Monthly Archives: June 2019

June, 2019

  • 26 June

    УИХ-ын эмэгтэй гишүүд Бутаны Хаант Улсын төлөөлөгчидтэй уулзлаа

    УИХ-ын гишүүн А.Ундраа Бутаны Хаант Улсын хатагтай Пунцог Чоден Церин тэргүүтэй Парламентын төлөөлөгчдийг  өнөөдөр /2019.06.26/  хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн А.Ундраа Бутан улсын төлөөлөгчдийг “Эмэгтэйчүүд – Манлайлал” 2019 олон улсын чуулганд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийн асуудлаар санал солилцсон юм. Түүнчлэн тэрээр өөрөө санаачлан Монгол улсдаа хэрэгжүүлсэн НҮБ-ын “HeForShe” олон улсын тэгш эрхийн хөдөлгөөнд нэгдэн орохыг уриалж, …

  • 26 June

    “Улаанбаатар эдийн засаг форум” ирэх баасан гарагт эхэлнэ

    “Улаанбаатар эдийн засаг форум” нь 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Улаанбаатар  хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани” ХХК хамтран энэ сарын 28-нд “Блю Скай” зочид буудалд зохион байгуулна. Энэ жилийн форумын онцлог нь нийслэлийн …

  • 26 June

    Д.Сумъяабазар: Наадмын өмнө шатахууны үнэ 120 төгрөгөөр буурна

    УУХҮЯ-наас өнөөдөр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал хийлээ. Хуралдаанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар газрын тос болон шатахууны жижиглэнгийн үнийн талаарх мэдээлэл хийлээ. Энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 15.8 тэрбум төгрөг, нүүрс  523.3 тэрбум төгрөг, цайр  41.4тэрбум төгрөг, зэс 531 тэрбум төгрөг, төмөр 9.8 тэрбум төгрөг, жонш …

  • 26 June

    У.Хүрэлсүх: Улсын зөвлөгөөн хийж эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзаж энэ салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов. Хэдийгээр ололт амжилт байгаа ч эрдэмтэн судлаачид ихэвчлэн цалин, хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэхийг Ерөнхий сайдаас хүсч байлаа. Засгийн газар Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдэд захиалга өгч ажил гүйцэтгүүлж байх, ШУА-ийн нэгдсэн лаборатори, парктай болох, судалгаа, шинжилгээний ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног …

  • 26 June

    Имарт дэлгүүрт гарсан галын улмаас 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

    Баянзүрх дүүргийн нэг дүгээр хороонд байрлах “Скай хайпер маркет” ХХК-ийн “Чингис” И-март салбарт гал гарсантай холбогдуулан НМХГ-ын улсын 28 ахлах байцаагч хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаанд гаргаж болох эсэхэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна. Ангилан ялгасан хүнс, гоо сайхны …

  • 26 June

    Нийслэлийн авто замд гурван бүсчлэл тогтооно

    Нийслэлд тулгамдаад буй олон асуудлуудын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл ордог. Судалгаагаар Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгрөөдөг болохыг тогтоосон байна. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байна. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд авто машины зөв хэрэглээг …

  • 26 June

    Т.Батцогт: Улаанбаатар хот хөрсний бохирдлыг бууруулах бодлоготой болно

    Нийслэл хотод тулгамдаж буй хамгийн том асуудал нь орчны бохирдол. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой зэрэгцээд Улаанбаатар хотын хөрсний бохирдлын асуудал хөндөгдөх болсон. Тэгвэл хотын удирдлага хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх нь. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой энэ талаар ярилцлаа. –Нийслэлийн ИТХ-ын чуулганаар Та хөрсний бохирдлын талаар олонтаа ярьж, тодорхой санаачилга гаргасан. Энэ талаар ярилцлагаа эхэлье? -Улаанбаатар хотын Хөрсний бохирдлын хэмжээ жил ирэх бүр …

  • 26 June

    УИХ-ын дарга асан З.Энхболд “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар АТГ-т гэрчийн мэдүүлэг өгчээ

    “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбогдуулан АТГ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авчээ. Энэ талаар З.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа шууд бичлэг хийж мэдээллээ. Тэрбээр “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр …

  • 26 June

    Нийслэлийн зургаан дүүргийн 780 иргэнийг түр ажлын байраар хангажээ

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг батлах тухай 01 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар төвийн 6 дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг арга хэмжээнд  нийслэлийн 6 дүүргийн 780 иргэнийг хамруулан түр ажлын байраар ханган ажиллуулж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архины хамаарал бүхий тусгай төвийн төрийн …

  • 26 June

    Х.Болортуяа ДАШТ-д оролцох эрхээ авчээ

    ОБЕГ-ын  харьяа ‘’Аврагч’’ биеийн тамир техник- спортын хорооны тамирчин Х.Болортуяа чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ийн жинд алтан медаль хүртэж, “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрхээ авлаа. Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн “Биеийн тамир, спорт хорооны заал”-д зохион байгуулагдсан юм. Тэмцээнд 26 байгууллагын 241 тамирчин оролцож, 20 жин …

  • 26 June

    Хүнсний 20-ын нүхэн гарцын засварын ажил дуусаж, явган зорчигчдыг нэвтрүүлж эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатар дүүргийн нэг дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварлахаар болсон. Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж дууссан бөгөөд өнөөдөр хотын …

  • 26 June

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-15:00 цагт: 14-р хороо 95/1, 95/2, 95/3, 95/4-р байрууд, Зургаан талт ХХК 11:00-18:30 цагт: 17-р хороо Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65/А, 65/Б байрууд, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал ХХК болон эдгээрийн …

  • 26 June

    Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд:Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 06 дугаар сарын 26-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир …

  • 26 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 6 сарын 26, Буд гараг. Билгийн тооллын 24, Дэлгэрүүлэгч одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн …

  • 25 June

    Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажил эхэллээ

    УИХ-ын Тамгын газраас  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өнөөдөр (2019.06.25)-өөс эхлүүллээ. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар гурван Дэд ажлын хэсэг байгуулсан. …