Monthly Archives: October 2019

October, 2019

  • 26 October

    Явган зорчигчид гэрлэн дохиог өөрөө удирдах боломжтой болжээ

    Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн билээ. Уг товчлуурыг явган зорчигч гарцаар гарах үедээ дарахад ямар гэрэл асаж байгаагаас шалтгаалан 15-20 секундын дараа ногоон гэрэл асч зам хөндлөн гарах боломжтой болох юм.  Өөрөөр хэлбэл, энэ товчлуур нь явган зорчигч байхгүй тохиолдолд ч …

  • 26 October

    Бүжигчин З.Чингүүн “Gillette” брэндийн рекламд тогложээ

    “Монгол HD” телевизийн “Намайг сонгооч” шоунд оролцсон гудамжны бүжигчин, влогчин З.Чингүүн эрчүүдийн шилдэг хэрэглээ болсон “Gillette” брэндийн рекламанд олон улсын шилдэг 30 орны загвар өмсөгч болон онлайн одод дундаас шалгарсан цор ганц шинэ дүр төрх болжээ. Уг реклам энэ сарын 14-нд цацагдсан бөгөөд Япон улсын хамгийн том тв болон сошиалд хандалт ихтэй байгаагаас гадна youtube-д тавигдсан өдрөөс хойш 7 хоногт …

  • 25 October

    Фото: “37-р точка” кинонд Тогосоогийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Д. Хулангийн гэрэл зургууд

    “Фантастик” продакшн үүсгэн байгуулагдсаны 10 жил, Скайтел группийн 20 жилийн ойг тохиолдуулан хамтран бүтээсэн “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино 9-р сарын 21-ний өдрөөс эхлэн NTV болон STAR телевизээр үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. Энэхүү кинонд “Өнчин цагааны ганган Тогосоо” дүрийг бүтээж олны хайр хүндэтгэлийг хүлээж, сайшаан магтуулж буй залуу жүжигчин Д. Хуланг энэ удаагийн фото мэдээ булангаараа онцолж …

  • 25 October

    У.Хүрэлсүх: Иргэдээ өвдсөнийх нь дараа биш, өвдөхөөс нь урьдчилан сэргийлэхийн төлөө хамтран зүтгэнэ

    Монголын эмч нарын VI их хурал Төрийн ордонд болж байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд бүх чадлаа зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч байгаа эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан, их хурлын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв. Эмч нар, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан, ажиллаж байгаа хүн бүр нийгмийн халдварт олон өвчнийг устгахын төлөө хичээл зүтгэл гаргаж байгаад Засгийн …

  • 25 October

    21-р зууны Далайн торгоны зам, Хятад, Олон Улсын харилцаа холбооны форум боллоо

    Хятад улсын Гуандонг мужийн Жухай хотод 10 сарын 22-ны өдөр “21-р зууны  далайн торгоны зам, Хятад, Олон улсын харилцаа холбооны форум” зохион байгуулагдлаа. Тус форумыг Гуангдон мужийн захиргаа болон Хятадын Медиа Групп хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 300 гаруй хүн оролцож, Хятад болон олон улсын эдийн засагчид, судлаачид, бизнесменүүд оролцсон байна. Форумын голлох сэдвээр Хятад – Макао – Хонг Конгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, Далайн эргийн хотуудыг системчилсэн, шинэ үетэй хөл нийлүүлсэн бодлогоор хөгжүүлэх талаар хэлэлцлээ. Форумын …

  • 25 October

    Хятад улс “Тогтвортой хөгжлийн зорилтууд” 2030-ын хэрэгжилтийн явцын тайлангаа танилцууллаа

    Хятад улсын Бээжин хотноо 10 дугаар сарын 24-ны өдөр буюу Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын ойн баярын өдрөөр “Тогтвортой Хөгжлийн Форум 2019” арга хэмжээ зохион байгуулагдаж олон улсын томоохон байгууллагуудын удирдагч, мэргэжилтнүүд  болон  Хятад улсын  дээд түвшний байгууллагуудын төлөөлөл оролцож НҮБ-ийн тогтвортой хөгжлийн үндсэн зорилтуудын хэрэгжилт болон Хятад улсад хэрэгжиж буй байдлын талаар хэлэлцлээ. Хурлыг нээж Хятад улсын Ерөнхийлөгч Ши Жиньпиний илгээсэн захидлыг олонд уншиж танилцуулсан бөгөөд тэрээр захидалдаа “ Хятад улс Дэлхийд ганцаар биш гэдгээ ухамсарлаж ирээдүй, хойч үедээ …

  • 25 October

    С.Шижирбаатар: Дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж байна

     Орон нутгийн үйлдвэрлэгчдийн орон зайд өөрийн байр суурийг олж, тогтвортой үйл ажиллагаа, найдвартай, шуурхай үйлчилгээгээр өнгө төрхөө тодорхойлсон резиний үйлдвэр ирэх сард 5 жилийн ойгоо тэмдэглэнэ. Монголдоо анхны бөгөөд ганц гэх тодотголтой “Мэйнспринг” ХХК-ийн хамт олныг “Эрдэнэтээ Дэмжье” булангийн ээлжит дугаарт урилаа. Тус компани үрэлт цохилтод тэсвэртэй, тээрмийн хуяг, тос, маслонд зориулсан гэх өндөр чанартай гурван төрлийн резин үйлдвэрлэж байна. …

