Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг хууль зүйн зөрчил маргаангүй, нийгмийн зөвшилцөл, ойлголцолд тулгуурлан явуулах шаардлагыг үл хэрэгсэж, ард түмний хүсэмжлэл, хүлээлтэд дөрөөлөн …
Yearly Archives: 2019
July, 2019
-
3 July
Баянзүрх дүүргийн 13,14 хорооны 1000-аад айл энэ зундаа орон сууцтай болно
Зургадугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын барилгын ажлын явцтай танилцлаа. Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Нарантуул захын Ахмадын хотхоны зүүн хойно байрлах орон сууцны XIV хорооллын Б, Е хэсэгчилсэн талбайд Зургаан талт, Моннис Урбан Девелопмент болон Цагаан хуаран компаниуд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр …
-
3 July
Өнөөдөр дөрвөн дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 03-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:00-17:00 цагт: 10-р хороо Экомогул ХХК, Амгалан зах, СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 1, 2, 3, 6-р хороо УСУГ-ын Зөөврийн ус түгээх байр, СБД-ийн гэрэлтүүлэг, 1, 2, 18, 27, 31, 32, 45, 46-р байрууд, Чин ван, …
-
3 July
Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын шинийн нэгэн. Буд гараг. Өглөгт охин одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Уул Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр тахиа …
-
3 July
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, төвийн аймгуудын нутгийн зарим газраар аадар …
-
2 July
Хөдөөгийн бэлчээрээс хөгжлийн түүчээ рүү
Монгол орны алс баруун хязгаар нутаг Ховд аймгийн Дарви суманд Дамдингийн Ганболд төржээ. Багаасаа хөдөө эцэг эхийнхээ гар дээр мал маллан өссөн тэр найман настайдаа сумынхаа дунд сургуульд элсэн оржээ. Түүнийг наймдугаар анги төгсөх жил нь орон нутгаас хадлан тэжээл бэлтгэх ажилд төгсөх ангийн хөвгүүдийг дайчилжээ. Харамсалтай нь бэлтгэсэн хадлангаа нуруулдаж байхдаа Д.Ганболд өрөөсөн гараа хүнд гэмтээжээ. Сумын эмч анхан …
-
2 July
Дахин болон Нөхөн сонгуулиудад МАН ялалт байгуулжээ
Өнгөрөгч ням гаригт буюу зургадугаар сарын 30-ны өдөр орон нутагт дахин болон нөхөн сонгуулиуд явагдаж дүнгээ гаргасан байна. Дөрвөн аймагт явагдсан дахин болон нөхөн сонгуулиудад эрх баригч МАН ялалт байгуулжээ. Тодруулбал эрх баригчид Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21-р тойрогт /Аймгийн ИТХ /, Ховд аймгийн Мөнххайрхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын /Сумын ИТХ / сонгуульд, Баянхонгор аймгийн Хүрээмарал /Сумын ИТХ / сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд тус тус үнэмлэхүй ялалт …
-
2 July
Танилц: Наадмаар үйлчлэх автобус болон рейлбусын чиглэлүүд
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд явахаар төлөвлөжээ. 7 дугаар сарын 11, 12-ны …
-
2 July
Эрхүү хотруу зорчих иргэдийг болгоомжтой байхыг анхаарууллаа
Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас 6 сарын 27-ны өдрөөс эхлэн тус мужийн баруун хойд нутгууд болох Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автаад байна. Үерийн улмаас зарим нутагт усны түвшин 1,350 см хүрч байшин барилга, зам, гүүр усанд автаж, цахилгаан, эрчим хүч тасарчээ. Албан ёсны мэдээллээр одоогоор таван хүн нас барж, 112 хүн эмнэлэгт хүргэгдээд …
-
2 July
Н.Цэрэнбат: Жуулчдад зориулан наадмын нээлтийг орчуулгатай зохион байгуулна
Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас өнөөдөр цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. -“Цэвэрхэн наадацгаая” гэхээр иргэд зөвхөн сурталчилгаа төдий анхаардаг. Тэгвэл хор хөнөөл талаас нь бас иргэдэд ойлголт өгөх хэрэгтэй байгаа юм? -Уриалга сонсоод иргэд маань байгальд хогоо хаяхгүй, ангилж хаядаг болчихоод байгаа юм. Ажлын үр дүн гараад байгаа учраас энэ жил дахин үргэлжлүүлж байгаа. Өнгөрсөн жил арав гаруй аж ахуйн нэгж бидэнтэй …
-
2 July
“Цэвэрхэн наадацгаая-2 ” аян улс орон даяар эхэллээ
Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд олон ажил хийж байгаа билээ. Тухайлбал, жил бүрийн зургаа, долдугаар сард хоггүй, цэвэрхэн наадахыг уриалж, аян эхлүүлдэг. Тэгвэл өнөө жилийн “Цэвэрхэн наадацгаая” аяныг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаа талаараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Энэ жилийн тухайд олон ч аж ахуйн нэгж, хувийн хэвшил бидэнтэй хамтарч ажиллахаар саналаа өглөө. …
-
2 July
Жүжигчин Т.Бархүү шагналын мөнгөнөөсөө Б.Амингэрэл охинд хандивлажээ
“Яг түүн шиг-4” шоуны хагас финалын дугаар зургадугаар сарын 30-ны өдөр “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл болсон. Шоуны хагас финалын дугаарт жүжигчин Т.Бархүү шоуны оролцогч дуучин дуучин Б.Амархүүгийн “Зүрх чам руу” дууг дуулж, яг түүн шиг дуулж ялагчаар тодорч, арван сая төгрөгийн эзэн болсон юм. Тэрбээр шагнал авах үедээ “Энэ шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн …
-
2 July
Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Л.Мөнхбаатар нарын гишүүд өнөөдөр (2019.07.02) Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Манай орны банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай болсон нь банкнаас олгох зээлийн хэмжээг бууруулах, санхүүгийн зуучлалыг зогсонги байдал оруулах, эдийн засгийн идэвхжилтийг сулруулан, бодит секторын өсөлтийг хязгаарлах, …
-
2 July
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжив
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.07.02) хуралдаан 11 цаг 33 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх “Ажлын хэсэг …
-
2 July
“Универсиад-2019” наадамд 120 орны тамирчид өрсөлдөнө
Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” XXX дугаар наадам Италийн Наполи хотноо долдугаар сарын 3-14-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн наадам Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/, Италийн Засгийн газар, Кампана мужийн захиргааны ивээл дор явагдана. Зуны Универсиад наадамд таван тивийн 120 орчим орны 8000 тамирчин, төлөөлөгчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Универсиад наадамд тухайн улсын оюутны спортын холбооны санал болгож, мэдүүлэг гаргасан их, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл