ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурийг “Эрдэнэт үйлдвэр-ийн 49 хувийг авахад мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан хэмээн мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь АТГ-т хандлаа. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь гүтгэсэн хэмээн үзэж, Монголын зэс корпораци ХХК болон Худалдаа хөгжлийн банктай холбоотой эсэхээ шалгуулахаар АТГ-т өргөдөл …
Yearly Archives: 2019
March, 2019
-
12 March
МҮЭСТО-ны хойд талын болон 25 дугаар эмийн сангийн зам дагуух том самбаруудыг буулгажээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оноос зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжуудыг үе шаттайгаар албадан буулгаж эхэлсэн. Өчигдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МҮЭСТО-ны хойно байрлах том оврын дөрвөн ширхэг зар сурталчилгааны самбар, 25 дугаар эмийн сан дагуух том оврын самбарыг тус тус буулгасан байна. 2018 оноос хойш одоогийн байдлаар 1,200 ширхэг зар сурталчилгааны самбар буулгаад байгаа аж.
-
12 March
Монголын зэсээс Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлжээ
“Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Засгийн газарт өчигдөр /2019.03.12/ хүсэлт хүргүүлжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн дотооддоо шийдвэрлэж, хэлцлийн ширээний ард суух хүсэлтээ уламжилсан юм. Тус хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
12 March
УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор А.Ундраагийн нэрэмжит физикийн олимпиад зохион байгуулагдлаа
УИХ-ын гишүүн, физикийн шинжлэх ухааны доктор А.Ундраагийн санаачилгаар сурагчдын сурах идэвхийг дэмжих, шинжлэх ухааны сонирхлыг хөгжүүлэх зорилготой физикийн хичээлээр “Багийн олимпиад” зохион байгууллаа. Тус олимпиад Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн хичээлийн байранд 2019 оны 3 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Баянгол дүүргийн 19, 20, 38, 51, 73, 141 дүгээр сургуулийн 6-9-р ангийн 780 сурагч хамрагдсан юм. Олимпиадын сэдвийг …
-
12 March
Япон улсын Засгийн газраас 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно
Япон улсын Засгийн газраас Монголын байгаль орчны салбарт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно. Уг тусламжийн солилцох албан бичигт өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато нар гарын үсэг зурлаа. Монгол, Япон улс Стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн тулд улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй …
-
12 March
Дөрвөн тамирчин “Токио-2020” Паралимпт оролцох эрхээ авчээ
“Токио-2020” Паралимпийн наадамд оролцох эрх авсан тамирчид болон Паралимпийн холбооны удирдлагыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд, Паралимпт оролцох эрх авсан тамирчиддаа баяр хүргээд, яамны зүгээс Токио-2020 Олимпд бэлтгэх Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх, эрхийн төлөөх тэмцээнүүдэд тамирчдаа дэмжих, өргөн хүрээнд оролцуулах, гадаадын дасгалжуулагч, тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг олон ажлыг төлөвлөн ажиллаж байна гэлээ. Паралимпийн …
-
12 March
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гарагт эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр захирамж гаргаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар: 1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын …
-
12 March
Хөвсгөл нуураар зорчихыг хориглолоо
Хөвсгөл нуурын мөс цөмөрч Цагааннуур сумын харьяат гурван иргэн “УАЗ-451” загварын автомашинтайгаа живж, амиа алдсан осол өнгөрсөн бямба гарагт гарсан тухай бид өчигдөр мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчих, тээвэр хийхийг хориглолоо. Хөвсгөл нуур болон гол мөрөн дээгүүр зам дөтлөх, хугацаа хожих зэргээр зорчихгүй байхыг албаныхан анхааруулж, тогтмол эргүүл хяналт тавих ажлын хэсгийг аймгийн …
-
12 March
“Камертон” хамтлаг тоглолтынхоо орлогыг Л.Тайванбатад хандивлажээ
24 жилийн турш өөрсдийн гайхамшигт хит дуунуудаараа фэнүүдээ байлдан дагуулж ирсэн “КАМЕРТОН” хамтлаг бүсгүйчүүддээ зориулсан “Хайр” тоглолтынхоо орлогыг дуучин, продюсер Л.Тайванбатын эмчилгээний зардалд хандивлажээ. “КАМЕРТОН” хамтлагийн анхны продюсер Л.Тайванбат нь “Титэм” хамтлагийн гоцлол дуучин бөгөөд “Камертон”-ы дуучин Л.Ган-Эрдэнийн төрсөн ах юм. Камертон” хамтлагийнхан 2019 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн “Хайр” хэмээх тоглолтоороо 24 жилийн турш үзэгч, сонсогчдодоо зориулан гаргасан шилдэг …
-
12 March
Ц.Элбэгдорж: Цензургүй ярианд цаг сунгаад сууя, би гүйгээд очно
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох хүсэлтэй байгаа твиттер хуудаснаа жиргэжээ. Тэрбээр“Цензургүйд оролгүй хоёр жил болж. Уг нь жил бүрийн хавар уулзаж байя гэж тохиролцсон юм. Миний тухай ярина. Намайг оруулахгүй. Шударга биш болчих гээд байх шиг. Мөнхбаясгалан шууд, цензургүй, өчигдрийнх шиг цаг сунгаад нэг сууя. Удирдлагатайгаа ярилцаад хэлээрэй. Би гүйгээд очно” гэжээ. Өчигдрийн /2019.03.11/ …
-
12 March
“Miss Universe Mongolia- 2019” тэмцээний бүртгэл эхэллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, “Miss Universe” тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил 67 дахь удаагийн “Miss Universe Mongolia 2018” тэмцээн зохиогдож загвар өмсөгч Д.Долгион ялагч болсноор анх удаа эх орноо төлөөлөн “Miss Universe” амжилттай оролцсон билээ. Тэгвэл энэ жилийн “Miss Universe Mongolia 2019” тэмцээний бүртгэл эхлэжээ. Дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн өмнө, 90 гаруй улсын миссүүдтэй …
-
12 March
Ерөнхийлөгч Х.Баттулга зарим музейн байр, ашиглалтын асуудалтай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон яам, нийслэлийн соёлын асуудал хариуцсан албаныхантай Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей болон Монголын үндэсний музейд очиж, музейн байр, ашиглалт, үзмэрийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…музей нь хүүхэд, залуусын хүмүүжил, соён гэгээрлийн ажилд маш тустай…” тул салбарын сайд, ажилчдыг байлцуулан музейн …
-
12 March
Монголчуудын дундаж цалин 1 сая 120 мянга 300 төгрөг
Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ 2019 оны хоёрдугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг мэдээллээ. Дундаж цалин-гийн талаарх мэдээллийг хүргэе. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны 4 дүгээр улиралд нийт 40.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 652.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 мянгаар, өмнөх улирлаас 0.5 …
-
12 March
Д.Батзориг: Түрээсийн зориулалтаар 1562 айлын орон сууц баригдаж байна
Улаанбаатар болоод орон нутагт баригдаж буй түрээсийн орон сууцны барилга угсралтын явцын талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Батзоригтой ярилцлаа. -Одоогийн байдлаар Түрээсийн орон сууцны барилга Улаанбаатар хотоос гадна орон нутагт баригдаж буй. Аль аймагт хичнээн айлын орон сууц баригдаж байгаа вэ? -Засгийн газрын 2018 оны “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг …
-
12 March
Монголын түүхэн дэх балагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг…
Сэтгүүлчийн сандалнаас УИХ-ын гишүүн, цаашлаад Монгол улсын 28 дахь Ерөнхий сайдаар ажилласан Ч.Сайханбилэг нь 1995 оноос эхлэн тасралтгүй төрийн албанд ажиллажээ. Монголын залуучуудын холбооноос угшилтай тэрбээр 2002 онд АНУ-ыг зорьж Дэлхийн улс төрчдийг бэлтгэдэг номер нэг Жорж Вашингтоны их сургуульд сурахдаа нэг ч удаа ажил хийлгүй хичээлээ давтсаар сургуулиа төгссөн тухайгаа ярьдаг ч сургалтын төлбөр болон амьжиргааны зардлаа ямар эх үүсвэрээр олсон нь өнөөдрийг хүртэл хариулт хүлээсээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл