Он гарсаар улсын хэмжээнд эхний 6 сард 2561 удаагийн ахуйн гал түймэр гарч, 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 37 хүн нас барж, 16 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 985 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 626 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран …
Yearly Archives: 2019
July, 2019
-
4 July
Оюутан цэргийн сургалтад энэ жил мянган оюутан хамрагджээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Шархад” хээрийн сургалтын төвд “Оюутан цэрэг” сургалтын зургаа дахь ээлжийн цэргийн сургалтын нээлтийн арга хэмжээ боллоо. Оюутан, залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бэлтгэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлдэх зорилго бүхий оюутан цэргийн сургалтад энэ жил 1,000 оюутан хамрагдаж байна. Оюутан цэрэг …
-
4 July
Дуучин Б.Аззаяа “Lady Gaga”-ийн продюсертой хамтран ажиллана
Хүүхдийн дуугаар олонд танигдаж, хамгийн сүүлд “Сүүн далай ээж” дууг шинэчлэн дуулсан залуу дуучин Б.Аззаяаг бид сайн мэднэ. Тэрбээр зургадугаар сарын 30-ны өдөр болж өндөрлөсөн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон байна. Б.Аззаяа энэ талаар өөрийн цахим хуудастаа “2019.6.30. Энэ өдөр амьдралд маань маш сайхан үйл явдал болсон сайхан өдөр болж өнгөрлөө. Анх удаа өөрийнхөө авьяас чадварыг сорьж оролцсон олон улсын …
-
4 July
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авчээ
УИХ дахь МАН-ын бүлэг /2019.07.03/-нд ээлжит хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наамдын дараа хийх тухай саналыг авч хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн албан хүсэлтэд “Ардчилсан Үндсэн хуульд амжилт ололт, алдаа дутагдал их байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монгол төр, ард түмний үүрэг мөн. Арга зам нь хуульдаа …
-
4 July
С.Амарсайхан: Шилжилт хөдөлгөөний асуудал ирээдүйн хот төлөвлөлттэй уялдаж байх зайлшгүй шаардлагатай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросетийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросети “ОУШХБайгууллага нь НҮБ-ийн төрөлжсөн, олон улсын мэргэжлийн байгууллага бөгөөд Монгол Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн “Хүн амын дотоодын шилжих …
-
4 July
Малыг амьдаар нь экспортод гаргахгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Малыг амьдаар нь экспортод гаргахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайдад үүрэг болголоо. Малыг амьдаар нь экспортод гаргах талаар үе үеийн Засгийн газар тогтоол гаргаж байжээ. Тухайлбал: – 2014 оны 282 дугаар тогтоол /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/ – 2015 оны 474 дүгээр тогтоол /Ерөнхий сайд Ч.Сайханбилэг/ – 2017 оны 142 дугаар тогтоол /Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат/ …
-
4 July
Хонконг дахь Ерөнхий консулыг эгүүлэн татав
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суугаа Ерөнхий консул Самдангийн Эрдэнийг эгүүлэн татав. Засгийн газар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг, зөрчилд нэр холбогдсон ч одоо Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг эгүүлэн татаж, төрийн албанаас нэн даруй чөлөөлөн, хариуцлага тооцож эхэлсэн. С.Эрдэнэ нь Вена дахь …
-
4 July
Их эзэн Чингис хааны музей байгуулна
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд их эзэн Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэв. Үүнтэй холбогдуулан бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар боллоо. Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаж, тухайн газарт Чингис …
-
4 July
С. Баяр 461 дүгээр ангид 60 хоног хэрхэн “амьдарсан” талаараа ном гаргажээ
АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэгвэл ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр сарын хугацаанд саатуулан шалгаж байсан ч түүнийг шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан байдаг. …
-
4 July
Гэр, байшингийн суурь тавихад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 04. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 2. Бархасвадь гараг. Найралт эх, таван шар мэнгэтэй, хар бар өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Мод Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа …
-
4 July
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. …
-
3 July
“ЖАСТ”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг ил болгов
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болголоо. “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группын захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой гэдэг байр суурийг тэрээр илэрхийлэв. Ш.Батхүүгийн нэр дээр байгаа болон бусдад түр гэрээгээр шилжүүлсэн ШТС-ууд, орон сууц, автомашин зэрэг 190-ээд тооны нийт 98 тэрбум төгрөгийн үл …
-
3 July
У.Хүрэлсүх: Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртээ анхаарал, халамж тавьж ажиллах ёстой
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай улсад болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ, Ази, Номхон далайн бүсийн …
-
3 July
Үерт автсан Эрхүү мужийн иргэдэд тусламж үзүүлэх аяныг эхлүүлжээ
ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү муж орчимд 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас тус мужийн 55 тосгон, суурин газар үерт автаж их хэмжээний хохирол учраад байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр 4200 гаруй айл үерт нэрвэгдэн, 1200 байшин, 13 гүүр нурсан. Одоогийн байдлаар үерийн бүсээс 1100 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа боловч 9000 гаруй хүн, түүний дотор …
-
3 July
“Хөөрхөн хуушуур”, “Лайк хуушуур” нэртэй хоолны газрыг хаажээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зуслангийн зам дагуу байрлах нийтийн хоолны газруудад эрүүл ахуйн шалгалт хийж байна. Шалгалтаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын зам дагуу стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй “Хөөрхөн хуушуур”, “Лайк” хуушуур хоолны газруудыг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл