Monthly Archives: October 2019

October, 2019

  • 24 October

    Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно

    Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт буюу Төрийн ордны …

  • 24 October

    Нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэх гэсэн үйлдлийг таслан зогсоолоо

    Монгол Улсын Засгийн газраас утаатай тэмцэж, 2018 онд түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тухай шийдвэр …

  • 24 October

    Ц.Нямдорж: О.Баасанхүү чи намайг буулгаж чадахгүй

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар бие биерүүгээ хатуухан үг чулуудав. УИХ-ын гишүүн О. Баасанхүү:Бөөс түүж байгаа …

  • 24 October

    Монголын хуульчдын холбооны IV их хурал хуралдана

    Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурал энэ сарын 26-нд “Корпорэйт конвеншн центр”-т болно. Хуралд 525 хуульч төлөөлөгчөөр оролцох бөгөөд хурлаар дараах найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ. Их хурлаар Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан, Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг тус тус сонсох юм. …

  • 24 October

    Их эргэн сэргэлтийн үндэсний намыг бүртгэхээс татгалзлаа

    Их эргэн сэргэлтийн үндэсний намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай С.Ганбат нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр /2019.10.24/ хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. Мөн Ард түмний олонхийн засаглал /АТОЗ/ намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх …

  • 24 October

    Агаарын бохирдол буурсантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний тархалт буурсан гэв

    Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Хэвлэл …

  • 24 October

    Цистит өвчний үед дур мэдэн эмчилгээ хийх нь сөрөг үр дагавартай

    Цистит буюу давсагны үрэвслийг уламжлалт анагаах ухаанд шээс чавдагших, шээс хаагдах өвчин гэж үздэг. Шээс хаагдах өвчин нь хийн гэмээр үүссэн бол шээс гарахгүй, бэлгэ эрхтэнээр хатгаж өвдөнө, шараас шалтгаалсан бол шээс нь улаан шар өнгөтэй, давсаг, шээсний сүвээр хатгуулж өвдөх зовиур илэрдэг. Бадганаас шалтгаалсан үед шээс нь ногоон, шар өтгөн салстай гарна. Хурмалаас шалтгаалсан бол дээрх бүх шинж илрэх …

  • 24 October

    Хоол тэжээлийн зохисгүй хэрэглээ үс уналтын шалтгаан болдог

    Уламжлалт анагаах ухаанд үс гэмтэж хугарах, үс халцрах, үс цайх зэрэг нь толгойн өвчний ангилалд багтдаг биеэ даасан өвчин хэмээн үздэг байна. Энэ удаад үсний хугарал уналтын талаар мэдээлэл хүргэе.Үсний хугарал, гэмтэлд үсний будаг, хими зэрэг нь мэдээж нөлөөлнө. Гэхдээ үүнээс илүүтэйгээр хүний биеийн шим тэжээлийн бодис дутагдах эсвэл хэт ихдэх нь үс уналтын шалтгаан болно. Мөн шар ус, бадган …

  • 24 October

    Дэлхийн цэргийн спортын наадмаас Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ

    Дөрвөн жил нэг удаа болдог “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадмын чөлөөт бөхийн тэмцээн аравдугаар сарын 21-23-нд БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод боллоо.Чөлөөт бөхийн төрөлд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны долоон тамирчин хүч үзсэнээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.  Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, 2014 …

  • 24 October

    Увс, Говь-Алтай, Завхан аймгийн 12 сургуулийн дотуур байрыг 4.9 тэрбум төгрөгөөр иж бүрэн засварлажээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Япон Улсын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төсөл 2016-2019 онд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Тус төслийн үр дүнг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд танилцууллаа. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Азийн хөгжлийн банкны “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийн хүрээнд: …

  • 24 October

    Г.Ган-Эрдэнэ: Өлөн дээрээ их хэмжээний ус уух нь ходоодны галын илчийг дарангуйлдаг

    Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр оношилдог хийн төрлийн өвчнөөс үүдэлтэй зовиур, эмгэг нийгэмд элбэг байна. Гэвч олон арван жилийн турш хэрэглэж ирсэн өрнийн анагаах ухаанд ийм онош, ойлголт огт байдаггүй учраас хүмүүс энэ өвчний шинж тэмдгийн талаар хангалттай хэмжээний мэдлэг, мэдээлэлгүй байдаг билээ. “Манба Дацан” эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнэтэй хий өвчний төрлүүд болон нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдийн талаар ярилцаж, …

  • 24 October

    Бүтээгч хариуцлагатай 16 настнууд “ИРГЭНИЙ АНДГАЙ” өргөнө

    Монголын Залуучуудын Холбоо 2017-2044 оныг бүтээн байгуулалтын он болгон зарлаж “Залуусаа бүтээе” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Бүтээлч залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Иргэний андгай өргөх ёслол”-ыг 17 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, …

  • 24 October

    Туйванч Б.Хонгорзул Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    БНСУ-ын Пёнчан хотноо 10 дугаар сарын 19-27-нд хүндийн өргөлтийн 32 дахь удаагийн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг жинд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Болдбаатарын Хонгорзул хүрэл медаль хүртлээ. Тэрбээр энэ тэмцээнд 97 кг-ыг өргөж медалийн тавцанд гарсан бөгөөд түүний жинд БНАСАУ, Тайванийн тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ.

  • 24 October

    Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар Я.Содбаатар гишүүнийг томиллоо. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах …

  • 24 October

    Г.Ичинхорлоо: 15 төрлийн 3000 шахам уламжлалт тоглоом наадгай бий

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт яамны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Г.Ичинхорлоогоос “Монгол наадгай” аяны талаар тодрууллаа. “Монгол наадгай” аяны талаар мэдээлэл өгнө үү. Ямар ач холбогдолтой арга хэмжээ вэ?   Хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, дархлааг бий болгох зорилтыг  Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Мөн 2019-2020 оныг Бүх нийтийг соён гэгээрүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд бид …