Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ё.Баатарбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд, ноён Филип Малон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийг ирэх оны нэгдүгээр сард ИБУИНХЦ-д зохион байгуулах уламжлалт арга хэмжээ Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцохыг урилаа. БСШУС-ын сайд урилгыг хүлээж авснаа илэрхийлээд айлчлалын үеэр Монгол Улсыг сурталчлах уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар харилцан …
Monthly Archives: March 2019
March, 2019
-
11 March
Дуучин М.Мягмарын “Welcome to Mongolia” дуу “Multimedia awards 2019” уралдааны тэргүүн байрт шалгарлаа
“Guys” хамтлагийн дуучин М.Мягмар бие даасан “Save” цомгийнхоо анхны уран бүтээл болох “Welcome to Mongolia” дууны клипээ шинэ оны эхний өдөр үзэгчдэдээ хүргэсэн билээ. Тэрээр энэхүү уран бүтээлээ гадаадаас Монгол руу зочлох жуулчдад хүргэхээр “Цолмон трейвэл” компанитай хамтран ажиллаж англи хэл дээр дуулсан юм. Тэгвэл дуучин М.Мягмарын “Welcome to Mongolia” уран бүтээл ITB Berlin 2019 олон улсын аялал жуулчлалын томоохон …
-
11 March
УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцар улсад айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны гуравдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалынхаа хүрээнд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын парламент-Үндэсний …
-
11 March
“Халуун зүрх” киноны дууг Ц.Энгүүн дуулжээ
“The Voice Mongolia” шоуны анхны ялагчаар дуучин Ука шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн тодорсон билээ. Тэрбээр Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн ангид суралцдаг, бөгөөд урлагийн гараагаа “The Voice Mongolia” шоунаас амжилттай эхлүүлж буй авьяаслаг дуучин юм. Тэрбээр “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киноны дууг дуулжээ. Дууны үгийг “Халуун зүрх” уран сайхны киноны найруулагчаар ажилласан Д.Ганцэцэг бичиж …
-
11 March
БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн цахим бүртгэл эхэллээ
БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Тодруулбал, өнөөдөр 09.00 цагаас цахимаар бүртгэж, маргааш 18.00 цагт хаагдах юм. Цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэд энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгтээ очиж бүртгүүлэх юм байна. Харин 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл хийх газраа өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Бүрдүүлэх материал: -Гадаад паспорт эсвэл …
-
11 March
Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын амралт ирэх сарын 6-наас эхэлнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ тушаалын дагуу Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-14-нийг хүртэл үргэлжилнэ. Харин хөдөө орон нутгийн сургуулиуд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна. Гэхдээ газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж …
-
11 March
О.Дөлгөөн:”Тэнгэрээс буусан Од” кинонд намайг яагаад сонгосон юм бол гэж бодсон
“Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан Од” киноны нээлт болоод удаагүй байна. Тус киноны гол дүр “Од” хэмээх бүсгүйн дүрийг жүжигчин О.Дөлгөөн бүтээсэн билээ. Тэрбээр АНУ-д суралцаж байгаа учраас киноны нээлтдээ ирж амжаагүй төдийгүй киногоо бүрэн эхээр нь одоог хүртэл үзэж амжаагүй байгаа аж. Энэхүү киноны нээлт дээр “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” хэмээх эрхэм алдрыг хүртсэн жүжигчин …
-
11 March
НӨАТ-ын урамшууллын тохирол энэ сарын 17-нд болно
НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол гуравдугаар сарын 17-нд “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа системд бүртгүүлсэн байх шаардлагатай. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна. Тохирлын үеэр азтан болсон хүмүүс хонжвороо …
-
11 March
Монголын хоккейчид хошой аварга боллоо
Малайзын нийслэл Куала Лампур хотноо шайбтай хоккейн “Asian challenge cup” тэмцээн өндөрлөж, Монголын хоккейчид алтан медаль хүртлээ. Манай баг хэсгийн эхний тоглолтоо Малайз улсын багтай хийж 9:5-аар, хоёр дахь тоглолтоо Сингапуртай хийж 13:3-аар хожсон бол гурав дахь тоглолтоо Филиппин улсын багтай хийж хожигдсон. Ийнхүү хагас шигшээд дахин талбайн эзэн баг Малайзтай учраа таарч 12:6 харьцаагаар хожиж финалд шалгарсан. Харин энэ …
-
11 March
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 5. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл …
-
11 March
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2019 оны 03 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын …
-
9 March
Арван бөндгөрийн аз жаргалтай үргэлжлэл
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Их хотын бүсгүйчүүд” хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн 2019 онд шилдэг эмэгтэйгээр тодорсон Ө.Өрнөхбилэгийнд буюу Д.Батдаваагийн гэр бүлд зочилж бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна. “Үерхэж байхдаа Д.Батдаваагийн алганы доод хэсгийг шахаж тоолно. Яахын аргагүй 10 бөндгөр гарч ирээд байна, арван хүүхэдтэй болох юм байна даа гээд л хоёулаа инээлддэг байлаа. Хоёр насны зөрүүтэй найман сайхан …
-
9 March
Д.Түмэнжаргал: Хүний боловсролыг харилцаа, биеэ авч яваа байдал нь илэрхийлдэг
Нийслэлийн Хот тохижилтын газрын Тохижилт үйлчилгээний албанд 13 дугаар бригадын зам талбайн үйлчлэгч Дэчингийн Түмэнжаргалтай уулзлаа. Гурван хүүтэй дархан бэр тэрээр ажлынхаа хажуугаар магистр суралцаж, хамт ажилладаг нөхрөө мэргэжилтэй болгохоор арыг нь дааж байна. Өглөө 04.00 цагт босч ажилдаа гарч нийслэлчүүдийг цэвэрхэн амьдруулахын төлөө зүтгэж бүрэнхийд гэртээ ирдэг энгийн даруу амьдралтай шар хантаазтануудын нэг юм. -Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах …
-
9 March
Гэрлэх ёслолын ордонд “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийн хурим болж байна
Гэрлэх ёслолын ордон “Одонтой ээжүүд” цахим нэгдэл хамтран алдарт эхийн 1,2-р одонтой найман ээжийн/гэр бүлийн хуримын ёслолыг өнөөдөр зохион байгуулж байна. Алдарт ээжүүд бүгд 35 насны залуу бүсгүйчүүд бөгөөд 6-7 хүүхдийн ээжүүд аж. Гэрлэх ёслолын ордон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эдгээр хосын хуримыг өөрсдийн зүгээс үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Мөн “Одонтой ээжүүд” цахим группээс бусад байгууллагын дэмжлэгтэйгээр есөн хосын хуримын …
-
9 March
НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэдийн анхааралд
Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтоо “Голомт”, “Хас” банкаар урьдчилж авсан 64 мянга 266 иргэний үлдсэн урамшууллыг энэ сарын 31-нд багтаан данс руу нь шилжүүлнэ гэдгийг Татварын ерөнхий газраас мэдэгдсэн. Гэхдээ товлосон хугацаа байхгүй тул энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгох аж. “Голомт” банкнаас НӨАТ-ын буцаан олголт өгөхөөс өмнө буцаан олголтдоо тэнцэх хэмжээний мөнгийг тус банкны “social pay” аппликейшнийг ашиглан хүүгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл