Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, салхи шуургатай байна. 2019 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, …
Yearly Archives: 2019
March, 2019
-
14 March
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгчтэй уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгч Ж.Иггатай уулзав. Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-д энх тайван, тогтвортой байдал бий болоход онцгой хувь нэмэр оруулж байгаад дэд Ерөнхийлөгч Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлжээ. Уулзалтын үеэр хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
14 March
Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргах чиглэл өгчээ
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтэй холбогдуулан авто замын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгөхөөр Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дархан-Уул аймаг, Төв аймгийн Баянчандмань, Сүмбэр сумдад ажиллажээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5,800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сар зэрэг зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үеэр өдөрт 12,300 гаруй тээврийн хэрэгсэл …
-
14 March
Нийслэлийн итх-ын ээлжит хуралдааныг ирэх 28-нд товлолоо
Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанаар өмч шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэл дэх Төрийн аудитын газраас балансдаа бүртгэлтэй 348 сая 530 мянган төгрөгийн үнэ бүхий 77 нэр төрлийн машин, тоног төхөөрөмж, 95 нэр төрлийн тавилга, эд хөрөнгө, гурван нэр төрлийн программ хангамж, тээврийн хэрэгслийг төрийн өмчид шилжүүлэх хүсэлт ирүүлжээ. Тэргүүлэгчид нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж авсан хөрөнгийг энэ мэтээр шилжүүлж болохгүй …
-
14 March
Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар алжаал тайлах өрөөтэй болжээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг эмч, ажилчдынхаа нийгмийн хамгаалал, эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд “Ажилчдын алжаал тайлах төв”-ийг шинээр тохижуулан ашиглалтанд орууллаа. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус төвийн нээлтийн үйл ажиллагаа болсон бөгөөд энэхүү төвийг байгуулахад эмнэлгийн захиргаа, эмнэлгийн дэргэдэх үйлдвэрчний …
-
14 March
Сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгын ажлыг шийдвэрлэх үүргийг өглөө
Хотын захирагч С.Амарсайхан баянзүрх дүүрэг дэх сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгын ажилтай газар дээр нь танилцаж, асуудлыг шийдвэрлэх үүрэг өглөө. Боловрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нараар ахлуулсан баг өнөөдөр Баянзүрх дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц, нөхцөл байдалтай өглөөний 08:00 цагаас эхлэн танилцаж, газар дээр нь …
-
14 March
С.Чинзориг: Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай, хугацаагүй, онцгой нөхцөлтэй байна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болох Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран өнөөдөр /2019.03.14/ “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэх, санал солилцох хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн …
-
14 March
Ирэх сонгуулийн чимээ буюу нэр дэвшигчид тойргоо өнгөлж эхэллээ
УИХ-ын ээлжит сонгууль ойртсоор. Сонгуулийн тойрогт бүрт нэр дэвшигчид тодорч, ил далд хэлбэрээр сурталчилгаагаа явуулаад эхэлжээ. Эндээс ирэх сонгуульд ялалт байгуулж, дараагийн дөрвөн жил төрийг удирдах үйлд бидний төлөөлөл болон ажиллах хүмүүсийн нэрс ерөнхий байдлаар тодорч эхэлсэн гэж хэлж болох юм. 2016 оны сонгуулиар иргэд сонгогчид ямар хүчтэй вэ гэдгээ харуулж, эрх баригч Ардчилсан намыг олонхоор нь өвдөг шороодуулж, сануулга …
-
14 March
Мах боловсруулах үйлдвэрүүдээс 31 зөрчил илэрчээ
НИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 11-р сарын 14-ний өдрийн 171 дүгээр тогтоолоор нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хот орчмын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, эрүүл ахуйн байдлын талаар судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэхүү ажлын хэсгийн Ахлагч, НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэлийн баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. …
-
14 March
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны багачууд цэцэрлэгтэй боллоо
100 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг Улсын төсвийн 721.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Саруул цамхаг” ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэжээ.Шинэ цэцэрлэг дөрвөн бүлэгт 142 хүүхэд, 24 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Нийслэлийн хэмжээнд 23 хороо цэцэрлэггүй байгаа бөгөөд эдгээрээс БЗД-ийн 25 дугаар хороо цэцэрлэгтэй болсноор дараа дараагийн хороог цэцэрлэгтэй болгох үйл явц өрнөх юм.Цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдсэнээр …
-
14 March
“Төрийн батлан хамгаалах үйлчилгээний өдөрлөг” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, нийслэлийн иргэдэд төрийн батлах хамгаалах үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалахын хуулиуд, Цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлах зорилготой “Төрийн батлан хамгаалах үйлчилгээний өдөрлөг” үйл ажиллагаа боллоо. Энэхүү өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээж …
-
14 March
Дэлгэцийн бүтээлд хагас нүцгэлсэн залуугаар О.Мөнхдалай нэрлэгдлээ
Загварын тайзнаас шуудхан л урлагийн тайз руу гарсан О.Мөнхдалай өдгөө “Хувьсал” продакшнд харьяалагддаг. Гавьяат жүжигчин У.Уранчимэгт ихэд тоогдож, тусгай багшаар хичээл заалгаж, дэлгэцийн урлагт хүч үзэхээр болсон гэдэг. “Азийн топ модель” өргөмжлөлтэй түүний царайлаг, нуруулаг басхүү булчинлаг биетэйг нь гайхаж биширсэн охид хүүхнүүдийн цуваа зөвхөн “Хувьсал”-аар зогсохгүй. Олны хараанд байдаг тэр энэ удаа дэлгэцийн бүтээлд хамгийн их нүцгэлсэн залуу гэдгээрээ …
-
14 March
Топ моделиуд “Дэлхийн загварын долоо хоног”-т оролцоно
“Дэлхийн загварын долоо хоног” энэ сарын 27-нд Сингапурт улсад зохиогдох гэж байна. Загварын долоо хоногт манай улсын гурван Топ моделиуд оролцох эрхтэй болжээ. Тухайлбал олон улсын тайзан дээр монгол үндэсний хувцсаа сурталчлах топ моделиор Г.Уранцэцэг, Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам нар сонгогдсон байна. “Дэлхийн загварын долоо хоног” нь гурван жилд нэг удаа болдог бөгөөд 2017 оны есдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “New York Couture Fashion Week” загварын долоо …
-
14 March
Их хэмжээний тариаг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газар энэ сарын 11-ний өдөр БНАСАУ-аас Монгол Улсын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа бүхий тээшинд 3,200 ампул “Kumdang” гэх тариаг нууж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Энэ үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны …
-
14 March
Видео: Жирэмсний үеийн хаван буулгах жор
Gamma-ын эрүүл амьдралын дасгалжуулагч, олон улсын хоол зүйч, “Mongolian secret to a slim waist”) бест селлер номын зохиолч С.Буянтогтохын зөвлөж буй жирэмсний үеийн хаван буулгах жорыг хүргэж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл