Yearly Archives: 2019

July, 2019

  • 26 July

    Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой боллоо

    Газар эзэмших, өмчлөх эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулдаг Газрын биржийн цахим төвийн нээлт Дүнжингарав худалдааны төвд өнөөдөр боллоо. Нээлтэд Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов. Газрын биржийн цахим төвийг нээснээр иргэд гар утас, таблет, …

  • 26 July

    Нийслэлийн хэмжээнд гурван дүүрэгт мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна

    Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг /25 ортой/, Чингэлтэй /15 ортой/ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд /25 ортой/ Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нээсэн билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан эдгээр тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд дүүргийн …

  • 26 July

    Бүсийн наадмууд энэ сарын 27, 28-нд зохион байгуулагдана

    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойн бүсийн уралдааныг Баянхонгор аймагт 2019 оны долдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар тогтоосон. …

  • 26 July

    “Зогс-Шалга-Боломж бүү олго” аяны хүрээнд жуулчдад зориулж 820 ширхэг зөвлөмж тараажээ

    Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нэг сарын хугацаатай   халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Зогс-ШалгаБоломж бүү олго” арга хэмжээг хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт жуулчид ихээр зорчдог Д.Сүхбаатарын талбай, Түмэн эх чуулга, Шангри-Лө төв болон Б.Цэрэндоржийн гудамж, Хүүхдийн 100 буюу Сөүлийн гудамж зэрэг газруудад жуулчдад зориулсан 820 ширхэг …

  • 26 July

    Хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан мах, махан бүтээгдэхүүнийг устгажээ

    Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны импортын суудлын автомашины хяналтын терминалын шалгалтаар мах, махан бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгсэлд нуун, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг энэ сарын 16-ны өдөр илрүүлжээ. Тодруулбал, гарал үүсэл нь тодорхойгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгодог бичиг баримтгүй 110 килограмм тахианы мах, 60 килограмм гахайн мах, 50 килограмм загас, 20 килограмм сам хорхойг улсын хилээр оруулж ирэх гэж байсныг илрүүлэн саатуулж, холбогдох дүрэм, журмын дагуу …

  • 26 July

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны хурал боллоо

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны хурал боллоо. Хурлын үеэр зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн дарга нар мэдээлэл хийж, бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж буйг танилцууллаа. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа …

  • 26 July

    Ерөнхий сайд Их аварга Какурюү М.Анандад баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какурюү М.Анандыг  хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардуулав. Эх орныхоо нэрийг өргөж, мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж буйд бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд улам их амжилт гаргахыг ерөөн тамирчин хүний хувьд эцэг эх, элгэн нутаг, эрүүл мэнд гурваа эрхэмлэн нандигнаж явахыг захив. Мэргэжлийн сумогийн их аварга Какурюү …

  • 26 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн улсад айлчилна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны долоодугаар сарын 29-нөөс 2019 оны наймдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцана. Айлчлалын үеэр Стратеги, …

  • 26 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 24. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй, хөх хулгана өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Ус Өдрийн наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 26 July

    Өнөөдөр зургаан дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 26-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн …

  • 26 July

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун …

  • 25 July

    Эрэлч нохойн үүрийг олон улсын жишиг стандартын дагуу шинэчлэх ажлыг эхлүүлжээ

    Энэ онд  тохиож буй эрэлч нохойн албаны түүхт 75 жилийн ойг угтан бүтээлч ажлууд хийж байна. Эрэлч нохойн албанд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны гэр бүл, үр хүүхдүүдээс санаачлан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Г.Нэргүй сан”-г байгуулж байжээ. Уг санэЭрэлч нохойн албыг хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын албаны нохой сургах арга барилыг Монгол Улсад …

  • 25 July

    Хүүхдүүд газ үнэрлэх тохиолдол гарч байгаа тул эцэг, эхчүүдийг анхаарлаа сайжруулахыг зөвлөв

    14, 15 настай хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн хэрэг гарч байгаа тул эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 2019 оны долдугаар сарын 23-ны өдөр БЗД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт “Хүүхдүүд газ үнэрлээд байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад 15 настай О, 14 настай Д, 15 настай Э/гурвуулаа эрэгтэй/ нар нь ахуйн хэрэглээний …

  • 25 July

    Кристин Лагард:Хүчирхэг эдийн засгийг бий болгохын тулд авилга гэх “хорт хавдар”-ыг эмчлэх ёстой

    ОУВС-гийн удирдах захирал Кристин Лагард дэлхий нийтийн эдийн засгийн хамтын ажиллагааны төлөөх шинэ санаачилгыг гаргаж, ирээдүй хойч үедээ захидал хүргүүлжээ. Тус нээлттэй захидал нь ОУВС-гийн “Санхүү ба Хөгжил” сэтгүүлийн тусгай дугаарт нийтлэгдсэнийг  орчуулан хүргэж байна. Хүндэт нөхдөө, Би та бүхэнтэй бидний хамтдаа бүтээсэн түүхийн талаар болон ирээдүйн талаар өөрийн бодлоо хуваалцъя. 75 жилийн тэртээ 40 гаруй улсын төлөөлөгчид чуулж, дэлхийн эдийн засгийн шинэ дүрмийн талаар хэлэлцэж, баталсан …

  • 25 July

    Б. Эрдэнэхуяг: Төв банкны хараат бус байдлын үзүүлэлт 70 хувьд хүрсэн

    Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягтай ярилцлаа. -Монголбанкны зүгээс Төв банкны тухай хууль батлагдахаас өмнө хараат бус байдлын түвшин 50-60 хувьтай байсан. Хууль батлагдсанаар төв банкны хараат бус байдлын түвшин 80 хувьд хүрнэ гэсэн.  Хууль батлагдсанаас хойш ямар үр дүн гараад байна вэ. Хараат бус байдлын түвшин нэмэгдсэн үү?   -2018 оны нэгдүгээр сарын …