Yearly Archives: 2019

July, 2019

  • 24 July

    БГД-т долоон цэцэрлэг, долоон сургууль, нэг спорт заал баригдаж байна

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Улсын төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгаврыг өгч ажиллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт 2018-2019 онд он дамжин долоог цэцэрлэг, долоон сургууль, нэг спорт заал баригдаж байна. “Сэтгэмж” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр “Грийн ресурс констракшн” …

  • 24 July

    Сүхбаатар дүүрэг жишиг өрхийн эмнэлэгтэй болно

    Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар нийслэлд есөн жишиг өрхийн эмнэлэг барих юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тэргүүтэй Улаанбаатар хот, Истанбул хотын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч …

  • 24 July

    С. Амарсайхан:Протезийн үйлдвэрийг дэмжин ажиллах болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Дэл оюу дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт ажиллаж, цаашдаа дэмжин ажиллахаа илэрхийллээ. “Эрхэм чанар” протезийн үйлдвэр нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дэлхийн жишиг, стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр сүүлийн үеийн протез, ортопед, тусгай зориулалтын гутал үйлдвэрлэхийн зэрэгцээ сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Нандин Эрдэнэ” сувилалийг нээж, …

  • 24 July

    Нэг тонн сайжруулсан шахмал түлш 150.000 худалдаалагдана

    БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажлын явц ямар байгаатай газар дээр нь очиж танилцан холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа айл өрхийг галлагааны улиралд сайжруулсан түлшээр хангахад 600.000 тн түлш шаардлагатай. Одоогоор 130.000 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна. Бэлтгэсэн түлшийг нийслэлд 500 гэрээт цэгээр айл …

  • 24 July

    Сүхбаатарын талбайд “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөг болно

    ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу …

  • 24 July

    “Музейтэй Монгол” аян үргэлжилж байна

    Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, тус газрын холбогдох мэргэжилтнүүд Монголын үндэсний музейд ажиллажээ. Музейн боловсролын ажил, соёлын бүтээлч үйлдвэрлэл, музейн мэргэжил-арга зүй болон үзмэр цуглуулгын судалгааны ажлаар тус музейгээс эрхлэн хэвлүүлдэг “Нүүдэлчдийн өв судлал”, “Музей судлал” эрдэм шинжилгээний цуврал, “Музейн …

  • 24 July

    ЗГ: “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулав

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулж, дүрмийг нь батлав. Ирээдүйн өв сан нь бүх ард түмний өмч бөгөөд “Ирээдүйн өв сан корпораци” нь сангийн хөрөнгийг эзэмшихгүй, зөвхөн олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалт хийж, сангийн хөрөнгийн бодит үнэ цэнийг хадгалах, арвижуулах үүрэгтэй, мэргэжлийн, бие даасан, 100 хувь төрийн өмчит компани юм. …

  • 24 July

    “Говь” ХК-ийн ажилтан бохир ус дамжуулах станцын худагт унаж амиа алджээ

    “Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худагт 18 настай ажилтан нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал Онцгой байдлын байгууллагад “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд  байрлах “Говь” ХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу тус үйлдвэрийн ажилтан, Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 02:15 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, …

  • 24 July

    “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

    Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтож, эхний хоёр өдрийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой …

  • 24 July

    Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.07.24/ боллоо. Тус хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулахаар болов. Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад …

  • 24 July

    “Тоp Line” хамтлагийн “Хязгааргүй” дуу сонсогчдын хүртээл боллоо

    “Freezone” хамтлагийн “Зүүдний дагина” дууг шинэ хөгжмийн найруулгаар дуулж, Өвөр Монголын төдийгүй Монгол сонсогчдоос өндөр үнэлгээ аваад буй хамтлаг бол “Тоp Line” хамтлаг. Тус хамтлаг 2017 оны арванхоёрдугаар сард Хөх хотноо албан ёсоор байгуулагдсан бөгөөд Өвөр Монголын шилийн аймгаас гаралтай залуус хамтлагийг бүрдүүлдэг байна. Тэдний эхний уран бүтээл болох “Зүүдний дагина” уран бүтээл өнгөрсөн оны есдүгээр сард цацагдсан юм. Эхний …

  • 24 July

    Тээврийн хэрэгслийн дугаар олголт олон нийтэд нээлттэй болно

    – УАА серийг шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд https://burtgel.transdep.mn/ -аас нээлттэйгээр сонгох боломжтой- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тээврийн цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг нь тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгохоор болжээ. Тус үйлдвэрийн газраас тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын 8 цэг, …

  • 24 July

    Фото: “Miss Universe Mongolia 2019” тэмцээний шилдэг оролцогчид

    АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, “Miss Universe” тэмцээн жил бүр уламжлал болгон зохиогддог билээ. 67 дахь удаагийн “Miss Universe-2018”- тэмцээнд Монгол улсаас анх удаа мисс, загвар өмсөгч Д.Долгион амжилттай оролцсон билээ. “Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг гэдгийг зохион байгуулагчид нь онцолдог …

  • 24 July

    Disney баатруудын гол дүрүүд “Титаник” кинонд тоглосон бол иймэрхүү харагдах байжээ

    Титаник киноны гол дүрийн жүжигчид болох Кейт Уинслет, Леонардо Ди Каприо нарын дүрд Дисней баатрууд тоглосон бол ямархуу харагдах байсныг харуулж байна. Цасан гоо Тарзан Элса -Frozen Жон Смит. Покахонтас Cinderella гүнж Jasmine,  Aladdin Belle Mulan & Li Shang Аврора & Филлип Rapunzel & Flynn Rider Ariel & Eric  

  • 24 July

    С. Энхтөр: Авто машины зогсоол дээр зогсох машинуудад шинэ журам үйлчилж эхэлнэ

    Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хотын төвийг “A, B, C” гэсэн гурван бүсчлэлд хуваах шийдвэр гаргаад байгаа. Энэ талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр  дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Хотын төвийн A, B бүсчлэлд багтаж байгаа газруудад өнөөдрийн байдлаар нийт 2382 машины зөвшөөрөлтэй зогсоол байгаа аж. Зөвшөөрөлгүй буюу байгууллагууд өөрсдөө хаасан 5330 машины зогсоол байгаа юм байна. Шинээр 7384 машины …