Monthly Archives: October 2019

October, 2019

  • 7 October

    “Улаанбаатар” олон улсын кино наадам болно

    Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ), Швейцарын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яам, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр …

  • 7 October

    Гуравдугаар цахилгаан станцын хойд уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа

    Хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах зорилгоор  дараах авто замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа. Тодруулбал өнөөдрөөс (10.7) эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр  хороо, Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 станц руу салдаг 4 замын уулзварын  чигээрээ болон зүүн гар тийш эргэдийг болиулж, нэг чигийн хөдөлгөөнд оруулсан байна. Учир нь хэт их ачааллын үед өглөөд Яармаг  талаас  урдаас   хойшоо чиглэлтэй,  оройд …

  • 7 October

    ХХААХҮЯ-наас үлийн цагаан оготнын нүүдлийг сааруулахад анхаарна

    Хөдөө  аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тус аймгийн өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах ажлын хэсэг, аймгийн удирдлагууд хуралдлаа. Говь-Алтай аймаг 2018 оны жилийн эцэст 3513.3 мянган толгой мал тоологдсон. Үүнээс адуу 129.9 мянга, тэмээ 43.6 мянга, үхэр 85.2 мянга, хонь 1057.6 мянга, ямаа 2196.7 мянган толгой байна. Аймгийн хэмжээнд нийт …

  • 7 October

    Айлууд галлагааны зөв горимыг баримтлах нь чухал байна

    “Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас амь насаа алдлаа, хүмүүс угаартлаа” гэдэг мэдээлэл ойрын өдрүүдийн гол сенсаац болж байна. Гэхдээ үүнд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс урьтаж, нөхцөл байдлыг сөргөөр мушгисан мэдээлэл түгээж байгаа нь харамсалтай. Учир нь зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал угаарын хий үүсдэг. Өнгөгүй, үнэргүй ч үхлийн аюултай. Харин хий ялгарах нөхцөл нь нүүрсийг шатаж эхлэх болон …

  • 7 October

    “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалт болно

    Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалтыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монгол Улсын Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сургалтыг : -Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, -Сэтгүүлч ба мэргэжлийн ёс …

  • 7 October

    П.Гэндэнгийн байшинг буулгаж, дахин сэргээн босгоно

    Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрлаж буй байшинг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулж дараах мэдэгдлийг гаргаж байна: Уг дүнзэн модон хоёр давхар барилгыг П.Гэндэнгийн гэрт зориулж 1928 үед Монголд амьдарч байсан герман инженер Герингийн зураг төслөөр анх барьсан. 1937 онд П.Гэндэнг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн буудан алж байшингийг нь хураасан …

  • 7 October

    Дуучин Д.Болд “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийнэ

    Шинэлэг бүхнийг сэдэгч “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч, дуучин Д.Болд өөрийн “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхжээ. Түүний “440Hz records”-ын нэрийн утгыг тайлбал, хөгжмийн ля нот хамгийн цэвэр, тунгалаг дуугардаг. Өөрөөр хэлбэл, 440 герцээр хэлбэлзэж дуугардаг гэсэн үг юм. Уран бүтээлээ цэвэр тунгалаг өнгөөр сонсогчдоо хүргэхийг …

  • 7 October

    Б.Пүрэвдорж: “Үйлийн үрд дуусах хугацаа гэж байхгүй” гэдгийг “МАМ” киногоор дамжуулан өгүүлэхийг зорьсон

    “МАМ” сэтгэлзүйн аймшгийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. Тэгвэл энэхүү кинонд тоглосон залуу жүжигчин Б.Пүрэвдоржтой сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. –“МАМ” уран сайхны киноны ярилцлагаа эхэлье -“Хамба фильм”, “Nomadia pictures”, “Событ фильм”, “Royal music” студийн уран бүтээлчид “МАМ” хэмээх уран сайхны кинонд нэг баг болж ажиллалаа. Би энэ удаа олзны япон цэргүүдийг …

  • 7 October

    АН-аас шахмал түлшний асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ

    УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2019.10.07/ боллоо. Хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбат “Засгийн газрын шийдвэрийн хүрээнд хэрэгжиж байгаа шахмал түлшний хэрэглээний асуудалд онц байдал үүсэх магадлал өндөр боллоо. Хүний амь нас хохирсон үйлдэл гарч байна. Цаашид иргэд олноороо угаартаж нас барах магадлал өндөр болж байна. Засгийн …

  • 7 October

    С.Даваасүрэн: Иргэд химийн бодисонд хордоогүй, угаартсан

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан …

  • 7 October

    НМХГ:ЕБС-ын 31 цайны газарт 21.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр холбогдох байгууллагуудаас нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны танилцуулснаар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагад нийт 1661 өргөдөл гомдол ирсэн байна. Үүний хүрээнд хяналт шалгалт хийхэд 641 зөрчил илэрч, 216 эрх зүйн баримт бичиг үйлдэн, 120 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулжээ. “Үдийн цай” хөтөлбөрийн …

  • 7 October

    Ж.Чүлтэмсүрэн:Шахмал түлшний дээжийг БНСУ болон БНХАУ-руу шинжилгээнд явуулсан

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өглөө. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 198 ажилтан, албан хаагч амралтын өдрүүдэд 24 цагаар ажилласан байна. Ингэхдээ гэр хорооллын айлууд, тэр дундаа хордлогод өртсөн айлуудад ажиллаж, хэмжилт хийжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын …

  • 7 October

    “Хийморь” УСК Оскарт өрсөлдөх эрхээ авлаа

    Төрийн соёрхолт  яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авчээ. Найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино ХБНГУ-ын  Олденбургийн кино наадмын  “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртсэн билээ.  Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд Монгол,ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг …

  • 7 October

    Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна

    Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүлсэн. Шинээр баригдаж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөд дугуйн болон явган хүний замтайгаар хийгдэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Баянзүрхийн …

  • 7 October

    Сайжруулсан түлшний лабораторийн шинжилгээний нэгдсэн хариу өнөөдөр гарна

    Угаарын хийнд хордож амь насаа алдсан болон хэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэй холбоотой асуудлын хүрээнд  хэрэгжүүлж байгаа ажил,  хохирогчдын түлшиндээ хэрэглэсэн сайжруулсан түлшийг мэргэжлийн гурван лабораторид өгсөн шинжилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нар онцгой комиссын гишүүдэд хүргэлээ.  Хохирогчдийн хэрэглэсэн гэх сайжруулсан түлшний дээжийг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван лабораторид шинжлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  зөвхөн нэг лабораторийн хариу ирсэн …