Yearly Archives: 2019

January, 2019

  • 7 January

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар шөнөдөө жиндүү хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2019 оны нэгдүгээр сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын …

  • 7 January

    Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 7. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 2. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Ус Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, …

  • 5 January

    “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн “Хийморь” кино өнөөдөр нээлтээ хийнэ

    Төрийн соёрхолт  яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн”Хийморь” уран сайхны өнөөдөр нээлтээ хийнэ. “Аав”, “Үргээлэг-2”, “Яллагч” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон найруулагч Г.Эрдэнэбилэг “Хүрэн морь” найраглалаар “Хийморь” нэртэй кино бүтээсэн байна. Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд Монгол,ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажиллажээ. Киноны …

  • 5 January

    Жүжигчин У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нар “Grand Awards-50″ шагналыг хүртжээ

    Монголын маркетинг, менежментийн хүрээлэнгээс өнгөрсөн оны 12-р сарын 30-нд “Grand Awards-50” наадмын шилдгүүдийг шалгаруулсан байна. Энэ жилийн шоу энтертайнмент салбарын “Grand Awards-50”-ын топ шагналыг Жижгээ&Цогтоо ТББ-ын жүжигчин У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нар хүртжээ. Жүжигчин У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нарын хувьд +17 цувралаас гадна энэ жил “Bad angel ”бүрэн хэмжээний кино хийсэн билээ. Монголын маркетинг, менежментийн хүрээлэн 10 дахь жилдээ 2018 оны маркетингийн онцгой шийдлүүд, …

  • 5 January

    Дорнодоос Замын-Үүд хооронд нийтийн тээврээр үйлчилдэг боллоо

    “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас  Дорнод аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл нийтийн зорчигч тээвэрлэх албан ёсны шугамыг нээжээ. Энэхүү зорчигч тээврийн шугам нээгдсэнээр хулгайн тээвэрлэлт үгүй болж иргэд аюулгүй, найдвартай автобусаар баталгаат замаар зорчиж зорьсон газартаа хүрэх боломж бүрдэж байна. Өмнө нь Дорнод аймгаас Замын-Үүдийг зорих зорчигчид Улаанбаатар хотоор дамждаг байсан бол шинэ оны эхний өдрөөс эхлэн …

  • 5 January

    Шатар сонирхогчдын УАШ тэмцээний шигшээ тоглолт эхэллээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр 2019.01.05  Төрийн ордонд эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ, энэхүү тэмцээн энэ жил 7 дахь удаагаа болж буй бөгөөд тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, …

  • 5 January

    Гарал үүсэл нь тодорхойгүй 20кг самрыг хураажээ

    Гарал үүслийн бичиггүй их хэмжээний самар хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод зорчигчдын ачаа тээшид хяналт, шалгалт хийх явцад нэгэн иргэний тээшинд Казахстан улсаас импортоор оруулж ирсэн гарал үүсэл нь тодорхойгүй, баримт бичиггүй 20кг орчим ойн самар байсныг илрүүлсэн байна. Cамрыг одоогоор холбогдох байгууллага хураан авч, шалгаж байгаа аж.

  • 5 January

    Шахмал түлш нь түүхий нүүрснээс 7-8 хувиар бага бохирдол үүсгэж байсан гэв

    Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд “Сайжруулсан түлш төслийн нарийвчилсан төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлын хэсэг” байгуулсан. Уг ажлын хэсэг өчигдөр /2018.01.04/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан үүргийг түр орлон …

  • 5 January

    Цэргийн бүртгэл эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1107 дугаар захирамжийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 4-21-ний өдрүүдэд цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл …

  • 5 January

    Эргүүлийн цагдаа нар галаас гурван хүнийг аварчээ

    Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчид гал түймрийн аюулаас гурван хүний амь насыг авран хамгаалсан байна. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 04.00 цагийн орчимд Баянхонгор сумын есдүгээр багт айлын гэр шатаж байжээ. Үүнийг шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар галыг унтраан, дотор нь унтаж байсан …

  • 5 January

    Говьсүмбэр аймагт  “Болор цом 36” наадам эхэллээ

    Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойн хүрээнд “Болор цом-36” наадам өнөөдөр Говьсүмбэр аймгийн Чойр хотын “Боржигон” чуулгад эхэллээ.  Наадмын эхний шалгаруулалтаас 27 найрагчийн нэрийг тодруулсан бөгөөд дараах найрагчид багтжээ. Үүнд, Х.Алгаа, М.Амархүү, Н.Батжаргал, П.Батнайрамдал, Б.Баттулга, Т.Баянсан, Би.Баярсайхан, Д.Ган-Очир, Д.Гансүрэн, Э.Гантулга, Б.Ганхүрэл, Х.Дугарсүрэн, Н.Дэвээжаргал, Б.Жамбалдорж, А.Лхагва, Г.Лхагвадорж, Н.Мөнхбаяр, С.Начин, Д.Одгэрэл, На.Пүрэв, А.Сүглэгмаа, Ч.Ууганбаяр, М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Б.Чулуунцэцэг, О.Элбэгтөгс, Д.Энхболдбаатар нарын найрагчид шүлгээ уншихаар …

  • 5 January

    Эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана

    Ойрын өдрүүдэд томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ амралтын өдрүүдэд эмнэлгүүд ажиллахаар болсныг НЭМГ-аас мэдээлэв. Тухайлбал, дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон салбар амбулаториудын хүүхдийн кабинет энэ бямба, ням гарагт 10.00-19.00 цаг хүртэл ажиллах юм. Мөн хүүхдийн мэргэжлийн эмч нар иргэдэд утсаар зөвлөгөө өгч байгаа аж. Нийслэлийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн 2239 орон дээр 2272 хүн хэвтэн …

  • 5 January

    Жүжигчин О.Дөлгөөн “Хосын жор” нэвтрүүлэгт оролцжээ

    “Амьдралд тавтай морил”,“Single Ladies-1,2,3”, “Сүүлчийн шөнө” “Хамтран амьдрагч” “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээрээ олонд танигдсан авьяаслаг залуу жүжигчин бол О.Дөлгөөн юм. Тэрбээр босго өндөртэй Улсын Драмын Эрдмийн театрт жүжигчнээр орж 2015 онд Английн алдарт зохиолч  У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жулльеттад дүрээ мөнхөлж Монголын гурав дахь Жульетта болсон билээ. Харин тэрбээр мэргэжлээ дээшлүүлэхийн тулд нөхөр хүүхдийн хамтаар АНУ-ын урлагийн их сургуулийн …

  • 5 January

    Япон улсаас бэлтгэсэн “21000” реалити шоу ирэх Даваа гаригаас эхлэн үзэгчдийн хүртээл болно

    “25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу оны өмнөх дугаартаа Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нарыг оролцуулсан. Тансаг зочид буудалд 10 хоног байрлахдаа зөвхөн 21 мянган төгрөгийг хүнсэндээ хэрэглэх үүрэгтэй үндэсний шоуны ялагчаар З.Баянсэлэнгэ тодорсон. Тэгвэл “21000” реалити шоуны шинэ оны анхны дугаарыг Япон улсын Токио хотноос бэлтгэжээ. Токио хотод арав хонох хугацаанд 2100 иеноор …

  • 5 January

    Бэр гуйхад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 5. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөх хулгана сарын 30. Санчир гараг. Гар одтой, таван шар мэнгэтэй, хар бар өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Төмөр Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …