Yearly Archives: 2019

July, 2019

  • 27 July

    В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн хамрагджээ

    Дэлхийн Хепатитийн өдөр- 2019, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөгийн арга хэмжээг өчигдөр орон даяар зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Сүхбаатарын талбайд ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгчийн газар, НЭМҮТ, Улсын 1,2,3-р төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, НЭМГ, дүүргүүдийн ЭМГ, Оном сан, Мөнгөн гүүр эмнэлэг зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд В,С …

  • 27 July

    БНТУ-ын ҮИХ-ын дарга Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны долдугаар сарын 29-31-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, БНТУ-ын ҮИХ-ын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. …

  • 27 July

    Давсны хэрэглээг бууруулснаар зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлнэ

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас зүрх судас, тархины цус харвалт зэрэг эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор давсны хэрэглээг бууруулах нь хэрхэн ач холбогдолтой болохыг энэхүү зөвлөмжийн дагуу хүргэж байна. Та хоногт хэрэглэх давсны хэмжээгээ 2.5 гр хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэлийг дөрөв дахин бууруулж чадна.  

  • 27 July

    Видео: МУГЖ Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай”

    Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т. Ариунаагийн уран бүтээл “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” ханийн тухай магтан дуулсан дууны клипийг амралтын өдрийн видео мэдээ булангаараа хүргэж байна. Энэхүү дууны үгийг МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан бичсэн бол хөгжмийг СГЗ, ая зохиогч Л.Балхжав, хөгжмийн найруулгыг “UP Music” продакшны продюсер Н.Халиун, дууны бичлэгийг “Намуун” студийн захирал Х.Баярсайхан нарын уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ. Амралтын өдрүүдийг …

  • 27 July

    Хэлний өнгө юу илэрхийлдэг вэ

    Амны хөндийн эрүүл мэндэд шүдний цоорлоос гадна хэлний ариун цэврийг сахих нь нэн чухал юм. Тиймээс хэлний ариун цэврийн талаарх зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна. Хэл ба хэлний өнгөр Хэл нь булчинлаг эрхтэн бөгөөд олон давхаргат хучуур эдээр бүрхэгдэнэ. Хэлний доод тал салстаар хучигдсан байх ба голд нь хэлний хөвч бэхлэгддэг. Хэл нь олон хэлбэрийн хөхлөгүүдтэй /шигтгээ хөхлөг, …

  • 27 July

    Олон улсын Физикийн 50-р олимпиадаас Монголын хоёр сурагч хүрэл медаль хүртжээ

    Израйль Улсын Тель-Авив хотноо болсон Олон улсын Физикийн 50 дахь олимпиад(IPhO-2019)-д энэ жил 78 орны 364 хүүхэд, 150 гаруй дасгалжуулагч багш оролцлоо. Тухайн жилд Монгол Улсад болсон физикийн олимпиадуудын дүнг нэгтгэн эхний таван сурагчийг шалгаруулж авч явснаас хоёр нь медальтай, нэг нь тусгай байрын шагналтай ирээд байна. Тодруулбал, “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Итгэл, Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийн сурагч Д.Хонгор …

  • 27 July

    “Түмний байр” төслийн баг хамт олон Т.Ундармаа бүсгүйд нэг өрөө байр бэлэглэжээ

    Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх зорилготой “ТҮМНИЙ БАЙР” төсөл хэрэгжиж эхэлсэн талаар өнгөрөгч лхагва гарагт төсөл санаачлагч “Ханан Шишгэд” ХХК-аас мэдээлсэн билээ. Тэгвэл уг төслийн нээлт болгож “Ханан Шишгэд” ХХК-аас иргэн Т.Ундармаад нэг өрөө байр бэлэглэж буйгаа өчигдөр гардууллаа. Иргэн Т.Ундармаа багш мэргэжлээр ажилладаг, амьдралын боломж тааруу ч таван жил зүтгэн байрны зээлийн урьдчилгаа мөнгө …

  • 27 July

    100 айлын 1.6 км авто замын ажлыг стандартын шаардлага хангасан материалаар хийж гүйцэтгэхийг даалгалаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-нээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлаж байгаа. Засвар шинэчлэлийн ажлын явцтай өчигдөр  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцаж, зарим нэг ажлуудыг урагшлуулах талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа. Хотын Захирагчид нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, …

  • 27 July

    С.Амарсайхан: Түгээлт, борлуулалттай холбоотой ажлуудыг наймдугаар сарын 15 гэхэд жигдрүүлсэн байх шаардлагатай

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдээр явж ажиллалаа. Эхлээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” дахь зүүн бүсийн хангамжийн баазад очин, нөхцөл байдалтай танилцав. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, “Таван толгой түлш” …

  • 27 July

    Хишиг даллага дуудуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 27. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 25. Санчир гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Сансар Суудал: Уул Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, …

  • 27 July

    Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр үргэлжилсэн бороо, бусад нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг.Төвийн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, баруун болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын зарим газраар …

  • 27 July

    Өнөөдөр Хан-Уул дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 27-ны Бямба гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 11:00-16:00 цагт: 3-р хороо Чингисийн өргөн чөлөө 42-р гудамж, УБЦТС ТӨХК, өргөтгөл, ТБЦДС ТӨХК болон эдгээрийн ойр орчмоор Цахим үйлчилгээ: http://my.tog.mn Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

  • 26 July

    Нийслэл рүү тарваганы нойтон тулам нэвтрүүлэх гэж байжээ

    Улаанбаатар хот руу тарваганы нойтон тулам оруулах гэж байсныг зогсоожээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Хөвсгөл, Архангайн чиглэлийн автобусанд нийт зургаан тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын өвчин судлалын Үндэсний төвд хүргүүлэн, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг …

  • 26 July

    Сансарын туннелээс Зүүн дөрвөн зам руу урууддаг туслах замыг хаана

    Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар БЗД-ийн 4-р хороо, Сансарын туннелээс Зүүн дөрвөн зам хүртэлх /зорчих хэсгийн баруун тал/ туслах замыг 2019 оны долдугаар сарын 27-ноос хэсэгчлэн, долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 04-ний өдрийн хооронд бүрэн хааж, дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэхээр болсон байна. Иймд жолооч та бүхэн тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

  • 26 July

    “C PLAN/KIDS Supermodel 2019” тэмцээний ялагч Г.Сарангоог “Охидын мисс төв”-ийн бяцхан мисс охид хүлээн авч, баяр хүргэлээ

    Дэлхийн хүүхдийн загварын фестиваль болох “C PLAN/KIDS Supermodel 2019” тэмцээний тайзнаа Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулсан зургаан настай бяцхан охин Г.Сарангоог Бяцхан мисс Олон Улсын Хүүхдийн байгууллагын “Охидын мисс төв”-ийн авьяаслаг бяцхан мисс охид өнөөдөр /2019.07.26/ хүндэтгэн хүлээн авч, баяр хүргэлээ. Авьяаслаг бяцхан охин Г.Сарангоо БНХАУ-ын Шанхай, Су Жоу хотноо энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн хүүхдийн загварын фестивальд Монгол …