Monthly Archives: June 2019

June, 2019

  • 25 June

    Хашаа, хайс нэгдсэн арга хэмжээний хүрээнд дахин 198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэнэ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж батлагдан ажиллаж байна. Уг захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд …

  • 25 June

    Гадаад иргэдийн дунд “БЭСРЭГ НААДАМ” зохион байгуулна

    Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB WORLD” суваг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгуулах гэж байна. Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой бөгөөд …

  • 25 June

    О.Дөлгөөний аав, ээж АНУ явах боломжтой болжээ

    Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөн АНУ-д NBA-н шувтаргын тоглолтыг үзэн, аялж байхдаа хүндээр өвдөж, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтээд байгаа. Элэгний B вирусын идэвхжил, салхин цэцэг гэсэн давхар оноштой О.Дөлгөөний биеийн байдал нь маш хүнд байгаа юм. Түүнд туслах хөдөлгөөн фэйсбүүк орчинд энэ өдрүүдэд эрчимтэй өрнөж байна. О.Дөлгөөнийг эмнэлэгт хэвтсэнээс нь хойш түүний найз охин сахиж, эмнэлгийн бүх харилцаа холбоог …

  • 25 June

    Хотын Захирагч сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Денвер хотын “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа. “Зориг сан”-аас Улаанбаатар-Денвер эгч дүү хотуудын зөвлөлтэй хамтран “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-ийг санаачлан 14 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Уг хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулж, тухайн сурагчдад найман сар төрөл бүрийн сэдвээр сургалтад хамруулж, бичил төсөл хэрэгжүүлдэг байна. …

  • 25 June

    О.Магнай: АН 40 саяар жагсаал зохион байгуулсан асуудал байхгүй

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа зарлан Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, Ж.Амарсанаа,  Д.Оросоо нар өнөөдөр /2019.06.25/ мэдээлэл хийлээ. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Иргэдийн санаачилгаар нэр бүхий яамдын гадаа эсэргүүцлийн жагсаал болсныг АН дэмжсэн. Харамсалтай нь эдгээр тэмцлийг эрх баригчид төдийлөн ойшоосонгүй. Шударга ёсыг тогтоож, сэлэм эргүүлнэ гэсэн том дарга нь сайд нараа хамгаалж үлдэхээр шийдсэн …

  • 25 June

    Ерөнхийлөгч ОХУ-ын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монголын хуульчдын холбооны урилгаар ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев тэргүүтэй 17 төлөөлөгч энэ сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна. Тэдний төлөөлөл болох ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В.Новак, мөн холбооны зөвлөлийн гишүүн, олон улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О.Будяков, тус улсын Ерөнхий прокурорын орлогч, цэргийн ерөнхий прокурор В.Г.Петров, Улсын дээд шүүхийн эдийн засгийн маргааны …

  • 25 June

    Ц.Магалжав: Монгол бөх маш том өв соёл гэтэл нэг яруу найрагч орж ирээд будлиан хутгачихлаа

    Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар  өнөөдөр /2019.6.25/ мэдээлэл хийлээ. МҮБХ-ны тэргүүлэгчид энэ сарын 17-нд хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэж, хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байсан таван бөхөд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх тогтоол гаргасан юм. МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав “МҮБХ-ын тэргүүцлэгчид энэ долоо хоногт …

  • 25 June

    Бичиг баримтгүйгээр химийн бодис нэвтрүүлэхийг завджээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 19-ний өдөр иргэн Б нь БНХАУ-аас хаяг шошгын зөрчилтэй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон дагалдах бичиг баримтгүй 16 шуудай “Полистрол” гэх химийн бодисийн ангилалд хамрагдах бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн саатуулсан байна.

  • 25 June

    “Уурхайчин1” орон сууцны хорооллын захиалга авч эхэллээ

    Нийгмийн хариуцлагатай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ажиллагсдынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор цогц бодлого хэрэгжүүлдэг. Үүний нэг хэсэг нь өнгөрсөн 5 сарын 1-нд шавыг нь тавьж эхлүүлсэн “Уурхайчин 1” буюу хуучин нэршлээр “Москва 300” орон сууцны хорооллын төсөл юм. Ирэх оны 5 сард эхний хоёр блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг орон сууцны захиалгыг уурхайчдаас авч эхэллээ. Шинэ орон сууцанд орохыг …

  • 25 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Туркийн Үндэсний телевизэд ярилцлага өгчээ

    Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Туркийн Үндэсний олон нийтийн радио, телевизийн “ТРТ Аваз” сувгаас Туркийн үзэгчдэд  зориулан Монгол Улсын тухай бэлтгэж буй тусгай нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зочноор уригдан оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны сэдвээр ярилцлага өгөв. Ярилцлагын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л …

  • 25 June

    АТГ: 23 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгажээ

    АТГ-ын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ удаа 2019 оны 6 дугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг товч байдлаар хүргэхээр бэлтгэлээ. Хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр, Хэвлэл олон …

  • 25 June

    Нийслэлийн Онцгой комиссын “Үер ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах” шуурхай ажлын хэсэг хоёр дахь хурлаа хийв

    Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд үргэлжилсэн аадар бороо орох төлөвтэй байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй үерийн гамшгийн үед ажиллах машин механизм, техник хэрэгсэл, хүн хүчний бэлэн байдлыг хангах талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн газар, …

  • 25 June

    Улиасны хэлбэржүүлэлтийг зөв хийснээр цагаан хөвөн багасна

    Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид зөв хэлбэржүүлэлт хийснээр хотын ногоон байгууламжийн өнгө үзэмж сайжирч, ургамлын өвчин хортоноос урьдчилан сэргийлж, эм улиаснаас гардаг үр хөврөлийг /цагаан хөвөн/ багасах ашиг тустай. Иймд 2019 оныг хэлбэржүүлэлтийн жил болгон зарлаж зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны хороолол, аж ахуй нэгж байгууллагын орчны хэлбэржүүлэх шаардлагатай навчит модны тооллогыг зохион байгуулж 8 төрлийн 188 490ш мод сөөгийг хэлбэржүүлэхээр төлөвлөсөн. …

  • 25 June

    Асашёорюү Д.Дагвадорж О.Дөлгөөнд 10 сая төгрөг хандивлана

    Элэгний дутагдал буюу элгэний ком гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, Спортын мастер О.Дөлгөөнд туслах хандивын аян үргэлжилсээр байна. Тус аянд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ажилчид, сагсан бөмбөгийн тамирчид, урлаг соёлынхон нэгдэж, хандивын тоглолт зохион байгуулж буй. Тэгвэл бизнесийнхэн ч мөн уг давалгаанд нэгдэхээр болжээ. Тухайлбал, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд 10 мянган ам.доллар, Их аварга, асашёорюү Д.Дагвадорж …

  • 25 June

    Д.Эрдэнэбилэгийг суллажээ

    “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар гаргаж, улмаар өнгөрөгч тавдугаар сарын 28-нд цагдан хорьсон юм. Харин өчигдөр Баянзүрх …