Yearly Archives: 2019

January, 2019

  • 4 January

    МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

    Улсын Их Хурлын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан өнөөдөр /2019.01.04/ 11.00 цагт эхэлсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.Иймээс чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгч Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хуулийн төсөл өргөн барьсан.МАН …

  • 4 January

    УИХ-ын даргыг огцруулах хуулийн төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З. Энхболд дөнгөж сая УИХ-ын гишүүдийн олонхиор УИХ-ын дарга М. Энхболдыг огцруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Энэхүү хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгасан бол 2 дугаар …

  • 4 January

    УДЭТ-ын тайзнаа “Тамгагүй төр”, “Жаргаагүй нар” жүжиг дахин тоглогдоно

    Улсын драмын эрдмийн театр энэ сарын үзвэрийн хуваариа гаргажээ. Тодруулбал тус театрын уран бүтээлчид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжиг, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг тоглохоор болжээ. Богд хаант Монгол, Барон Унгерны Монгол, Хувьсгалт Монгол гээд тусгаар тогтнолоо эрж тэмцсэн 5-н …

  • 4 January

    Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын Тамгын газарт “Тайлбар” хүргүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг илгээлээ. ТАЙЛБАР ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ: Монгол Улсын Их Хурлын 40 орчим гишүүн өнөөгийн Улсын Их Хурлын даргыг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 …

  • 4 January

    ОУИМ Д.Эрдэнэбилэг дэлхийд чансаагаараа 65 дугаарт эрэмбэлэгджээ

    Монголын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2292 оноогоор 2018 оны сүүлийн улиралд нийт тамирчдаа манлайлж, дэлхийд 65-д эрэмбэлэгджээ. Дэлхийн даамын холбооны чансаа шинэ оны анхны өдөр гарсан бөгөөд уг рейтингээр манай 31 тамирчин шинээр ДДХМ/FMJD/-ын ID-тай болж, Дэлхийн даамын холбоонд албан ёсоор нэрээ данслуулсан байна. Тухайлбал, өнгөрсөн 12 дугаар сарын 1-2-нд болсон блиц, рапид тоглолтын УАШТ-ий дүнг харгалзаж олон улсын чансааг боджээ. Д.Эрдэнэбилэг …

  • 4 January

    Нийт нутгийн 50 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар гаргасан зудын эрсдлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтжээ. Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0-5 см, Увсын Давст, Тэс, Түргэн, Хяргас, Завханы Баянхайрхан, Яруу, Тэс, Цагаанчулуут, …

  • 4 January

    “Дакар ралли-2019” уралдах Монголын баг Перуд очжээ

    Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли 2019” олон улсын тэмцээн Перу улсын нутаг дэвсгэрт энэ сарын 06-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. XXXXI удаагийн раллид 40 орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор бүртгүүлжээ. Манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд нийт гурван тамирчин өрсөлдөнө. Энэ удаагийн Монголын багийн ахлагч, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, мехнакаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр …

  • 4 January

    Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг огцруулах хуулийн заалтыг Засгийн газар дэмжжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Нэр бүхий гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусган хууль санаачлагчид уламжлахаар болов. Төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь …

  • 4 January

    Бэр гуйхад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 4. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөх хулгана сарын 29. Сугар гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Сансар Суудал: Шороо Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, …

  • 4 January

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд хүйтэн хэвээр байна. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн нурууны өвөр бэлээр бага зэргийн цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын …

  • 3 January

    Шинэ жилийн баяраар 7490 гаруй албан хаагч аюулгүй байдлыг ханган ажиллажээ

    Шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын найм, объектын гал түймрийн 21, нийт 29 удаагийн дуудлага хүлээн авч, 28 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Үүнд: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 12 дугаар сарын 31-нд “Ховд” голд халиа үүсэж аж ахуй нэгж, байгууллага, айл, өрхүүд усанд …

  • 3 January

    Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр Ч. Хурцыг томиллоо

    Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр захирамж гаргаж Чойжингийн Хурц, Жамбын Бямба нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо. Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба, Хөдөлмөрийн баатар, Геологи-эрдэс зүйн ухааны доктор Чойжингийн Хурц нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Уул уурхай, ашигт малтмалын асуудлыг хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллах юм.

  • 3 January

    “Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III шат хэрэгжиж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хийсэн санамж бичгийн дагуу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхыг бэхжүүлэх 1 болон 2 дугаар шатны төсөл 2009-2017 оны хооронд хэрэгжсэн юм. Тэгвэл уг төслийн III шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Жайка Олон Улсын байгууллагын Монгол дахь суурин …

  • 3 January

    2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлав

    Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр шинэ оны анхны хурлаа хийлээ. Өнөөдрийн хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажилллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, иргэн төвтэй төрийн үйлчилгээг дээдэлж, нийслэлийн иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрийн үйлчилгээний чанар, төрийн байгууллагын чадавхи, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, инновацид …

  • 3 January

    НӨАТ-ын 2018 оны баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

    НӨАТ-ын сугалааны буцаан олголтын өнгөрсөн 2018 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацааг  нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59 цаг хүртэл дуусгавар болохыг Татварын байгууллагаас мэдээллээ. НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын хоёр  хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Тэгвэл 2017 онд нийт …