Yearly Archives: 2019

January, 2019

  • 3 January

    Нийгмийн даатгалын лавлагааг гэрээсээ авах боломжтой боллоо

    Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг өмнө нь Төрийн үйлчилгээний цахим машинаас үнэт цаасаар эсвэл зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас цаасан маягтаар авах боломжтой байсан. 2018 оны байдлаар 1.9 сая удаагийн хандалтаар ажил олгогч болон даатгуулагч нар дээрх байдлаар лавлагаа авсан ба лавлагааны хураамж төлөх, хүлээгдэл үүсэх зэрэг хүндрэлтэй тулгарч байсан юм. Тэгвэл одооноос эхлэн ажил олгогч, даатгуулагч нь НДЕГ-ын цахим …

  • 3 January

    Гурван настай хүүхэд дарс ууж хордлогод оржээ

    Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 01:30 цагт Баянгол Дүүргийн нэгдсэн эмнэлэгт гурван настай хүүхэд ухаангүй ирж хэвтэн эмчлүүлж байна гэсэн дуудлагыг эмнэлгээс цагдаагийн байгууллагад өгчээ. Хэргийг тодруулбал иргэн Г, Л нарын хажуу айлынхаа хүний төрсөн өдрийг тэмдэглэх үедээ ууж байгаад орхисон улаан дарсны үлдэгдлийг гурван настай охин ууснаас болж хордлогод орж эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдсэн аж. Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж …

  • 3 January

    Өмнөговь аймгийн Номгон сумд 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн Хараат- Уулын хэц гэдэг газрын ойролцоо/2019.01.02/ өчигдөр 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн Хараат-Уулын хэц гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 73 км-т нэгдүгээр сарын 2-ны өдрийн 11:12 цагт 4.52 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.Энэ тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хзрээлэнгээс 11:18 цагт утсаар …

  • 3 January

    Орон сууц болон оюутны төлбөрийн буцаан олголт авах иргэдийн материалыг авч эхэллээ

    Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг. Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд 2019 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд өгөх юм …

  • 3 January

    Гэр бүлээрээ нийлэн хүн худалдаалдаг байсан этгээдүүдэд 5-10 жилийн ял оногдуулжээ

    ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн 2018 онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж нийт зургаан бүлгийг илрүүлэн шалгаж байна. Энэ хүрээнд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс таван эмэгтэйг бусдад худалдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Тодруулбал, П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн нэр бүхий таван эмэгтэйг …

  • 3 January

    МАН-ын бүлэг хуралдахаар болж чуулганы нэгдсэн хуралдааныг түр хойшлуулав

    Улсын Их Хурлын шинэ оны анхны нэгдсэн хуралдаан өнөөдөр10 цагаас хуралдаж, өнгөрсөн оны сүүлчээр хэлэлцэж амжаагүй асуудлуудаа хэлэлцэж шийдвэрлэхээр товлоод байв. Улсын Их Хурлын дарга М.Энхболд 10 цаг 32 минутад чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хүрэлцэн ирсэн гишүүдэд шинэ оны мэнд хүргэж, ажлын амжилт, сайн сайхныг ерөөгөөд гишүүд хуралдааны танхимд хүрэлцэн ирж ирцээ бүрдүүлэх шаардлагатай байгааг сануулав. Улсын Их Хурлын дарга …

  • 3 January

    ММСУХ-ны долдугаар хурал энэ сарын 24-нд болно

    Монголын морин спорт уяачдын холбооны долдугаар их хурал энэ сарын 24-нд Улаанбаатар хотноо болно. Тус их хурлын төлөөлөгчдийг холбооны тэргүүлэгч болон тод манлай уяачдаас 110 төлөөлөгч,нийслэлийн уяачдын холбооноос 40, аймгуудын уяачдын холбооноос тус бүр тав, дүүргүүдийн уяачдын холбооноос тус бүр 10, сумын уяачдын холбооноос нэг төлөөлөгч тус тус сонгон оролцуулах юм байна.  

  • 3 January

    “Өвдөгний үе хагас солих” мэс заслыг эх орондоо хийдэг боллоо

    Өнгөрсөн 2018 оноос эхлэн ГССҮТ эмнэлэг Unicompartmental knee arthroplasty /UKA/ буюу өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд өвдөгний үеэр өвдөх зовиуртай олон хүн эмнэлэгт хандах болжээ. Тэр дундаа өндөр настай хүний өвдөгний үенд яс ургах эмгэг. Энэ эмгэг нь дөрвөн үе шаттай явагддаг ба сүүлийн шатанд орвол өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийдэг. Энэ эмгэгийн …

  • 3 January

    Жүжигчин О.Энхтуулын охин реппер Mrs.М шинэ уран бүтээлээ гаргажээ

    Жүжигчин О.Энтуулын том охин реппер Mrs.М  өнгөрсөн оны 12-р сарын 20-ны өдөр “Гоё тэ” нэртэй шинэ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болгожээ. Монголдоо цөөхөн эмэгтэй репперүүдийг өнгөлж яваа дуучин бүсгүй дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог бөгөөд үргэлжид том нарны шилээр нүдээ нуудаг нь  олон ч хүний сонирхлыг татдаг нэгэн билээ.  

  • 3 January

    Фото: Дэлхийн улс орнууд шинэ оноо хэрхэн угтав

    2019 оныг дэлхийн өнцөг булан бүрт хэрхэн угтсаныг ВВС агентлаг гэрэл зургаар үзүүлжээ. Энэтхэг-Ахмедабад  Хойд Солонгосын нийслэл Пеньян хотноо олон мянган хүн баярын цэнгүүн, ёслолын буудлага үзэхээр цуглажээ. Өмнөд Солонгосын Ганнён далайн эрэгт аялагчид  Дубай хотын Бурж Халифа цамхаг Филиппиний Гюзон хот Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо Жогяса буддын сүмд 2019 он буюу билгийн тооллын гахай жилийг угтан авав. Тайваний нийслэл …

  • 3 January

    Бразилын шинэ ерөнхийлөгч Жаир Болсонару тангараг өргөлөө

    Бразилын шинэ Ерөнхийлөгч Жаир Болсонару Мягмар гаригт тангаргаа өргөлөө.Өдгөө 63 настай улс төрч Жаир Болсонару өнгөрөгч 10 дугаар сарын 28-нд болсон Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөгч зүүн баримжаатай Ажилчны намын нэр дэвшигч Фернандо Хаддадыг ялсан юм. Тэрбээр тангараг өргөх ёслолынхоо үеэр “Ард түмэн өөрийг нь Ерөнхийлөгчөөр сонгосноор Бразил улс социализмаас чөлөөлөгдлөө.Авлига хээл хахууль, гэмт хэрэг, эдийн засгийн зүй бус …

  • 3 January

    Хатгалгаа өвчний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний аргууд

    Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн …

  • 3 January

    Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

    Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг  өчигдөр  ашиглалтад орлоо.Тус аймаг нь 30,000 гаруй  хүүхэдтэй.  Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг өвлийн яг энэ үед амьсгалын зам, томуу, томуу төст өвчлөлөөр хэвтэн эмчлүүлдэг, эмчлүүлэх гэсэн олон мянган хүүхдийн асар их ачаалалд дарагддаг улмаар амьсгал, суулгалт зэрэг өвчнөөр өвчлөгсөд нэг дор хэвтэн эмчлүүлдэг  байсан байна. Эмнэлэг ашиглалтад орохтой холбоотойгоор ажиллах сувилагч, үйлчлэгчийн орон тооны шаардлагаар ажлын байр нэмэгдэх …

  • 3 January

    Мансууруулах төрлийн бодисыг гар аргаар тарьдаг этгээдүүдийг таслан зогсоожээ

    Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газраас Гааль болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран хар тамхи мансууруулах төрлийн бодисыг илрүүлэх нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тасралтгүй явуулжээ. Дээрх арга хэмжээний үр дүнд сүүлийн хоёр сарын хугацаанд интернет ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээр дамжуулан хар тамхи, мансууруулах бодисыг улсын …

  • 3 January

    Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж байна

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 10-ны өдөр баталсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлж байна. Хуульд импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлнө гэж заасан. Уг хуулийг 2022 оны 12 дугаар …