Yearly Archives: 2019

July, 2019

  • 3 July

    Л.Оюун-Эрдэнэ: “Жаст”-ын Ш.Батхүү нийтдээ 98 тэрбумын хөрөнгөтэй байна

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яригдаж буй зарим асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.Тэрбээр “ЖАСТ группийн Ш.Батхүүгийн эд хөрөнгийг битүүмжилсэн талаар би өмнө нь хэлж байсан. Өнөөдөр тэдгээрийн жагсаалтыг ил болгох гэж байна. АТГ-т ЗГХЭГ хүсэлт гаргаж, мэдээллийг авсан. Одоогийн байдлаар Жаст группийн захирал Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий хүмүүстэй нь холбоотой 180 орчим объект байна. Нийтдээ 98 …

  • 3 July

    Зураач Ж.Мөнхжаргалын бүтээл Тайванийн үзэсгэлэнгээс шагнал хүртлээ

    Зураач Ж.Мөнхжаргалын “Сар дэлхийг зүүдэлж хоносон шөнө” бүтээл Тайванийн Тайжун хотын Да дун урлагийн 24 дэх үзэсгэлэнд дэд байрт шалгарчээ. Тус үзэсгэлэнд анх удаа монгол уран бүтээлч шагналт байранд орж буй нь энэ юм. Зураачийг Тайваньд ирж 2600 ам.долларын шагналаа гардан авахыг урьсан байна. Зураач Ж.Мөнхжаргал бүтээлээрээ домог, түүх, шашин, байгаль орчноор дамжуулж хүн, байгалийн харилцан шүтэлцээг илэрхийлдэг онцлогтой. Да дун урлагийн үзэсгэлэнгийн …

  • 3 July

    “Цагаандэл уул-Өлзий”-г хоёр улсын жишиг боомт болгоно

    Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтыг  хоёр улсын жишиг боомт болгохоор төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын алба хооронд “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах гэрээнд гарын үсэг зураад байгаа юм. Тус боомтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар бүтээн байгуулахаар боллоо. “Цагаандэл уул-Өлзий” боомтын бүтээн байгуулалтын …

  • 3 July

    Малчин Б.Бурмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компани цахилгаанаар ажилладаг, цэнгэг устай шинэ худагтай болгож өгсөн

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын чиглэлээр  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь булаг шандын эхийг хашиж хамгаалах, малчдын худаг усыг сэргээн засаж сайжруулах ажлыг тогтмол хийсээр байна. Компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оргил “манай компани 2014 оноос хойш малчдын амьдралд дэмжлэг үзүүлэх, ундны усны ундаргыг хамгаалах зорилготойгоор 17 худаг засварлан, 4 булгийн эхийг хашиж, хамгаалаад байна. Төлөвлөгөөний дагуу Цогтцэций …

  • 3 July

    Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах гэж байсныг илрүүлжээ

    Энэ оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоод байгаа. Үүнд хяналт тавихаар авто тээврийн шалган нэвтрүүлэх 3 товчоо, хяналтын 4 цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар ажиллаж байгаа юм. Шалгалт эхэлснээс хойш 13 тээврийн хэрэгсэлээр 377 тонн түүхий нүүрс Агаарын чанарыг сайжруулах бүс рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсныг илрүүлж, буцаажээ.Мөн Өмнөговь аймгийн “Эрдэнэс Таван …

  • 3 July

    Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 07 дугаар сарын 03-нд Хөвсгөл, Булганы нутгаар 04-нд баруун, төв болон зүүн, говийн аймгуудын нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Иймд: Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, Мөн хот суурин газрын үерийн …

  • 3 July

    Гадаад иргэдийн дунд “Бэсрэг наадам” зохион байгууллаа

    Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан MNB WORLD суваг, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг “Монгол Номадик” цогцолборт гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгууллаа. Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой …

  • 3 July

    “Торгоны зам” раллид оролцох Монголын тамирчдыг гарааны зурвас руу үдлээ

    Улс дамнасан раллинуудын дунд хамгийн томд зүй ёсоор тооцогдох “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах юм. Раллигийн маршрутад Монгол Улс анх удаагаа орж бөгөөд 15 тамирчин эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Тамирчдыг өнөөдөр гарааны зурвас буюу ОХУ-ын Эрхүү хот руу үдэх ёслол Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудалд болж, ёслолд Монгол Улсын …

  • 3 July

    Наадмын үеэр ажиллах нийтийн тээврийн хэрэгслүүдийн чиглэлийг танилцуулж байна

    Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ  дараах  байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд: Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллана. 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн …

  • 3 July

    НМХГ: Хуушуур, хүнс худалдаа үйлчилгээг зөвхөн аж ахуйн нэгжүүд явуулна

    Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, НМХГ, НОБГ–аас Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх болон тохижилт үйлчилгээний талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. НОБГ: Баяр наадмын өдрүүдэд бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол, ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна “Үндэсний баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Тэр дундаа Нийслэлийн онцгой байдлын газрын 1000 гаруй ажилтан …

  • 3 July

    БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдож байсан БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа. Засгийн газраас Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа албан тушаалтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах, төрийн албанаас нэн даруй халах, хариуцлага хүлээлгэхийг чиглэл болгосны дагуу ийнхүү эгүүлэн татсан байна. С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд …

  • 3 July

    “Дэд бүтцийн төв” нь Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах давуу талтай

    “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т нийцүүлэн нийслэл хотын гэр хорооллыг гурав бүсчилж  хөгжүүлэхээр “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг НИТХ-ийн 2018 оны хоёрдугаар сарын 27-ний өдрийн 14/01 тогтоолоор баталсан билээ. Энэ хүрээнд  агаарын бохирдол болон хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын бүсэд “Сервис центр” буюу  “Дэд бүтцийн төв”-ийг барьж …

  • 3 July

    Баяр наадмын хуушуур, худалдаа үйлчилгээний 610 цэг зөвшөөрөгдсөн

    Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 нийт 610 зөвшөөрөгдсөн цэг байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын 400 албан хаагч, явуулын хоёр лабораторитойгоор Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай …

  • 3 July

    “Ub smart parking” thinkathon зохион байгуулагдлаа

    Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан, авто зогсоолын шинэлэг шийдлийг боловсруулж Улаанбаатар хотын  замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, хүрэлцээг нэмэгдүүлэх, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор “UB Smart Parking” THINKATHON тэмцээнийг 2019 оны зургаадугаар 30-ны өдөр Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, “JCI” Олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар инновацын төв”-д амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, …

  • 3 July

    Цагдаагийн гудамжны зам засварын үеэр нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

    Цагдаагийн гудамжны авто зам засварын ажлын үеэр хөдөлгөөний гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжинд долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км зам, Хангай хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-наас 28-ныг хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто …