Yearly Archives: 2019

January, 2019

  • 3 January

    Төрөх эмнэлэгт төрсөн нярайд регистерийн дугаар олгодог ажил орон даяар хэрэгжиж эхэллээ

    Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт  шилжүүлнэ, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Нэг иргэн-Нэг бүртгэл  хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай  төгөлдөржүүлэх зорилтуудыг  тус тус дэвшүүлсэн байдаг. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2018 онд хамтран мэдээлэл солилцох цахим бүртгэлийн …

  • 3 January

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Хэнтийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс …

  • 3 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 3. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөх хулгана сарын 28. Бархасвадь гараг. Эрхтэний тэнгэр одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Гал Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 2 January

    Талийгаач Т.Гомбосүрэн агсны аав таалал төгсчээ

    Зам тээврийн хөгжлийн яаманд өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан хэрэг гарсан. Хэрэг гарснаас хойш талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамт болсон хэрэг явдлын талаар хоёр ч удаа мэдээлэл хийсэн билээ. Харамсалтай нь талийгаачийн аав Р.Төмөрхуяг энэ сарын 1-ний өдөр буюу өчигдөр таалал төгсжээ. …

  • 2 January

    Улсын хэмжээнд он солигдох мөчид 75 хүүхэд мэндэлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны эхний өдөр Нийслэлийн өргөө амаржих газар буюу ууган төрөх эмнэлэгт очиж, он солигдох шөнө амаржсан эхчүүд болон эмнэлгийн ажилчдад шинэ оны мэнд дэвшүүллээ. Нийслэлийн өргөө амаржих газарт 2019 он гарсаар 13 эх амаржсан байна. Харин улсын хэмжээнд 00:00 цагаас хойш 75 хүүхэд мэндэлсний 39 нь хүү, 36 нь охин байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга …

  • 2 January

    Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Д.Батсайхан агсны хүүд ХСИС-д суралцах эрхийн бичиг өглөө

    Албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайхан агсны хүү Б.Цолмонбаярт Хууль сахиулахын их сургууль /ХСИС/-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр тус Их сургуульд суралцах эрхийн бичиг гардуулан өглөө. Энэ үеэр Их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр сурагч Б.Цолмонбаярт хандан “Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан …

  • 2 January

    Венсан Кассель Тина Кунаки нар анхны хүүхдээ хүлээж байна

    “Black Swan” киноны од Венсан Касселын залуу эхнэр Тина Кунаки жирэмсэн болсон тухай dailymail.co.uk мэдээллээ. Өдгөө 52 настай жүжигчин Венсан Кассел өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд 21 настай Францын модель Тина Кунакитэй Францад гэрлэсэн билээ. Алдартай жүжигчин Венсан Кассел өөрийн инстиграм хуудаснаа эхнэрээ жирэмсэн болсныг зарлажээ.     View this post on Instagram   Bonne année Feliz ano novo Happy …

  • 2 January

    Нийслэлийн цэргийн бүртгэл энэ сарын 4-21-нийг дуустал явагдана

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн тоо бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд байгуулах гэж байна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах аж. Цэргийн албаны тухай …

  • 2 January

    Төрийн албан хаагчид нэмэгдэл авч эхэлнэ

    Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Засгийн газраас холбогдох журмуудыг батлаад байна. 2019.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх уг журмын дагуу Төрийн албан хаагчид хугацааны болон албан тушаалын, цол, ур чадвар, орон нутагт ажилласны нэмэгдэл авах юм. Үүнд: Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх зорилгоор: Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс Докторын зэрэг, профессорын цолны …

  • 2 January

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хотын орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллалаа 

    Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын амьдралын орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон ажлыг нийслэлийн ИТХ-аас энэ онд санаачлан хийлээ. Тэднээс заримыг нь тоймлон хүргэе. Газрын харилцаатай холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг анх удаа зохион байгууллаа Сүүлийн 28 жилийн турш иргэдийг бухимдуулж, хотын хөгжилд тушаа болж байсан газрын харилцаа, зохион байгуулалт, олголттой холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдлыг нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан ажлын хэсэг иргэд, хуулийн этгээдээс хүлээн …

  • 2 January

    Унгар улсад тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2015-2017 оны  хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарлагдлаа. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн …

  • 2 January

    МУГЖ О.Бат-Өлзий “Мөнгөн мод” цом хүртлээ

    Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А/843 тушаалын дагуу Үндэсний болон олон улсын хэмжээнд амжилт гаргасан шилдэг уран бүтээлчийг тодруулан алдаршуулах “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 12 сарын 29-ний өдөр “Их тэнгэр” цогцолборт зохион байгууллаа.  Оны шилдэг уран бүтээлчдийг тодруулахаар БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа, …

  • 2 January

    Д.Дорлигжав: Т.Ганболдыг шударга үнэнд гүйцэгдээд хоёр гараа өргөтөл явна

    Монгол Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай “Eagle” телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаа ярилцсан яриаг буулган уншигчдад хүргэж байна. Өнгөрөгч онд хүлээлт үүсгэсэн, сонирхолтай ярилцлага байсан бөгөөд телевизийн шууд эфирээр 100 мянган хүн үзсэн тоо байгаа юм. -Та өнгөрөгч долоо хоногт даваа гарагт ярилцлага өгөх боломжтой гэж мэдэгдсэн. Харамсалтай та ярилцлага өгөхөө хойшлуулсан. Яг юу болсон юм вэ? -Авлигатай тэмцэх газрын зүгээс надаас …

  • 2 January

    Хийлч Ч.Дэлгэрцэцэг “2000” уран сайхны кинонд тогложээ

    Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн UB FILM-ийн “2000” уран сайхны киноны трейлер албан ёсоор цацагдаж эхэллээ. Манж Чин улсын харьяанд эх орон, эрх чөлөөний төлөө тултаж тэмцэж, мэдэрсэн Монголчуудын тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж. “2000” уран сайхны киноны зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, продюсероор З.Анхбаяр нар ажиллажээ. Тус кинонд МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ …

  • 2 January

    Н.Төгсцогт дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдана

    Мэргэжлийн боксын рингэнд тулалдаж яваа Н.Төгсцогт дэлхийн аварга цолны төлөө тулалдахаар болсон байна.Тэрбээр энэ сарын 26-ний өдөр Доминкан улсын боксчин К.Марреротой тулалдах бөгөөд ялсан нь IBO холбооны 57,2 кг-ийн  дэлхийн аваргын бүсийг эзэмшихээр болжээ. Энэ талаар IBO (International Boxing Organization) холбоо мэдээллээ. Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 10 удаа тулалдаж нэг ч ялагдаагүй юм. Түүний хувьд карьерынхаа хамгийн чухал тулааныг энэ …