Monthly Archives: October 2019

October, 2019

  • 25 October

    “Дураараа биш ээ! Дүрмээрээ” аян хэрэгжсэнээр гэмт хэрэг 16.3 хувиар буурчээ

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, 2019 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх …

  • 25 October

    “Туризм экспо Жапан” үзэсгэлэнд Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчилж байна

    Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Монгол Улс жилд хүлээж авах гадаадын жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гадаад улс оронд сурталчлах, маркетингийн үйл ажиллагааг төрөөс дэмжих”-ээр тусгагдсан билээ. Байгаль орчин, …

  • 25 October

    Нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр хоёр цахилгаан автобус гарахад бэлэн боллоо

    Монгол Улсын Засгийн газар “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд “МОН-30” загварын их багтаамжийн цахилгаан автобусыг дотоодын үйлдвэрлэгчид захиалан үйлдвэрлүүлж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан. Тэгвэл энэхүү ажлын …

  • 25 October

    “XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн” Төрийн ордонд болно

    МҮОНРТ-ээс санаачилж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран “XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн”-ийг энэ сарын 30-нд 08:00-13:00 цагт Төрийн ордны “Их танхим”-д зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ- ийн захирал Ж.Чинбүрэн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хавдрын …

  • 25 October

    А.Мөнгөншагай агсны гэр бүлд 50 сая төгрөг хандивлажээ

    “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай өнгөрөгч есдүгээр сард автомашины ослоор харамсалтайгаар бурханы орноо одсон билээ. Түүний гэгээн дурсгалд зориулсан бүх оддын дурсамж хүндэтгэлийн “30 хүрсэн бүсгүй” тоглолт энэ сарын 23-ны өдөр “UB палас” концертын их танхимд болжээ. Талийгаачийн дурсгалд зориулсан тоглолтод сайн дураараа 50 гаруй уран бүтээлчид хүрэлцэн ирж, ая дуугаа өргөн барьжээ. Хүндэтгэлийн тоглолтын зорилго нь А.Мөнгөншагай агсны 49 хоногт …

  • 25 October

    “Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд” форум болно

    Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох  Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойтой золгож байна. “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо маргааш буюу 2019 оны 10 сарын 26-ны өдөр Новотел зочид буудалд 10 цагаас “ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД” III  форумыг зохион байгуулах юм байна. Форумд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч …

  • 25 October

    Э.Оюунболдын цолыг хураах шийдвэр гаргажээ

    Баяр наадам зохион байгуулах үндэсний хороо өчигдөр /2019.10.24/ хуралдаж, шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа. Ингэснээр Улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож, Даян аварга цол, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, Үлэмж бадрах чимэг, Улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, Улсын заан цол, Улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, …

  • 25 October

    Монголын хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал бямба гарагт болно

    Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурал 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагт “Корпорэйт конвеншн центр”-ийн “Концерт холл” танхимд эхэлнэ. Хуралд 525 хуульч төлөөлөгчөөр оролцох бөгөөд хурлаар дараах 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд: Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан; Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан; Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан; Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд …

  • 25 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 27. Сугар гараг. есөн улаан одтой, нэг цагаан мэнгэтэй  хөхөгчин хонь өдөр. Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: СансарСуудал:  Хий Өдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 25 October

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр замын халтиргаа гулгаа үүсч, Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуургатай байна. 2019 оны 10 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг …

  • 24 October

    Нийтийн тээврийн “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээ нэвтэрлээ

    “Улаанбаатар смарт карт” компаниас “U money” ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул, “Улаанбаатар смарт карт” компанийн үйлчилгээний газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар хүргэсэн юм. “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд “U money карт эзэмшигчдэд …

  • 24 October

    С.Амарсайхан: Сарьдагийн хийдийн чиглэлд түүхийн аялал жуулчлалын маршрут гаргаж хөгжүүлнэ

    Нийслэл хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд түүхч, судлаач, эрдэмтэн зохиолчдын хамт очиж хүндэтгэл үзүүллээ. Учир нь Сарьдагийн хийд бол Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон байснаас гадна Улаанбаатар хотын буурал түүхийн шаргал хуудсын салшгүй нэгэн хэсэг болсон түүхийн үнэт өв юм. 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд анхдугаар богд …

  • 24 October

    Их сургуулийн багш охидыг хүчирхийлэхийг завджээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самууныг сурталчилж уруу татсан хоёр этгээдийг илрүүлэн шалгажээ. Тухайлбал, -57 настай, дунд сургуулийн багш ажилтай Э нь сурагчдад давтлага өгөх нэрийдлээр сурагч 17 настай сурагч эрэгтэй Х-г садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан,-35 настай …

  • 24 October

    “Тэнгэр” хамтлагийн дуучин Б.Дорждэрэм “Энхийн элч” анхны бие даасан тоглолтоо хийнэ

    ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагийн дуучин, ахлах ахлагч Б.Дорждэрэм “Энхийн элч” анхны бие даасан тоглолтоо 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19:00 цагт “UB PALACE”-ийн концертын их танхимд хийх гэж байна. Ахлах ахлагч Б.Дорждэрэм нь 2000-2005 онд “Хөгжим бүжгийн коллеж”-ийг хөгжимчин мэргэжлээр, 2005 онд СУИС-ийн дуулаачийн ангид эчнээгээр суралцаж төгссөн. Мэргэжлээрээ УДБЭТ, …

  • 24 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга Мянган малчны чуулганд оролцогчдод илгээлт хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд болсон “Мянган малчны чуулган”-д оролцогчдод илгээлт хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа уншиж, танилцууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД: “Эрхэм хүндэт малчид аа, Зөвлөгөөний зочид, төлөөлөгчид өө Монголын 165 мянган малчин өрхийн төлөөлөл болж, эх орны өнцөг булан бүрээс цаг …