  • 25 October

    Л.Отгонбаяр: Аварсан хүүгийнхээ даахь үргээх ёслолд хүндтэй зочноор уригдсан

    Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр /2019.10.25/ хүүхдийн амь нас аварсан цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа.  НИТХ-ын дарга Иргэний зориг, авхаалж самбаа гарган, нийслэлийн бяцхан иргэний амь насыг авран хамгаалсан баатарлаг үйлсэд нь талархал илэрхийлэн мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлсэн ба “Цагдаагийн хүн хэзээ ч, хаана ч үүргээ ингэж гүйцэтгэж чадаж буйд талархаад, үлгэр жишээ эцэг хүн” …

  • 25 October

    Г.Амардэлгэр: Нөхрөөсөө хүүхдийн тэтгэмжийн адилаар сургалтын төлбөр эмчилгээний зардлын 50 хувийг шүүхээр тогтоолгон авах боломжтой

    Өвөрхангай аймаг дахь “Ancestor’s wisdom ” төвийн төсөл хөтөлбөрийн удирдагч хуулийн зөвлөх Гомбосүрэнгийн Амардэлгэртэй ярилцлаа. Тэрээр хүний эрх хамгаалах болон хууль сахиулах салбар, иргэний нийгмийн байгууллагад 13 жил ажилласан эмэгтэйчүүдийн болон хүүхэд зорилтот бүлгийн эрхийг хамгаалах чиглэлээр нарийн мэргэжсэн эрх зүйч, хуульч, судлаач юм. –Томчууд таарч тохирохгүй саллаа гэхэд гэр бүл салалтын хохирогч нь хэзээд хүүхэд болдог? -Ер нь гэр …

  • 25 October

    Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид ОХУ, АНУ-ын багтай “В” хэсэгт багтав

    Чөлөөт бөхийн 2019 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 16-17-нд Японы Нарита хотод болно. 18 дахь удаагийн тэмцээнд Япон, Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны шигшээ баг өрсөлдөх юм. Дэлхийн цомын тэмцээний сугалаа өнөөдөр болж Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 2003 оны цомын аварга АНУ, Дэлхийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай ОХУ-ын шигшээ багтай “В” хэсэгт багтав. …

  • 25 October

    Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа дэлхийн цэргийн спортын наадамд түрүүллээ

    Дөрвөн жилд нэг удаа болдог “World Military Games” буюу дэлхийн цэргийн спортын VII наадам БНХАУ-д үргэлжилж байна. Тус тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 590 оноогоор түрүүлсэн бол ОУХМ Г.Хэрлэнцэцэг 589 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү дэлхийн спортын VII наадамд Монголын хоёр тамирчин медалийн тавцанд хамтдаа зогсож Монгол Улсын Төрийн дууллыг …

  • 25 October

    Түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай захирамж гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай захирамж гаргалаа. Захирамжид Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, Нийслэлийн агаарын чанарын 2, 3 дугаар бүсэд түүхий нүүрс ашиглахыг хориглох зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар тусгажээ. Шалгалтын явцад …

  • 25 October

    Имарт “Олимпийн гараа” тэмцээний бага насны боксчдыг дэмжиж бэлэг бэлэглэлээ

    Монгол улсын ардын багш, гавъяат дасгалжуулагч, академич, профессор ОУХМ Д. Бандийн нэрэмжит бага насны боксчдын “ОЛИМПИЙН ГАРАА – 40 ЖИЛ” тэмцээн энэ сарын 22-27-нд Хан-Уул спорт хороон дээр болж байна. Тус тэмцээнд 34 байгууллагын нийт 391 тамирчин хоёр нас (11-12, 13-14)-ны ангилалд хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлт өнөөдөр болсон бөгөөд нээлтийн үеэр Имарт буюу Скай хайпермаркет ХХК-ны зүгээс …

  • 25 October

    Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ЕНБД Монголын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгааг тодотгов

    Жил бүр Япон улсын Токио хотод зохион байгуулагддаг олон улсын аялал жуулчлалын “Туризм экспо Жапан” үзэсгэлэн энэ жил анх удаа Осака хотод болж буй юм. Энэхүү үзэсгэлэнд  Ази тивийн улс орнуудаас гадна дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлж буй улс орнууд оролцдог уламжлалтай. “Туризм экспо Жапан” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болж нийт  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга …

  • 25 October

    Дэлхийн ноолуурын зах зээлд чанартай, тохирлын баталгаатай, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх эхлэл тавигдлаа

    “Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. Тус форумын онцлог нь “Монголын хаан ширхэгт” ноос, ноолууран бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, улмаар олон улсын зах зээлийн түвшинд бренд болгох үйл ажиллагааны эхлэл тавигдаж байна. Энэхүү форум нь дэлхийн зах зээлд чанартай, тохирлын баталгаатай, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх эхлэлийг тавьж, үйлдвэрлэл эрхлэгчид, худалдан авагчид, бизнесменүүдийн хувьд харилцан ашигтай хамтын …