Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд 13 настай охин М-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгтнүүд болох Д.Жавхлан, М.Амарболд нарт анхны шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оногдуулсан.Тэгвэл Д.Жавхлан, М.Амарболд нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаар болжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас“Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх …
Yearly Archives: 2019
January, 2019
-
8 January
“Mongol HD” телевизийн гурван нэвтрүүлэг Азийн телевизийн наадамд өрсөлдөнө
Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asian Television Awards” наадам 23 дахь жилдээ Малайз улсад нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдах гэж байна.Тус наадамд анх удаа Монгол Улсаас “Mongol HD” телевизийн гурван нэвтрүүлэг, дөрвөн номинацид нэр дэвшиж байгаа аж. Тодруулбал, шилдэг энтертаймент нэвтрүүлэгт “The Voice of Mongolia”, шилдэг реалити шоуг нутагшуулсан нэвтрүүлэг төрөлд “Shark Tank”, Шилдэг хөгжөөнт нэвтрүүлэгт “Төрөх өрөөний тоглоом” …
-
8 January
Галзуу чоно хүн рүү дайрч, гэмтээжээ
Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд галзуурсан чоно хүн рүү дайрсан тохиолдол гарчээ. Тус аймгийн харьяат иргэн 31 настай, эрэгтэй Ц нь арванхоёрдугаар сарын 26-27-нд шилжих шөнө чононд уруулсан байна. Иргэн Ц-ийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд гарын шуундаа шарх авчээ. Сумын эрүүл мэндийн төвөөс иргэн Ц-д анхан шатны тусламж үзүүлж, галзуугийн эсрэг вакцины хийж өгчээ. Мөн Зоонозын өвчин судлалын төвөөс …
-
8 January
Уулын замд 40км/цагаас ихгүй хурдтай явахыг зөвлөв
Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангахын тулд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, тус дүүргийн 11 дүгээр хороо Уулын замд он гарснаас хойш халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол аваар ихээр гарч байгаатай холбогдуулан албан хаагчид анхааруулах болон сэрэмжлүүлэх самбарыг байршуулжээ. Тус зам нь огцом эргэлт ихтэй учир …
-
8 January
Замын-Үүдэд хот хоорондын автобус осолдсоны улмаас хоёр хүн амиа алджээ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэг Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан “Юниверс” загварын тээврийн автобус осолджээ. Ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас “2019.01.08-ны өдрийн 06 цагийн орчимд Дорноговь-УБ чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус нь Замын-Үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, 30 орчим …
-
8 January
Ким Жон Ун БНХАУ-д айлчилж байна
БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжинд айлчилж байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гэргий Ри Сол Жугийн хамтаар БНХАУ-д айлчлахаар /2019.01.07/ өчигдөр галт тэргээр хөдөлжээ. Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ болон Өмнөд Солонгостой хийх Хойд Солонгосын хэлэлцээг хариуцан ажилладаг, Ким Ён Чол тэргүүтэй дипломатууд багтжээ.Тэрбээр энэ сарын 7-10-ны өдрүүдэд БНХАУ-д гурван өдрийн албан ёсны айлчлал …
-
8 January
Б.Ганболд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын салбар төвийн захирлаар томилогдов
Элчин сайд Б.Ганболд БНСУ-ын Инчон хот дахь НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирлаар томилогдож, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс үүрэгт ажилдаа оров. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засгийн комиссын үйл ажиллагаа нь тус бүс нутагт эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжилд хүрэх гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд …
-
8 January
Сүм хийд, шашны байгууллагуудыг шалгаж байна
Нийслэл хотын хэмжээнд шашны үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагуудад Нийслэлийн Онцгой байдлын газраас гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулж байна. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр баталсан Сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах тухай хууль болон галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус болон гүйцэтгэлийн …
-
8 January
Фэйсбүүкээр танилцсан этгээд 15 настай охиныг хүчирхийлжээ
Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага энэ сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг дуудлагын дагуу харьяа цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Шалгалтын явцад, 15 настай охин өөрийгөө 17 настай гэж танилцуулсан залуутай фэйсбүүкээр харилцаж, уулзах үед дээрх этгээд охиныг хүчирхийлсэн нь тогтоогджээ. Иймд насанд хүрээгүй хүүхэддээ фэйсбүүк хаяг нээж өгөхгүй байх, цахим …
-
8 January
Хүүхдийн ордны баруун уулзварт гарсан авто ослын улмаас нэг хүн амиа алджээ
Энэ сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт ноцтой зам тээрийн осол гарчээ. Хэргийг тодруулбал, тухайн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл гэрэл дохион дээр зогсож байсан хоёр тээврийн хэрэгслийн дундуур шүргэн гарч, хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөж зогссон байна. Ослын улмаас нэг хүний амь нас эрсдэж, нэг хүн бэртжээ.Одоогоор ослыг …
-
8 January
МУГЖ Г.Ариунбаатар Марийнский театрт дуулна
Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Санкт-Петербургийн Марийнский театрт дахин дуулахаар болсон байна. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард Марийнский театрыг орхихоор болсон тухайгаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл Марийнский театр МУГЖ Г.Ариунбаатарыг дахин урьж, урт хугацааны гэрээтэйгээр ажиллахаар болжээ. Тэрбээр энэ талаараа өчигдөр/2019.01.07/өөрийн твиттэр хуудсанаа”Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт …
-
8 January
Хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 8. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 2. Ангараг гараг. Яруу эгшигт одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Уул Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …
-
8 January
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад шөнөдөө жиндүү хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Их нууруудын хотгор, …
-
7 January
У.Хүрэлсүх: Монгол сайхан бичиг соёлоо дэлгэрүүлэхэд Засгийн газар бүх талаар тусалж дэмжинэ
Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 22 дахь жилдээ зохион байгуулж, дүнгээ гаргажээ. “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээх, шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууж үг хэллээ. Тэрбээр “Улс орны маань тусгаар тогтнолын үндэс нь хүн ард, бичиг соёл, хил …
-
7 January
“Улаанбаатарын өвлийн наадам” ирэх сарын 16-17-ны өдрүүдэд болно
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай Резорт” цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна. Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл