Авто спортын олимп хэмээгддэг “Дакар ралли – 2019” тэмцээн Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 06-17-ний өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Монгол улсаа төлөөлөн 5000 гаруй км элсэн цөлийг туулсан автоспортын ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт, мото спортын ОУХМ Б.Баттөр, тэмцээнийг сурвалжлахаар сэтгүүлч Б.Онон нар оролцож, нийт 68 улсын 334 багаас “АUTO” төрөлд 32 дугаар байр, “UTV OPEN” ангилалд III …
Yearly Archives: 2019
March, 2019
-
13 March
Монгол Цэргийн музейг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ой Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Монгол Цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлиг гаргав. Зарлигт “Зэвсэгт хүчний түүхэн хөгжил, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн, бахархан дуурсагдсан үе үеийн …
-
13 March
Ө.Энхтүвшин: Монголын төр гамшгаас хамгаалах үйлсэд “гар татахгүй”
“Эко Алтан Заамар” компанийн уурхайд болсон ослын үед ажилллаж, усны шумбалт хийсэн онцгой аврах бригадын аврагчид, уул уурхайн аврагчдын бие бүрэлдэхүүнийг Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Албан хаагчдын тал хувь нь Архангай аймагт үүрэг биeлүүлэхээр явсан учир Шадар сайдтай уулзахаар 18 алба хаагч хүрэлцэн иржээ. Шадар сайд Ө.Энхтүвшин “Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Та бүхэн сайн ажиллалаа. Өргөсөн тангарагтаа …
-
13 March
М.Энхсайхан, С.Ламбаа, Н.Золжаргал, П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авчээ
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнгөрөгч долоо хоногт Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг саатуулсан билээ. Уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр “АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг дээрх хэрэгт хэрэг бүртгэлт нээн, шалгалтын ажиллагаа явуулж байна. Дээрх хэрэгтэй холбогдуулаад Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус …
-
13 March
“Тэнгэрээс буусан од” бүх цаг үеийн рекордыг эвдлээ
“Хувьсал” продакшны 20 жилийн ойн special бүтээл “Тэнгэрээс буусан од” кино үзэгчдийн тоогоор хол тасархай тэргүүлж эхэлжээ. Энэ нь монгол киноны түүхэнд гарч байгаагүй үнэмлэхүй амжилт гэж кино шүүмжлэгчид, ажиглагчид дүгнэж байгаа аж. Бүх цагийнх нь үзвэр 80 хувиас давсан үзэлттэй, тасалбар эрэлт өндөр байгаа төдийгүй киноны баг хамт олон үзэгчдийн талархлын мессежэнд дарагдаж байна. Тус кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ …
-
13 March
Стив Морел: Хөдөө очихоороо өрөм, тараг гээд л бүгдэд дурлан амтархан иддэг
“Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд тоглосон Франц улсын иргэн Стив Морелтой ярилцлаа. -Танд “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд тоглох саналын хэн тавьсан бэ? -Кинонд тоглох саналыг анх “Хувьсал” продакшны захирал МУГЖ У.Уранчимэг эгч, болон киноны зохиолыг бичсэн Г.Бямбасүрэн нар хоёр жилийн өмнө санал тавьсан. Тэд намайг нэг нэвтрүүлэгээс харсан байна лээ. -Франц …
-
13 March
Л.Сосорбарам:Гамшгаас хамгаалах менежментийн хичээлийг 40 жил заасан
Монгол Улсын арслан, гавьяат багш Л.Сосорбарам сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ардын багш хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм. Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, даргын зөвлөлийн гишүүд Ардын багш Л.Сосорбарам гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр Монголын иргэний хамгаалалтын багш нарын нэг бөгөөд Хөдөө аж ахуйн их сургуульд 1963 оноос хойш 50 гаруй …
-
13 March
“UB comedy” клубийн залуус хоёр хуваагджээ
Монголд “Стэнд Ап” төрлийг дэлгэрүүлж, залууст инээд бэлэглэж байгаа “UB comedy” клубийн залуус хоёр хуваагджээ. “UB comedy” клубийн залуус хоёр хуваагдсан талаар клубын үүсгэн байгуулагч Б.Батбилэг мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн үед танай клуб салчихсан эсвэл хуваагдчихсан юм уу гэж олон хүн асууж байна. Манай клубын гишүүд нэг хамтлаг биш. Стэнд ап комеди хийдэг бие даасан уран бүтээлчид. Тиймээс хамтлаг тарж байгаа мэтээр …
-
13 March
МУГЖ Г.Ариунбаатар Буриадын театрт дуулна
Монгол Улсын гавьяат жүжигчин, Буриад улсын Төрийн соёрхолт, дуучин Г.Ариунбаатар гуравдугаар сарын 14-нд Буриадын Дуурь, бүжгийн театрын тайзнаа “Тоска” дуурийн голд дүрд тоглох гэж байна. Дуурийн дуучин маань Буриадын Дуурь, бүжгийн театрын тайзнаа дахин уран бүтээлд тоглох болжээ. Монголын дуурийн урлагийн алдарт баритон Г.Ариунбаатар 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртэж, 2016 онд “Чингис хаан” одонгоор шагнуулсан билээ. Тэрбээр …
-
13 March
Монгол Улсад орчин үеийн хэт хөнгөн агаарын хөлөг угсрах санал иржээ
2018 оны аравдугаар сард Словени Улсын Пипистрел компаниас Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт Монгол Улсад орчин үеийн хэт хөнгөн агаарын хөлөг угсрах саналыг ирүүлж байжээ. Монгол Улсад Пипистрел агаарын хөлгийг угсрах, гадаад орнуудад экспортлох, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх талаар тус компаниас ирүүлсэн саналын хүрээнд манай улсын ИНЕГ болон МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын төлөөллүүд өнгөрсөн сард Пипистрел агаарын хөлгийн үйлдвэрлэл, үйл …
-
13 March
Япон, Монголын аврагчид харилцан туршлага солилцож байна
Япон улсын Tokио хотын Гал унтраах байгууллагын сургагч багш нар НОБГ-т ажиллаж, Гал түймэр унтраах, аврах ангиудын аврагч, гал сөнөөгчдөд сургалт зохион байгуулж, харилцан туршлага солилцож байна. Сургалтад нийслэлийн анги, байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангиудын 60 гаруй аврагч, гал сөнөөгч нар оролцож байгаа юм. Сургалтын хүрээнд гал унтраах болон аврах ажиллагааны чиглэлээр техникийн дадлага олгох сургалтууд явагдаж байна гэж Онцгой …
-
13 March
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав нарын зэрэг төлөөлөгчид багтан ажиллаж байна. Айлчлалын үеэр …
-
13 March
“Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг шалгаж эхэлжээ
Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг Төв аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Дөрвөн иргэний алтан амийг авч одсон аймшигт осол урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж гарсан. Үүнтэй холбоотойгоор уурхайн ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ.
-
13 March
Ерөнхийлөгч асан Н.Багабанди жүжигчин Ан Жэ Муд хаус бэлэглэсэн гэв
“Зоригт эрийн түүх” киногоороо Монголчуудыг байлдан дагуулж байсан Ким Ду Хан буюу жүжигчин Ан Жэ Му өнгөрсөн Баасан гаригт /2019.03.08/ Өмнөд Солонгосын KBS телевизийн “TV with Love” нэвтрүүлэгт оролцсон бөгөөд тус нэвтрүүлэгт өөрийн амьдралын түүх, болон дурсамжтай үйл явдлуудаасаа хуваалцсан байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандиас хаус бэлгэнд авч байсан тухайгаа ярьжээ. Жүжигчин Ан Жэ Муг Монголд урилгаар очиход Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди түүнд хотоос зайдуу газар 300 мкв орчим талбайтай хаус бэлэглэж …
-
13 March
Гуравдугаар сарын 15-наас Шенгений визийн материалыг Германы виз мэдүүлгийн төвөөр дамжуулж авна
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авдаг болно. Харин дээрх орнуудад албан ажлаар болон 90-ээс дээш хоногоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл