Yearly Archives: 2019

January, 2019

  • 5 January

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас хялмаална. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур …

  • 4 January

    Б.Зангад: Монголын домогт уран бүтээлчдийн дууг би бараг аялсан даа, аялсан

    Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангадтай уулзаж хөөрөлдлөө. -Монголын нийтийн уянгын дууны нэрт мастер, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараагийн 80 насны ой сайхан боллоо. Та энэ уран бүтээлчийн олон сайхан дууг дуулсан биз? -Монгол Улсын консерватори Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, хөгжмийн зохиолч Ж.Шараагийн маань 80 насны ой болон “Уянга яруу дэлгэрхэн дэлхий” шинэ номын нээлт, …

  • 4 January

    Кил Кан Мук:БНСУ-д гурван сарын хугацаатайгаар албан ёсны эрхтэй хөдөлмөр эрхлүүлэх боломжтой

    Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Муктай албан уулзалт хийлээ. Уулзалтаар нийслэлийн иргэдийг БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжийн талаар санал солилцсон юм. “Бид нийслэлийн иргэдийг БНСУ-д улирлын чанартай гурван сарын хугацаатайгаар албан ёсны эрхтэй хөдөлмөр эрхлүүлэх боломжтой. Өнгөрсөн онуудад хөдөлмөрийн гэрээгээр явсан иргэдийн зарим нь хууль бусаар үлдэх, хувийн аж ахуйн нэгжүүд хууль бусаар …

  • 4 January

    Видео: НИТХ-ын 2018 онд хийсэн товч тайлан мэдээлэл

    НИТХ-аас 2018 онд хэрэгжүүлсэн 10 голлох  ажлын мэдээ мэдээлэлийг нэвтрүүлэг болгон бэлтгэж эхний 5 ажлын мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.    

  • 4 January

    Томуу, томуу төст өвчний тохиолдол 5 хувийг эзэлж байна

    Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭМЯ, НЭМГ-ын хамтарсан ажлын хэсэг дүүргийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бэлэн байдалд хяналт тавин ажиллаж байна. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос  энэ сарын 03-ны байдлаар 248 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 48 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Чингэлтэй дүүргийн …

  • 4 January

    Дуучин Укагийн Татар хамтлагтай хамтран дуулсан “Аримун” дууны клип цацагдлаа

    Өвөрмөц дүр төрх, онцгой содон үйлдэл, хөдөлмөрч зан чанараараа бусдаас үргэлж ялгарч байдаг дуучин бол “Киви” хамтлагийн гишүүн Д.Уламбаяр буюу Ука.Тэрбээр фэнүүддээ шинэ оны эхний өдөр шинэ клипээрээ бэлэг барилаа.Тэрбээр энэ удаад Татар хамтлагтай хамтран “Аримун” нэртэй шинэ уран бүтээлээ гаргажээ.”Аримун” дууны үг, аяыг  Заяа зохиож, “Mongal Film” production-ийн хамт олон  дууны клипийг хийжээ.        

  • 4 January

    Б.Буджаргал АНУ-д болсон гүйлтийн тэмцээнд түрүүллээ

    АНУ-ын Аризона мужийн Финикс хотод өнөөдөр хэт холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафон болж өндөрлөлөө. Энэхүү марафонд 30 орны 300 гаруй тамирчид оролцсоноос Монголын оролцогч Б.Буджаргал түрүүллээ.Тэрбээр зургаан өдрийн гүйлтэд 485 milles буюу 787 км гүйж, тэргүүн байр эзэлсэн байна. Тамирчид 1,6 км тойрог замаар зургаан өдөр, зургаан шөнийн турш тасралтгүй гүйж, хамгийн олон км замыг туулсан оролцогчоор Б.Буджаргал тодорлоо.Тус …

  • 4 January

    Мод модон эдлэлийг гаалийн албан татвараас чөлөөллөө

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 10-ны өдөр баталсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлж байна. Хуульд импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлнө гэж заасан. Уг хуулийг 2022 оны 12 дугаар …

  • 4 January

    Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэгт нэн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхээр боллоо

    Өнгөрсөн намар ашиглалтад орсон шинэхэн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэг дээр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурал дах МАН-ын бүлгийн дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс ажиллаа. Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн эмнэлгийн дарга Л.Хэнтий, орлогч дарга Б.Өнөрбилэг нар Хурлын дарга тэргүүтэй албаны хүмүүст эмнэлгийн …

  • 4 January

    Шинэчилсэн хамгаалалттай 5000 төгрөгийн дэвсгэрт гүйлгээнд гарна

    Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажиллаж байна. Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүд  байдаг …

  • 4 January

    Ч.Мядагмаа:“Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн финалын шатанд гурван хүн үлдээгүй

    “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model-2” шоу нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-нд  амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан Боловсрол суваг телевизийн “Mongolia’s next top model-2”шоу нэвтрүүлгийн баг хамт олны төлөөлөл “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр /2019.01.04/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Боловсрол суваг телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа “Mongolia’s next top model” нэвтрүүлгийг 2016 …

  • 4 January

    Сурагчдын автобусны шинэ чиглэл туршина

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр (2019.01.04-ний өдөр) хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар танилцуулсан юм. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх программ ашиглалтад оруулж, 1800 орчим зөрчилд хариуцлага тооцон, гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлжээ. Мөн зах, худалдааны төв болон орон сууцны хотхон хороолол доторх авто замын хөдөлгөөний зохион байгуулалтыг …

  • 4 January

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 онд өрөө тэглэж чадлаа 

    “Эрдэнэс-Тавантолгой”ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж болон компанийн ажилтан, уурхайчид Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. 2018 он “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд батлагдсан төлөвлөгөөний бүхий л үзүүлэлтийг 2-3 дахин давуулан биелүүлсэн онцгой сайхан жил байлаа. Бид түүхэндээ 45.6 сая тонн нүүрс олборлож, үүнээс 2018 онд 10.7 сая тонн нүүрс олборлон, 12.8 сая тонн нүүрс экспортолсноор улсдаа дахин тэргүүллээ. Мөн 1.86 …

  • 4 January

    Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн

    Улсын Их Хурлын  ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 12 минутад эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, намын бүлэг хуралдах шаардлагатай байгаа тул чуулганы хуралдааныг түр хойшлуулах хүсэлт  гаргасныг онцлоод энэ талаарх МАН-ын бүлгийн байр суурийг сонслоо. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн үгэндээ, өчигдөр гишүүдийн ирц хүрээгүй учраас бүлэг …

  • 4 January

    Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтын мөнгөнөөс татвар авахгүй

    Цахим орчинд НӨАТ-ын буцаан олголтын 10 хувийг банк шимтгэлд тооцож авах юм гэдэг мэдээлэл цацагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч. Хүрэлбаатар худал гэсэн тайлбарыг өглөө. Тэрбээр твиттер хуудаснаа “НӨАТ-ын буцаан олголтын мөнгөнөөс ямар нэгэн татвар авахгүй гэдгийг мэдэгдэж байна. Зарим банктай хууль зөрчиж гэрээ байгуулсан байсныг мэдээд хууль бус гэрээнүүдээ хүчингүй болгохыг түр орлон гүйцэтгэгч дарга Занданбат-д үүрэг болгосон байгаа” гэж …