УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2019.09.13/ нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцсэн баталлаа. Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал бүрэн арилаагүй тул онцгой дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. …
Yearly Archives: 2019
September, 2019
-
14 September
Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ
Казахстаны Нур-Султан хотод өнөөдөр Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ эхэлнэ. “Токио 2020” Олимпийн наадмын эрх олгох энэхүү хариуцлагатай тэмцээн сонгомол барилдаанаар эхлэх бөгөөд есдүгээр сарын 17-ны өдрөөс эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжилнэ. Монгол Улсын чөлөөт бөхийн холбооноос өнгөрөгч зургадугаар сард УАШТ-ийг зохион байгуулж, жин бүрт түрүүлсэн тамирчдад ДАШТ-д өрсөлдөх эрхийг олгосон билээ. Энэ дагуу УАШТ-ий дараа …
-
14 September
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Засварын ажилтай холбогдуулан маргааш 06:00-09:00 цаг хүртэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарлана гэж “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК мэдэгдлээ. Сүхбаатар дүүргийн 16, 18, 19, 20-р хороо Хандгайт Баянбулаг, Санзай Ундраа зуслан, Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр, Янзага зуслан чиглэлийн айл өрх, ААН, Зуслангийн Гүнт, Шаргаморьт, Жигжид, Гоодой, Шадивлан, Ар согоотын айл өрх, ААН, Сэлбэ, Цолмон, …
-
14 September
Хөх бар өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 15. Санчир гараг. Шувуун хушуут одтой, таван шар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана …
-
13 September
Дуучин Ану хуримын өмнөх зураг авалтын бичлэгээ дэлгэлээ
“Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо энэ сарын 9-нд нижгэр хуримласан билээ. Дуучин Ч. Уранхолбоогийн хувьд Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болцгоосон юм. Залуу хос өөрсдийн хуримын зургууд болон бичлэгээ цахим хуудаснаа байршуулсан байна. Тэд хуримын өмнөх зураг авалтаа Филиппинд хийсэн бөгөөд гэрэл зургийг “Exa Studio” студийн уран бүтээлчид авчээ. …
-
13 September
Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан МАН-ын удирдлагаас мэндчилгээ илгээлээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон билээ. Мөн энэ жил Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа юм. Эдгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд улс төрийн намууд өнөөдөр (2019.09.13) “Монгол Улс – Ардчиллын замаар 30 жил:, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ?” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулав. …
-
13 September
Нийслэлийн “Соёлын элч”-ийг ажиллуулах журам батлагдлаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн соёлыг дээшлүүлэхээр нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий Нийслэлийн 169 хороонд “Соёлын элч”-ийг ажиллуулах журам Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар батлагдлаа. Нийслэлийн “Соёлын элч” нь Боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж …
-
13 September
“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг 44 дэх жилдээ 2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр “Мишээл Экспо” төвд нээлтээ хийлээ. “Улаанбаатар Түншлэл” Олон улсын үзэсгэлэн яармагийг 1996 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа, аж …
-
13 September
Д.Бархүү: Нэн яаралтай MRI хийлгэх иргэд хувийн хэвшилд даатгалаараа хийлгэх асуудлыг шийдэх боломж бий
“Монголын дүрс оношилгооны эмч нарын үндэсний чуулган-2019” энэ сарын 13, 14-ний өдрүүдэд болж байна. Энэ жилийн чуулга уулзалт “Дижитал шилжилт” нэртэйгээрээ явагдаж байгаагаараа ихээхэн онцлог юм. Энэхүү чуулганы үеэр Монголын Радиологийн Үндэсний Чуулганы 2019 оны конгресс президент Д.Бархүүтэй ярилцлаа. -Өнөөдрийн уулзалтын талаар? -Өнөөдөр Монголын дүрс оношлогооны нийгэмлэгийн 24-р их хурал болж байна. Монголын бүх аймаг, орон нутгаас ирсэн нийтдээ 400 гаруй эмч, мэргэжилтэн, эмнэлгийн техникч нар оролцсон хурал болж байна. …
-
13 September
Налайх дүүргийн гуравдугаар хороонд 24 цагийн ажиллагаатай “Ухаалаг худаг” ашиглалтад орлоо
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Налайх дүүргийн 3 дугаар хороонд 24 цагийн ажиллагаатай “Ухаалаг худаг” ашиглалтад орлоо. Улсын хэмжээнд жишиг, анхдагч гэж хэлж болохуйц тус худгийг хүлээн авах үйл ажиллагаанд нийслэлийн ЗДТГ–ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Налайх дүүргийн ЗДТГ–ын дарга Ж.Алтангэрэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Ж.Гэрэлмаа, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат нарын албаны зочид төлөөлөгчдөөс гадна тус хорооны иргэд, оршин суугчид оролцлоо. Налайх дүүргийн 3 дугаар хорооны …
-
13 September
Монголын хамтлаг, дуучдын бүтээлийг Өвөр Монголчууд албан ёсны эрхтэйгээр хүлээн авах боломжтой боллоо
Ɵвɵр Монголын “Эзэн софт” компани болон “Монгол контент” компани өнгөрсөн дөрөвдүгээр сард санамж бичиг байгуулан, Монголын хамтлаг дуучдын бүтээлийг албан ёсны эрхтэйгээр Өвөр Монголын “ЭГШИГ” хɵгжмийн стриминг үйлчилгээнд нийлүүлэхээр болсон билээ. Монголын хамтлаг дуучид, уран бүтээлч, эрх эзэмшигч тус бүртэй гэрээ байгуулж, бүтээлийг нь чанарын шаардлагын дагуу “Эзэн софт” компанид хүлээлгэн өгөхөөр шаргуу ажилласаар байна. Ингээд ирэх сараас эхлэн Монголын дуу хөгжмийн …
-
13 September
“Царцаа Намжил” жүжиг “Байкалский Талисман” наадмаас үзэгчдийн таашаал хүртсэн жүжгээр шалгарлаа
Улсын Драмын Эрдмийн театрын 15 уран бүтээлчдийн баг, бүрэлдэхүүн Эрхүү хотын А.Вампиловын нэрэмжит Драмын театраас зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн жүжгийн “Байкалский Талисман” анхдугаар наадамд “Царцаа Намжил” хүүхдийн жүжгээр амжилттай оролцоод ирлээ. Харилцан туршлага солилцох зорилготой тус наадамд таван улсын есөн театрын 10 жүжиг оролцлоо. Уралдаант наадам биш хэдий ч үзэгчдээс санал асуулга авч оноогоор дүгнэн нэг жүжигт наадмын билэг …
-
13 September
“Автомашингүй өдөр”–ийн үеэр нийтийн тээврийн чиглэлд дараах өөрчлөлт орно
Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 07:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их …
-
13 September
“Япон соёлын наадам” энэ амралтын өдрүүдэд болно
Улаанбаатар хотод “Япон соёлын наадам” энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ. Хоёр улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр арав дахь удаагаа зохион байгуулагдах тус наадам энэ жил “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдах аж. Наадмын үеэр Япон улсын соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа …
-
13 September
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчилнэ
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 05 албан даалгаврын хүрээнд барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” гарын авлагыг эмхтгэж гаргасан байна. Уг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл