Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцдээ. Тухайлбал, төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд …
Yearly Archives: 2019
August, 2019
-
21 August
“Сити молл” цогцолбор барилгын талбайд осол гарч нэг хүн нас баржээ
Хан Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй “Сити Молл” цогцолборын барилгад осол болж, хүний амь эрсэдсэн хэрэг наймдугаар сарын 20-ны 11:00 цаг орчим гарчээ. Энэ тухай тодруулбал, барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхрын хамгаалалтгүй лифтний хонгил руу унаж нас барсан байна. Осол гарах …
-
21 August
Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 25-нд эхэлнэ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Япон Улсын нийслэл Токио хотод энэ сарын 25-31-ний өдрүүдэд болно. ДАШТ-Япон улсад болох бөгөөд нийт 14 жин, холимог багийн тэмцээн болж, олимпын чансааны оноо олгоно. Дэлхийн аварга болсон тамирчин чансааны 2000 оноо, мөнгөн медальт бөх 1400, хүрэл медаль хүртсэн бөх чансааны 1000 оноо авна. ДАШТ 2019-д зодоглох Монголын шигшээ баг Эмэгтэй 48 кг-ын жинд М.Уранцэцэг, Г.Наранцэцэг …
-
21 August
Бусдын овог, нэр, регистр ашиглан гадаад паспорт гаргуулж, хил нэвтэрсэн этгээдийг эрэн сурвалжилж байна
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна. Уг этгээд нь бусдын овог, нэр, регистрийг ашиглан гадаад паспорт хуурамчаар гаргуулан авч, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрчээ. Танд энэ хүний талаар өгөх мэдээлэл байгаа бол 92263619, 92007770, 106 дугаарын утсаар холбогдож, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. …
-
21 August
“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Вэй болон нийслэлийн …
-
21 August
МУГЖ Ж.Алтанцэцэг, дуучин С.Сэрчмаа нар эх орноо тойрон аялан тоглолт хийнэ
Поп дива, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, поп дива дуучин С.Сэрчмаа нар “Altaa& Sally-21” нэртэй аялан тоглолт хийхээр бэлтгэлдээ ороод байна. Хүчтэй хоолой, байгалиас заяасан авьяас, мэргэжлийн ур чадвар зэргээрээ бусдаас эрс ялгардаг МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг, гоо үзэсгэлэн, уянгалаг дуу хоолойгоороо залуучуудын анхаарлыг байнга татаж байдаг дуучин С.Сэрчмаа нар ирэх есдүгээр сарын 20-ноос аялан тоглолтоо Монгол орны баруун хязгаар …
-
21 August
Г.Агааноров: “ABU Робокон” тэмцээнийг Монголд зохион байгуулснаар 16 орны төв телевизээр эх орноо сурталчилна
“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын төслийн Ерөнхий продюсер Гэрэлийн Агааноровтой ярилцлаа. Тэрбээр 2004 оноос “ABU Robocon” олон улсын роботын тэмцээнтэй холбогдож, өнөөг хүртэл сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Түүнтэй Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Ази, Номхон далайнбүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа хамтран зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon–2019 Mongolia” …
-
21 August
“Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, нийслэлийн Боловсролын газар болон “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 10 дугаар сард зохион байгуулах гэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг …
-
21 August
Дотоодын цэргийн штабаас “стрессгүй өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа
Дотоодын цэргийн анги, байгууллага 2019 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд “Стрессгүй өдөр”бие даасан өдөрлөг, үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр алба хаагчдын дунд “Стрессгүй амьдрах арга ухаан” сэдэвт яриа таниулга хийж, стрессгүй ажиллаж, амьдрах талаар зөвлөмж өгсөн юм. “Стрессгүй өдөр” өдөрлөгт анги, байгууллагын алба хаагч, ар гэрийг нь оролцуулсан “Стрессээс ангижрах нь” сэдэвт хөгжөөнт тоглоом, марафон гүйлт, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
-
21 August
Суурьшлын бүсэд орж ирсэн могойг байгальд нь буцаан тавьжээ
Энэ сарын 19-ний өдөр нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Ачлал их дэлгүүрийн арын замд могой байна” гэсэн мэдээлэл иргэнээс иржээ. Мэдээллийн дагуу газар дээр нь очиход бамбай хоншоорт могой ил анзаарагдах гэмтэл бэртэлгүй байсан тул барьж байгальд нь эргүүлэн тавьсан байна. Нийслэл хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Рашааны …
-
21 August
ХБНГУ-ын урлагийн түүх судлаач мэргэжилтнүүдтэй хамтарсан “Урлагийн эко систем” -ийн тухай сургалт болж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон Монголын Уран зургийн галерейн дэмжлэгтэйгээр соёл урлагийн салбарын мэргэжилтэн, судлаач, цуглуулагч, куратор нарт зориулсан “Урлагийн эко систем” сургалтыг өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш зохион байгуулагдаж байна. Өнөөдөр буюу 08 сарын 21-нд 08:30-17:00 цагт ЗГХА Соёл урлагийн газрын хурлын танхимд, 8 дугаар сарын 22-нд 17:00-19:30 цагт “Хоттой учрахуй-Контемпорари урлаг: Герман Монголын чиг хандлага” …
-
21 August
Дэлхийн орнууд томуугаас сэргийлэх асуудлаар Монголд чуулж байна
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн” өнөөдөр /2019.08.21/ эхэллээ. Манай улсад анх удаа зохиогдож байгаа уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын …
-
21 August
1.2 сая га газрыг шинээр улсын тусгай хамгаалалтад авлаа
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Онон, Балжийн байгалийн газарт Биндэр сумын зарим хэсгийг Дэглийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сумын зарим хэсгийг Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын заагт орших Ачит нуурыг байгалийн цогцолбор газраар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг …
-
21 August
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн-тэй уулзав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын Бага хурлыг ахлан оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ыг өчигдөр хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ази тивийн орнуудын эдийн засагт тулгамдаж буй нэн чухал асуудлыг хэлэлцдэг, бүс нутгийн нөлөө бүхий улс орнуудын төлөөлөл уригдан оролцдог, …
-
21 August
Олон Улсын гэрэл зургийн уралдаанаас Монголын зургаан зурагчин шагнал хүртлээ
БНХАУ-ын “Жүн Юүн” группээс зарласан адууны гэрэл зургийн олон улсын уралдаанд 13 орны 1853 зурагчин 16810 бүтээл ирүүлжээ. Монголоос 52 уран бүтээлч эл уралдаан оролцон, 368 зураг илгээж, манай зургаан зурагчин шагнал хүртжээ. Тодруулбал, мэдээллийн “MPA” агентлагийн зурагчин Б.Бямба-Очир хүрэл медаль хүртсэн бол аялагч гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, “Эгэл” төслийн санаачлагч П.Баттулга, чөлөөт уран бүтээлч Б.Баттөгс, Ч.Ганболд, Баянхонгор аймгийн гэрэл зурагчин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл