 March
Монгол хүн сансарт анх ниссэний 38 жилийн ой тохиож байна
Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ойн өдөр тохиож байна. Одоогоос яг 38 жилийн өмнө буюу 1981 оны 3-р сарын 22 ны өдөр ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз 39 хөлгөөр сансарт хөөрч Салют 6 сансрын станцтай холбогджээ. Владимир Жанибеков Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны …
-
22 March
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн үйлчилгээг аймаг, сум, орон нутагт иргэдэд чирэгдэлгүй, түргэн, шуурхай хүргэнэ
ЗГХЭГ-аас 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцсон юм. Цахим хурлаар аймаг, орон нутгийн ажил амьдрал, хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой …
-
22 March
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна. 2019 оны 03 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 …
-
22 March
Гэр байшингийн суурь тавихад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 22. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 17. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй, шар морь өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Мод Өдрийн наран 6 цаг 51 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, …
-
22 March
Ц.Амгаланбаатар: Э.Бат-Үүл, Б.Булган хоёрыг танихгүй, уулзаж байгаагүй
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг гардаж зохион байгуулсан хэмээн 3 шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатар хорих ангиас төр засгийн удирдлагууд болон хууль хяналтын байгууллагуудад захидал бичсэнийг хүргэж байна. Тэрээр“Цэвэлмаа овогтой Амгаланбаатар миний бие 1998.10.02-ны өдөр УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй билээ. Мөн Э.Бат-үүл, Б.Булган, Ганхуяг, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч …
-
21 March
“Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчилж, дүрмийг нь баталжээ. Ингэснээр үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах юм байна. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталжээ. Дээрх газруудад бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай эсэхийг судлах Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ …
-
21 March
Дуурийн дуучин Э.Анхбаярт мөнгөн шагнал олгоно
Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт Засгийн газраас мөнгөн шагнал олгох шийдвэр өнөөдөр гаргажээ. Тус тэмцээнд 20 гаруй орны 270 гаруй оролцогч оролцсон бөгөөд дуурийн дуучин СТА Э.Анхбаяр Шаравын “Монголын тал нутаг” дуугаар оролцож тэргүүн байр эзэлсэн юм. Тэрээр Олон улсын А болон Б зэрэглэлийн өндөр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл