Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгийг Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр засах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нарын албаны хүмүүс оролцов. Тус цэцэрлэгийн барилгыг 1983 онд ашиглалтад оруулжээ. …
Monthly Archives: March 2019
March, 2019
-
11 March
“Jeju International Ultramarathon 2019”-д С.Батцэнгэл түрүүллээ
БНСУ-ын Чэжү хотод өчигдөр “Jeju International Ultramarathon 2019” хэт холын зайн марафон гүйлт боллоо. 18 дахь удаагаа явагдаж байгаа тус тэмцээн 50 км, 100 км, 200 км, уулын жимийн 80 км зайн төрлүүдээр явагдлаа. “Цаг агаар хүйтэн, бороотой байсан ч Монголын баг тамирчдаас 100 км зайд уралдсан ОУХМ С.Батцэнгэл (Зэвсэгт хүчний 017 ангийн ахлагч) 8:07.27 цагийн амжилтаар түрүүллээ. Тус тэмцээний …
-
11 March
Л.Оюун-Эрдэнэ:25 жилийн төлөвлөгөөг шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хамтарч хэрэгжүүлнэ
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулж ажиллахаар боллоо. Тус зөвлөлийн анхны уулзалт болж зорилго, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргээ тодорхойлж, санал бодлоо солилцлоо. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Өнгөрсөн 25 жилээ бид дүгнэх цаг болсон. Монгол улс хөгжлийн оновчтой хөтөлбөр, тодорхой төлөвлөлтгүй явж ирсэн нь улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд бараг бүх …
-
11 March
Ш.Анхмаа: Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийднэ гэдэг нь улсын хэмжээний асуудлыг шийдэлцэж байгаа гэсэн үг
НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаатай ярилцлаа. -Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн хувьд хариуцсан ажил тань зөвхөн хотынх ч биш улсын хэмжээний тулгамдсан олон асуудалтай харагддаг. Шийдэхэд хэцүү ч гарцаагүй шийдэл олохоос аргагүй хамгийн тулгамдсан ямар асуудал дээр ажиллаж байна вэ? -Улсын хүн амын бараг тал нь нийслэлд амьдарч байгаа болохоор тулгамдах …
-
11 March
Б.Ууганбаяр: Эрэн хайх ажиллагааг 78 метрийн гүнд орж хийсэн
“Эко алтан Заамар” ХХК-ийн уурхайд гарсан ослын үеэр аврах ажиллагааг удирдан явуулсан удирдлага, аврагчдын бүрэлдэхүүн өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эко алтан заамар” ХХК-ийн талбайд гарсан осолд Онцгой байдлын алба хаагчид ес хоногийг зарцуулж нийт 36 алба хаагч ажилласан. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад нөхцөл байдал хүнд байсан. Тухайлбал 78 метрийн өндөртэй гүнд орж эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Хана маш их мөстэй …
-
11 March
Хотын дарга С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайдтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К. Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсонд баяр хүргэн амжилт хүслээ. Улаанбаатар хот ОХУ-ын Москва хоттой 1957 онд найрсаг, хамтын ажиллагааны гэрээнд гарын …
-
11 March
Д.Эрдэнэбат: “Эрдэнэт” 100 хувь Монгол Улсад орж ирсэн нь улс төрийн зөв шийдэл байсан
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн давуу эрхээсээ татгалзах болсон Засгийн газрын шийдвэрийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-т тавьсан онцгой дэглэмийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байгаагаа ч тэрбээр илэрхийллээ. ОХУ-аас Засгийн газарт ирсэн албан бичигт 12 хоногийн хугацаа заасан байсан. Энэ бичиг дээр яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй болсон …
-
11 March
ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарчээ
ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь гарчээ. Их, дээд сургуульд элсэгчдээс заавал Монгол хэл бичгийн шалгалтыг өгөх ёстой. Суудлын хуваариа хэрхэн авах талаар Боловсролын үнэлгээний төвөөс тайлбар өглөө.”Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваариа 2019 оны гуравдугаар сарын 11-23-ны хооронд www.eec.mn сайтад нэвтэрч хэвлэж авна. 2019 онд төгсөж байгаа шалгуулагчид https://eyesh.eec.mn/home/mhb хуудаст регистрийн дугаараар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авна. Харин өмнөх оны шалгуулагчид www.eec.mn сайтийн шалгуулагчийн буланд …
-
11 March
Г.Эрдэнэтөгс: Р.Жигжиднямаа дарга санхүүгээ шалгуулахаас татгалзлаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас өнөөдөр Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны хяналт шалгалтыг эхлүүллээ. Энэхүү шалгалттай холбогдуулан МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгсөөс зарим зүйлийг тодрууллаа. -УБТЗ ХНН-ийг шалгаж эхэллээ. Яагаад шалгах болов? -МХЕГ-аас УБТЗ-ын нийгэмлэгт төлөвлөгөөт шалгалт хийх гэж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард шалгалтыг төлөвлөдөг. Хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж, шалгалтыг төлөвлөдөг. Тухайн …
-
11 March
МИАТ-т ашиглагдаж байгаа “Boeing 737 Max”-ын нислэгийг түр хугацаагаар зогсоолоо
Дорнод Африкийн Этиоп улсын Ethiopian Airlines компанийн Boeing 737 нисэх онгоц осолдож, онгоцонд явж байсан 157 хүн бүгдээрээ амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын иргэний агаарын тээврийн зохицуулах газраас Бойнг 737 загварын онгоцны нислэгүүдийг цуцлах шийдвэр гаргаад байгаа аж. Тэгвэл ИНЕГ-аас мөн МИАТ авиакомпанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” маягийн агаарын хөлөгийн нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо. Дээрх агаарын …
-
11 March
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр дуусна
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсыг өнөөдрөөр бүртгэж дуусна. Энэ жилийн бүртгэл гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн юм. Хэрэгжиж эхлээд зургаан жил болж буй уг хөтөлбөр нь их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн сургуульд хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлж билээ. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн …
-
11 March
Хөвсгөл далайд машинтайгаа осолдсон гурван иргэний цогцосыг гаргажээ
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос болж осолдох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, энэ сарын 09-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч …
-
11 March
Фото: Жао Вэй “Elle” сэтгүүлийн нүүрийг чимлээ
“Хуанжу Гэг” киноны гол дүр Шио Ян Зигийн дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин, дуучин, найруулагч, Жао Вэй “Elle” сэтгүүлийн нүүрийг чимжээ. Тэрээр жүжигчин, кино найруулагч дуучин мэргэжилтэй бөгөөд Хятадад төдийгүй дэлхийд алдартай жүжигчин юм. Жао Вэй Бээжингийн Кино Академид суралцаж байх үеэрээ Хуан жу гэг киноны гол дүр болох Шио Ян Зигийн дүрийг бүтээсэн нь түүнийг нэр алдрыг оргилд хүргэжээ. Тус дүрээр …
-
11 March
Жендерийн тэгш байдлыг хангахад шинэлэг инноваци ашиглана
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслол 3 дугаар сарын 7-нд Монголын Хөрөнгийн биржид боллоо. Монгол Улсад энэхүү арга хэмжээг 3 дахь жилдээ МҮХАҮТ, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл, Монголын Хөрөнгийн Бирж, НҮБ-ын Глобал Компактын Монгол Улс дахь сүлжээ байгууллага хамтран зохион байгуулав. Энэ жилийн хувьд “Тэгшээр сэтгэж, …
-
11 March
Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
Эрүүл мэндийн даатгалаа хувиараа төлдөг хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувийг эрүүл мэндийн даатгалд төлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320 мянган төгрөг болгож шинэчлэгдсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын хураамж сарын 3200, жилийн 38400 төгрөг болж өөрчлөгдсөн юм. Өнгөрсөн жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын жилийн хураамж 28800 төгрөг байсан байна. Ажил хийдэг иргэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл